30 June 2011

Юу чухал бэ?

Эхэлж нэг түүх.
Философийн хичээл дээр тохиолдсон явдал гэж байгаа. Лекцийн танхим оюутнуудаар дүүрсэн хойно настай багш орж ирээд ширээн дээрээ том гэгч шил гаргаж тавив.
Оюутнууд бага зэрэг гайхширав. Багш:
- Өнөөдөр би та бүхэнтэй амьдралын тухай хуучилах гэсэн юм. Энэ шилийг хараад та нар юу гэж хэлмээр байна?
- Хоосон шил л байна, - гэж хэн нэгэн нь дуугарав.
- Яг зөв, - гэж багш хэлээд ширээн доороосоо том чулуунууд бүхий уут гаргаад нэг нэгээр нь чулуунуудыг шилэнд хийсээр дүүргэв. - Харин одоо энэ шилийг хараад та нар юу гэхэв?
- Шил дүүрсэн байна.
Багш дахиад нэг уут гаргаад ирэв. Хайргатай. Тэгээд шилний хоосон орон зайруу жижиг хайрга хийгээд:
- За одоо?
- Шил одоо л дүүрлээ, - гэж оюутнууд хариулахад багш 3 дахь уут гаргаж ирээд түүнээсээ элс шилрүү хийж эхлэв. Хэсэг хугацааны дараа шил бүрэн чигжигдэв.
- За одоо ёстой жинхэнээрээ дүүрлээ дэ, - гэж оюутнууд шаагилдав.
Багш инээмсэглээд 2 лааз пиво гаргаж ирээд нөгөө шилрүү асгаж дуусгаад:
- Одоо бол шил дүүрэн, - гэж өгүүлэв. - Одоо би та нарт сая өрнөсөн процессыг тайлбарлая. Шил - бидний амьдрал, чулуунууд - амьдралд буй хамгийн чухал зүйлс, бидний гэр бүл, үр хүүхэд, хайртай хүмүүс, бидэнд хамгийн их ач холбогдолтой зүйлс гэж ойлго. Хайрга - төдийлөн чухал биш зүйлс, үнэтэй костюм, шинэ машин г.м. Элс - өдөр тутам бидэнд учирдаг, бүхий л амьдралын турш салдаггүй жижиг сажиг асуудлууд.
Хэрэв би эхэлж шилэнд элс хийсэн бол хайрга, чулуу аль нь ч багтахгүй. Тиймээс жижиг сажиг асуудлуудаар өөрийн амьдралыг битгий дүүргэж байгаарай, гол зүйлдээ ач холбогдол өгч амьдраарай гэж хэлэх байна.
Нэг оюутан:
- Профессор, пиво ямар утгатай вэ?
- Амьдрал ямарч бай хааяа нэг алжаалаа тайлж ганц хоёр пиво ууж бай гэсэн үг :)

Үүнтэй адил нэг санаа. Том цаас аваад голд нь "Миний амьдрал" гэж бичнэ. Дараа нь тойруулаад чухал зүйлсээ бич: гэр бүл, ажил, найз нөхөд, сурлага г.м.
Дараа нь салаа болгоныг цааж дахиж салаалуулах хэрэгтэй: очмоор байгаа газрууд, шинээр худалдан авахыг хүсэж байгаа эд, сурмаар байгаа зүйлс г.м. Нэг ёсны мод байгуулж буй юм.
Ингэснээр та юу хүсэж буй болон одоо юу хийж байгаагийн зөрүү маш тод илэрч, юунд илүү анхаарал, цаг заваа зарцуулах ёстой чинь ил болно.

29 June 2011

Шрифт Мел и Мед

Лебедевийн студи гоё 2 шрифт хийж.
Мел:
Мёд:Хэрэглээнд:

Welcome to Mexico

Мексикчууд гоё зүйл хийж шүү.

