Болсон явдал 1. Өвөл, ажил тарсны дараа, хороолол, бөөн түгжирэл. Урд явсан машин эгнээ байраа эзэлчихгүй нэг хоёрдугаар эгнээг эзэгнээд салдаггүй. Би нэгээр зорчиж байв. Нарийн зайгаар орохдоо толийг нь өөрийн толиор шүргэчихэв (миний буруу, гэхдээ хөнгөхөн шүргээд л өнгөрсөн, толь нь яагаачгүй). Марк-2-ын цонх онгойгоод нэг бүсгүй хялалзаад л юм яриад байсан. Миний цонх хаалттай, олигтой дуулдахгүй, гэхдээ л тэнэг мангар гэсэн утгатай зүйл сонсдов. Харж хэсэг байснаа цонхоо онгойлгоод, инээмсэглээд хэлсэн: "Найз нь утсаа өгч чадахгүй ээ, ёстой уучлаарай, эхнэр хүүхэдтэй хүн" гэж. Нүд нь ямар ч байсан томорсоон, хэ-хэ.
Болсон явдал 2. Зүүн 4 зам. Нэг нөхөр эгнээгээ буруу эзэлчихээд дохиогоо ч өгөхгүй урдуур орох гээд чихээд. Би албаар шахсаар оруулаагүй юм, ядаж дохиогоо өгч сураг гэж бодоод. Тэгсэн араас гүйцэж ирснээ цонхоо онгойлгож байнаа. Би ч шилээ буулгалаа. 40 орчим насны залуу: "Үхлээ юу чи?!" гэж байх юм. Нэг машин урдуураа оруулчихгүй үхлээ юу л гэж байгаа бололтой. Би ч тэр дор нь хариуллаа: "Харин яг үхлээ. Өчигдөр хусчихсан чинь дотор хэрэг алга". Тэгж хэлчихээд л эгц урдаас нь гөлөрчихөж байгаа юм чинь. Яадаг дебил вэ? гэсэн харц ажиглагдсан.
Болсон явдал 3. Өнөөдөр, мөн л хороолол, хүнсний захын дэргэд. Машин замаар 50 орчим насны авгай доош алхаж байв. Зам халитаргаатай, би ч мөлхөж байв, авгай ч огт яарахгүй. Хажуугаар нь машин зөрөх боломжгүй. Сигналдчихвал уруу газар цочиод уначих вий гэж бодоод аажуухан яг ард нь дагаад л байлаа. Тэгсэн эргэж харснаа цочичихдог юм да. Цонх онгорхой байсан болохоор "Сигналдахад яадаг хог вэ!" гэж үглэх нь дуулдав. Хажуугаар нь зөрөх мөчид би сигналаа нэг дугаргаад авлаа. Дав хийж байна шүү. "Хүсэлтийн хариу нэвтрүүлгээс мэнд" гэж цонхоороо инээгээд хэлсэн чинь урдаас бөөн хараал урсгав :( Бушуухан шиг явсан.

Зендее инээлээ..
ReplyDeleteболсон явдал 3д хариулт, зүгээр сигналаа дарахгүйгээр хүрээд ав, арай нам дуугардаг юм.
ReplyDeletehahahaha, eleg hushluu.
ReplyDelete