Ийм төрлийн урлагийг дэмжиж байна.
28 October 2011
Холимог хуурга
Холимог хуурга удаж удаж бэлэн боллоо. Хүртэцгээнэ үү.
Ийм төрлийн урлагийг дэмжиж байна.
ЗЦГ. Хэрэв жолооны үнэмлэхээ гээсэн бол. Ингэхэд, ЗЦГ-ын материал хүлээж авдаг бүсгүйчүүдийн харьцаанд дэвшил гарсан байна лэ. Инээмсэглээд соёлтой боловсон үг хэллэгээр яриад л. Урд нь хар-яр хийгээд урдаг нохой шиг л байдагсан.
Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны цайны газар. Bonaca болон Nes tea.
Багшийн дээдийн уулзвар. Үхэшгүй мөнхийн кащей гэж Шаравааг хэлэх байх. Бага байхад минь л 1+11-д тоглож байсан, хөгширчихөөд байхад тоглосоор.
4-р хороолол, эрүүл мэндийн VII төвийн урдхан. Хүүхдийн тоглоомын талбайг Happy Tree Friends-ээр чимж.
Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс. Сүх далайтал үхэр амар гэж 20-ны дотор тайлангаа тушаах гэсэн аж ахуйнуудын төлөөлөл пиг.
Хайнекены давгүй сурталчилгаа.
I сургууль. Тэр голд байгаа туг өлгөдөг шонгийн доороосоо 2 дахь үеийн бүслүүр гурвалжинд газрын теннисийн бөмбөгөөр сагс тоглодог байж билээ. Одоо хатуу хориглосон юм шиг байгаа юм, тоглож буй хүүхдүүд нэг ч таараагүй.
Сакер.
Ийм төрлийн урлагийг дэмжиж байна.
Labels:
advertising,
billboard,
helpful hint,
inscription,
menu,
nostalgia,
on the road,
other
Subscribe to:
Post Comments (Atom)
Horiglosondoo bish baih. Odoo uyeiinhend tennisnii bumbuguur sags toglono gesen oilgolt baihgui baih.
ReplyDelete