31 May 2012

Pet Shop Boys - King's Cross

No Church In The Wild


Манай цагдаагийнхан Сүүжийн аманд өндөржүүлсэн бэлтгэл хийж байгаа сурагтай. Сонгуулийн дүн гараад үймээн самуун дэгдвэл өчиггүй хүч хэрэглэх нь ойлгомжтой. Молотовын коктейлтэй зэргэцүүлж энгийн баярын салют ашиглаж болох талтай, онолын хувьд. Чиглүүлээд салютаар буудвал осолтой гэж бодож байна. Ер нь бол гэртээ бүгсэн нь аминд өлзийтэй.

Conceptual Juggling

Навигация Яндекса

Yandex-ын офисын навигацыг Лебедевийн студи хийж.
Линк: http://www.artlebedev.ru/everything/yandex/office-navigation/

Полезное

Не обязательно знать дорогу, достаточно уметь ее находить.

Когда Власть хочет безопасно пообщаться с Народом, она надевает на член Прессу.

Статистика — всё равно что купальник-бикини: то, что она показывает, весьма привлекательно, но куда интересней то, что она скрывает…

Для того, чтобы сохранить хорошую фигуру и хорошие отношения, нужно совершить одно и то же действие: вовремя закрыть рот.


Чтобы найти иголку в стоге сена, достаточно сжечь сено и провести магнитом над пеплом. Так что не усложняйте жизнь.

Теперь о прекрасной половине.
Чем выше у женщины уровень самостоятельности, тем ниже каблук.

Женский гардероб: одеть нечего, повесить некуда, а выбросить жалко.


Семейные ссоры напоминают передачу «Никто не забыт, ничто не забыто».


Когда мужчине плохо — он ищет женщину, а когда хорошо — его ищет жена.

Беларусь цонхоор. 3-р хэсэг

Энэхүү постоор 2010 оны Беларусийн зурагнуудыг дуусгая (өмнөх нийтлэлүүд: 1, 2).

30 May 2012

4 дахь хонгил

Харх дээр хийсэн туршилт. Эхэлж хархаа дөрвөн хонгил бүхий лабиринтад оруулна. Тэгээд дандаа 4 дахь хонгилд бяслаг хийх хэрэгтэй. Тодорхой хугацаа өнгөрсний дараа харх зөвхөн 4 дахь хонгилоос бяслаг хайдаг болно. Дараа нь цагаан халаттай "лабораторын бүхнийг зохицуулагч бурхан" бяслагыг ондоо хонгилд хийнэ. Харх 4 дахь хонгилыг нэгжив - бяслаг алга. Гүйж гарч ирчихээд буцаад номер 4 хонгилруу орно. Хэд хэд ингэсний төгсгөлд харх 4-р хонгилыг орхиж бусад хонгилуудыг нэгжиж хүнсээ хайна.
Хүн ба хархны гол ялгаа гэвэл: хүн 4-р хонгилоос салж чадахгүй. Тийшээгээ л гүйсээр амьдарлаа барна. Хүн 4-р хонгилд итгэсэн бол дуусаа. Харин харх бол юунд ч итгэдэггүй, түүнд бяслаг л чухал. Хүн болохоор 4-р хонгилруу орох нь зөв гэсэн бодолдоо хөтлөгдөөд тэнд бяслаг байсан байгаагүй ордог юм. Түүний зорилго нь бяслагыг биш үнэнийг олоход оршино.
Бид цөмөөрөө харх биш хүмүүс. Бид маш их цаг хугацааг бяслаг хайхад зарцуулдаг хэдий ч олж авч чаддаггүй. Учир нь бид 4-р хонгиолд л хайх ажиллагаагаа өрнүүлдэг. Бидэнд ахадхаар олон 4-р хонгилууд нэгэнт бий болсон байдаг. Хүн зүгээр л аз жаргал эдлэхийн оронд үнэн мөнийг олох гэж гүйсээр хамаг амьдралаа бардаг.
© Люк Рaйнхарт