Москва. Шереметьево

2011.05.29. Москвад ирлээ. Гэнэт санахнаа, хэсэг манай ажилтнууд Германаас буцаж буй шүү дэ. Пересадка хийх байсан юм. 30-40 мин болно гэсэн үг. Смс бичлээ. Хариу ирж байнаа.Манай цаанаас ирж буй нөхдүүд Берлинд онгоцноосоо хоцрох гээд duty free орж амжаагүй гээд Москвад шууд дэлгүүрүүдээр тарав. Бид нар гар тээшийг нь манасан шиг хүлээж байв. Хэдхэн хоромын дотор гар тээшний хэмжээ хөөгөөд ирлээ. Жишээ нь тэр зүүн талд буй гялгар уутанд хэдэн жижиг шилтэй зүйл байнаа? 7 юу, хэ-хэ? Алж байгаа юм шүү. Наана байгаа хар үүргэвч - laptop минь. Олон ч газар хамт явна да, өнгөрсөн удаа дэр болж билээ, яг энд. Ирсэн шигээ нөхдүүд сүр сар хийгээд л онгоцондоо сууцгаав. Хамтдаа бас зурагаа даруулж амжсан. Тэр хавиар МИАТ-ын төлөөлөгч Улаанбаатарын нислэгт суух хүн байна уу гэж хэд эргэв. Энд тэндээс мэр сэр монголчууд гарч ирсээр. Биднийг онгоцондоо суу гэж нэг үзнэ лэ. Ондоо нислэгээ л гэв. Тэгсэн цаана хэдэн ах нар пиво уугаад сууж байдаг юм да, хэ-хэ. Бүх зорчигчид нь сууж дуусаад бараг 5 мин. болж байхад яарсан ямар ч шинжгүй шар айргаа шимээд л. Төлөөлөгч яаруулаад л үлдсэн дэ хөөрхий. Бидний ч нислэгийн цаг болсон байв. Хөөрч байхдаа харсан чинь манай хэдийн суусан МИАТ-ын онгоц дөнгөж зурвас дээр гарч харагдав. Багагүй саатаж хөөрсөн байх. Сүүлийн хэдэн кадр:
Зурвасын гэхэлтүүлэг.
За тэгээд ээлж дарааллаараа хэдхэн минутын зайтай онгоцууд ар араасаа хөөрсөн дө.

28 June 2011

Terminator 2 - 20 years

Уйгагуй хөдөлмөр.

Стрижи

ОХУ-ын Стрижи нэртэй нислэгийн баг. Хэрэв анзаарах юм бол нүдний шилгүй (шил ч гэж дэ, мэдээлэл харуулдаг дэлгэц), кислородын маскаа зүйгээгүй л нисээд байх юм ах нар, хэ-хэ. Бусад улсын бичлэгүүд дээр ийм үзэгдэл тааралдаагүй дэ.

Blue Angels

АНУ-ын тэнгисийн хүчний нисгэгчид.
Ингэхэд блогд шинэ бүлэг нээгдсэн, flying team нэртэй. Орж улс улсынхыг сонирхож болно.

Thunderbirds

Америкууд сайн юм. Арга ч үгүй биз. Thunderbirds нь агаарын хүчний. Blue Angels гэж Navy-гийн бас нэг баг бий.

27 June 2011

Довлатов

- Вы мужественный человек?
- Не знаю. Раньше мог два литра выпить. А теперь от семисот граммов балдею... Возраст...

Patrouille Suisse

Нэг уншигч Швейцарын нисгэгчидийг сануулсан байна.

Бээжин цамхаг дээрээс

6-р сарын 6-ны орой. CCTV-гийн цамхаг дээрээс хятадын нийслэл.Төгсгөлд - цамхагийг тойрсон видео. Цаана нь салхи хүчтэй үлээж, давхар заваан орилсон хятад аялгуу авж байна да.

Rolling Stones - Ruby Tuesday

Шөнийн УБ онгоцноос

2011.06.07-ны өдрийн 23 цагийн орчим.

