UPD 2013.01.12 18:50
Дуусдаггүй, үргэлжилсээр байдаг постууд бий. Нэг нь энэ пост бололтой.
Москва-д хуучнаар Лениний нэрэмжит номын сангийн (библиотека имени Ленина) дээр сүндэрлэдэг Samsung-ийн сурталчилгааг буулгаж байна. Тус бичиг 1999 оноос хойш энд байж.
UPD 2012.11.15 15:15
Питерт ч гэсэн Samsung хотын төвийг бузарлаж амжсан байна лэ. Яг Аврора хөлөгний ард (зурагны баруун талд бичиг болон крейсерийн яндангууд бий) байрладаг юм билээ.
UPD 2012.05.23 09:01
Би бодлоо өөрчиллөө. Samsung-ийг ч гэсэн буулгах хэрэгтэй. Үгүйдээ үсэгнүүдийг нь жигдлэх. Ойроос харсан чинь үзээрийн зүйл байна.
2012.05.08 10:48
Москвад улаан хотынх нь төвд, яг Кремлийн дэргэд бузар том Samsung гэсэн бичиг байдаг юм. Буулгаж хаях гээд тэмцээд байсан, юу болсон юм бүү мэд. Энэ байна:
Манайх дутахгүй. Гэхдээ үсгийн хэмжээ арай бага, байршил нь ч гэсэн хотын төвөөс жаахан зайдуу (баруун 4 зам).
Харин Epson сэргэлэнтэж яг ордонруу харуулаад Төв музей дээр самбараа босгож.
Хэрэв би шийд гаргадаг хүн байсан бол Samsung яахав байж байх, харин Epson-ыг буулга гэнэ. Шалтгаан: Samsung хотын төвд биш, хэлбэр хийц нь арай дээр, ядаж л байрлаж буй байшин нь зохилдлогоотой юм. Epson - эсрэгээр.
Дуусдаггүй, үргэлжилсээр байдаг постууд бий. Нэг нь энэ пост бололтой.
Москва-д хуучнаар Лениний нэрэмжит номын сангийн (библиотека имени Ленина) дээр сүндэрлэдэг Samsung-ийн сурталчилгааг буулгаж байна. Тус бичиг 1999 оноос хойш энд байж.
UPD 2012.11.15 15:15
Питерт ч гэсэн Samsung хотын төвийг бузарлаж амжсан байна лэ. Яг Аврора хөлөгний ард (зурагны баруун талд бичиг болон крейсерийн яндангууд бий) байрладаг юм билээ.
Би бодлоо өөрчиллөө. Samsung-ийг ч гэсэн буулгах хэрэгтэй. Үгүйдээ үсэгнүүдийг нь жигдлэх. Ойроос харсан чинь үзээрийн зүйл байна.
Москвад улаан хотынх нь төвд, яг Кремлийн дэргэд бузар том Samsung гэсэн бичиг байдаг юм. Буулгаж хаях гээд тэмцээд байсан, юу болсон юм бүү мэд. Энэ байна:

No comments:
Post a Comment