Фото цуглуулга

Нэг зүйлийг цаг хугацаа өнгөрхийн хэрээр хэрхэн өөчлөгдөж буйг ажиглах нь маш сонирхолтой. Тухайлбал, хорооллын нэгэн жижиг дэлгүүрийн хаягийг авч үзье: нэг, хоёр. Харин одоо ийм болж:
Дээрхээс ямар дүгнэлт урган гарч байна? Төөрсөөр төрөлдөө - бүх зүйл яаж эхэлсэн, түүндээ буцаад очиж. Ганц ялгаа - гахайг тахиагаар сольж.
Цагаан толгой, "амьдрал" нэртэй нийтлэл. Сүх барьсан эр ойн амьтадын амьдралыг бусниулахаар ирж буй бололтой.
Баян хүн луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү гэдэг хэллэгийг би онигоо гэж бодсоор ирсэн. Тэгсэн Монгол ардын шилдэг үлгэр байж.Өнгөний кодчилол - өрхийн хүн болгонд нэг өнгө. Тасганы овооны самбар дээр Үндэсний радио телевизийнхний самбар бий. Голдуу өнгө үзэмж муу, үзээрийн гэмээр зүйл өлгөөтэй байдаг юм. Одоо бүр цаашилж цыган стиль баримталж эхэлж.
Дээрх самбар одоо дүүрч. Дэргэд нь энэ жинхэнэ трэш. Тус объект солиорсон эзнийхээ галзуу фантазийн илрэл болж дуусаж байна. Эзнийг нь харах юмсан - ямар хүн ийм зүйл бодож олж буй нь туйлын сонин.
Энэ самбарыг анх хараад хурдны галт тэрэг биш тоос сорогч байна гэж бодсон.

Amsterdam

2010.04.25. Астердам - дугуйн хот.Ногоон байгууламж ч сайтай.Ретро зүйл их - элэнц бенц.Трамвай нь нэг удаагийн рейсээр овоо олон зорчигч тээвэрлэхээр.Гудамжууд нь нарийхан. Ганц машин л зорчих эгнээтэй. Гэхдээ дугуй болон нийтийн тээвэрт зориулж тусдаа эгнээ гаргасан.Гэрлэн дохио нь жолоочин эгц урд. Мөн явган хүний гарцыг гэрэлтүүлснийг анзаарна уу. Энэ нь хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга. Гарц дээр явган зорчигч мөргөсөн ихэнх тохиолдолд жолооч явган хүнийг олж хараагүй байдаг юм.Төв талбай дээрх аттракцион.Ганцаас бусад дээр нь суусан - кайф!
Ер нь жуулчидыг есөн шидээр л зугаацуулах юм да.Madam Tussaud-гийн музей.Модоо машинаас яаж хамгаалсаныг анзаарна уу.Гудамжны хогын сав нь булиа том.
Суваг шуудуу олонтой. Ус нь цэвэрхэн байсан гэж би л лав хэлж чадахгүй.Зүг чигийн самбар нь гэрэлтдэгээр хийгдэж.
Нийгэм нь
дэндүү чөлөөтэй улс. Гудамжинд нь өвс нь үнэртээд л, хүүхэн хараа нь сонин болчихсон улс үдэш орой их тааралдаад л. За тэр улаан дэнлүүний гудамж бол битүү хөл хөдөлгөөн.

Алдаанууд

Хөгийн зүйл бичсэнийг баримтжуулсан ээлжит цуглуулга.
Ү үсэг давшилж байна. Сүпер. Бас "банн" гэдэг шинэ үг.
Үзель.Үсэг солих үзэгдэл: рестарон.Шинэ хэмжигдэхүүн: литер.Хоолны шинэ төрлүүд: шасан банш.Гуляш шөл?

Сплин - Бог устал нас любить

Физикийн бодлогын хураамж

8-р ангийн ном.Одоогийн боловсрол, соёл, шинжлэх ухааны яам тухайн үед Ардын боловсролын яам байж.Тугалган үсэг өрдөг байсан үе. 35 мянган хувь хэвлэгдэж.

Физкульт

30-аад оны СССР-д биеийн тамираар бүх нийтийг хичээллүүлэх аян өрнөж байв. Эх орноо хамгаалахад бэлэн гэсэн үг. Булиа, булчин шөрмөслөг залуус олширсон. Бүсгүйчүүд ч гэсэн ялгаагүй. Туранхай, ном уншсан, нүдний шилтэй бүсгүй хүний төрх хуучин аристократ дэгтэй цуг арилах ёстой гэж үзэж байв.