Москва явахдаа ямбийрсан HDD-ээ цүнхэндээ хийгээд гарсан. Найдвар хамгийн сүүлд үхдэг гэдэг шүү дэ. Тэнд очиж yandex цохиж энэ газрыг олоод 6-р сарын 21-ний өглөө хичээлээсээ хоцрон байж очив.

Серийн дугаар WX81A30L6156, Western Digital-аар овоглосон My Passport нэртэй хард диск чи 2010 оны намрын нэгэн өдөр над дээр бэлэг хэлбэртэй ирсэн билээ. Төлөв даруу төрх, авсаархан хэлбэр чинь миний сэтгэлийг татаж би чамайг хайралж хамгаалсаар ирсэнийг техникийн бурхан гэрчилэх бизээ. Тэр ч байтугай чи миний амьдралд орж ирснээс болж би үнэнчээр хамтарч ажиллаж ирсэн хуучны андуудаасаа нүүр бууруулж тэдгээрийг сүүлд нь зарж үрэгдүүлсэн билээ. 2011 оны зун би чамайг уул устай танилцаг хэмээн Хөвсгөлрүү laptop болон transcend фирмийн ондоо хард дисктэй цуг авч явсан. Би чамд сайн сайханыг л хүссэн. Тиймдээ ч хамаг нандин файлуудаа би тэдгээрт биш чамд даатгасан минь гол алдаа байсныг дэндүү хожим ойлгосон до (доглон нулимс унагав). Хятадад үйлдвэрлэгдэж, америкруу цагаачилж, монголд ажиллаж амьдарсаар дархадын хотгорт амьсгал хураасан чамайг харийн орос оронд чандарлуулхаар боллоо. Би чамайг амь орчих байх гэж бараг нэг жил хадгалсан. Аль хэдийн мумий болсон байсныг мунхаг би мэдсэнгүй. Чиний гялгар хар гадарга, дуу чимээгүй ажиллагаа, миний файлуудыг хамтдаа авсандаа чирж орсон явдал миний сэтгэл зүрхэнд мөнхөрсөн бөлгөө.
R.I.P.
No comments:
Post a Comment