Замд яваа хэн ч байсан шүршүүрт ороод, боловсон 00-иор үйлчлүүлээд, хувцас нь угаагдах зуур амт чанартай халуун хоол, кофе идэж уухыг хүснэ шүү дэ. Кафетерийд нь үнэгүй Wi-Fi байх нь бас элбэг. Үнэнийг нь хэлж мэдэхгүй юм, ийм комплекс ШТС байгуулахад 5-6 сая ам. долларын хөрөнгө оруулалт шаардагддаг гэж нэг газар уншсан. Эргээд дундажаар 8 жилд өртгөө олдог гэнэ.
Америкт чухам ямар байдгийг очиж үзээгүй болохоор мэдэхгүй, Европт бол сайхан л юм билээ. Хойд хөршид гэхэд ийм ШТС хуруу дарам цөөхөн, тэр нь дандаа гадаад (BP г.м.) хөрөнгө оруулагчдынх. Манайд ийм ШТС-уудын талаар одоохондоо ярих эрт байна. Гэхдээ хэзээ нэгэн цагт баруун, зүүн аймгуудруу хурдны замтай, ийм бүрэн үйлчилгээ бүхий цэгүүдтэй болох л байлгүй.
Харин одоо хийж чадах, шийдэгдэж болох асуудлууд гэвэл:
- Бүх ШТС-уудын дэргэд 24 цагийн дугуй засваруудыг нээх. Энд тэнд покрышка түлсэн вагончикуудыг болих хэрэгтэй.
- Үнэгүй дугуйны хий нэмэх, шил цонхоо арчих боломжийг олгох.
- Үнэ төлбөртэй байсан ч хамаагүй цэвэр 00-иор үйлчилдэг болох.
Төгсгөлд нь: ямар ч хамааралгүй фото.
No comments:
Post a Comment