Миний хувьд
Зурхайд төдийлөн итгэдэггүй, хумс үсээ авахдаа зурхай хардаггүй болохоор би зурхайчидыг гэм хортой улс биш үзсээр ирсэн. Тэр тусмаа Тэрбиш гуай зурагтаар гарахдаа тохьтой томоотой, эрдэм номын хүн шиг харагддаг. Хүн өөрийн дуртай ажлаа хийгээд сүсэгтэн олондоо тус дэм хүргээд явж байг дэ гэж хувьдаа боддог. Тэгсэн... энэ жилийн цаг тооны бичиг надад саяхан таарав.
Манай хөрш бас зурхайч байдаг юм. Гэхдээ Чингисийн шар зурхай талын хүн шиг байгаа юм. Тэр нөхөр бас надад иймэрхүү санал тавиад одоо сонгууль дөхлөө энэ тэр дүү хүү юмыг яаж мэдхэв бодож байгаарай гээд байсан. Тэрбиш гуайн хувьд худалдагдсан шиг худалдагдсан бололтой. Цагаан сараар худын талын настныд ороход бэлгэнд мөн л ирсэн. Гэхдээ Сү.Батболдын рекламтай байсан. 2 хуудас яваад л нэг нүүр нь түүний сурталчилгаа. Нэг мөр бөөнөөр нь зарчихаар амар байдаг байх л даа. ЦӨМ хийдэг биз
ReplyDelete