26 June 2011

Patrouille de France

Томоохон гүрнүүдийн агаарын хүчин өндөр зэрэглэлийн нисгэгчидийн багтай байдаг. Шилдэгээс шилдэг нь өндөр шалгуур давж байж ийм багт тэнцнэ. Эдгээр залуучууд (заримдаа бүсгүй нисгэгчид ч тааралддаг) авиашоу, үзэсгэлэн дээр нислэгийн ур чадвараа үзүүлдэг.
Миний мэдэхийн ийм нисэх багууд лав бий.
ОХУ - Стрижи, Витязи.
АНУ - Blue Angels (тэнгисийн хүчин), Thunderbirds (армийн нисэх хүчин).
Их Британи - RAF (Royal Air Force)-ийн Red Arrows.
Франц - Patrouille de France.
Германд ямар баг байдгийг хараахан мэдэхгүй байна, байгаа нь тодорхой. Ээлж дарааллаар бүх улсын өндөр зэрэглэлийн нисгэгчидийг танилцуулах болно. Энэ удаад Patrouille de France-г үзнэ үү.

SpectraSoul - Lost Disciple

Oktapodi

First Flying Man in History

Шатахууны хомсдол

Гадуур бензин тасраад аюул.
Сая оллоо дээр өнөөдөр нийтлэгдсэн 2 мэдээ уншлаа. Линк: нэг, хоёр.
Юу татааж байна гэвэл - комментууд. Жишээ:
1. SDANUU DIG DELBELCHIIE LDAA MUUSAIN SHULAMNUUDAA
2. Bi hamgiin turuund Su Batbold Zorigt Bayartsogt gesen hulgaichuud ruu uldsen benzinee tsatsaad shudenz zurnaa gaigui
3. манай талын малнууд ард тvмнээ бодох биш дээ боддог байсан бол аль эрт нефтээ нэрэх vйлдвэр барьчих байсан юм
Энэ иргэдийн бодол. Би ч гэсэн иргэний хувьд одоо өөрийн бодлоо бичье.
1. Төр нефть импортлогч компаниудыг хазаарлах хэрэгтэй. Хямд үнээр худалдаж авсан шатахууны нөөц яагаад ч юм түргэн дуусдаг. Харин үнэтэй бензин эсрэгээрээ, зарагдаад л байна. Мөн хяналт шалгалт хийж яагаад хугацаандаа багтаж шатахуунаа татаагүйг нь тогтоомоор байна. Санаатай юм уу санаандгүй юу, ажлын хариуцлага алдсан бол торгууль тавьж, дахиж ийм байдал үүсгэхээргүй болтол нь хашраах хэрэгтэй шүү дэ. Дан оросуудруу бухаад өнгөрдөг шүү дэ, шатахуун тасалдах бүрт. Манай нөхдүүд хэдэн өдөр боломжийн үнээр шатахуун шахчих гээд байгаа ч юм билүү? Хүн чанар, тэр тусмаа ард түмнээ гэх үзэгдэл өнөөгийн нийгэмд бараг байхгүй шүү дэ, энэ чинь зэрлэг капитализм нөхдөө, хүчтэй нь хүчгүйгээ юутай ийтэй нь зажилахгүй залгиад, дүлэхгүй гаргачихдаг.
2. Бид өөрсдийн нөхцөл байдлаа ухаарч мэдрэх хэрэгтэй. Тээр жил Далай ламыг айлчлахад хятадууд 7 хоног хилээ хаахад юу болсон билээ? Одоо яаж байна? Бүхэл бүтэн улс ганц Роснефть-ээс хамааралтай. Тэр нь оросуудын төрийн мэдлийн хувьцаат компани. Чих зөөлөн байлгах гэж оросын өнөөгийн удирдлага иймэрхүү арга зарим хөрш улсууддаа хэрэглэдэг нь нууц биш. Хэдхэн жилийн өмнө шинэ жилээр Украины хийг хааж л байсан. Украинчууд өөрсдийнх нь хийн хэмжээг багасгангуут Европруу шууд дамжуулах ёстой импортын хийгээс нь хусаад, бөөн л юм болж байв, авсан аваагүй гэж маргалдаад. Мэдээж уул уурхайн салбарт оросуудын сонирхол бий. Тэрийг нь мэдсээр байж хятадаас түлш авдаг сувагтай болж байхгүй дэ. 2 улсаас адил хэмжээний шатахуун авч байхад эрсдэл арай бага.
3. Төр иргэдээ бодсон, алсыг харсан шийдвэрүүд гаргамаар байна. Олон жилийн өмнө Дорнодод үйлдвэр байгуулчихсан бол одоо ядаж зүүн 3 аймгийн шатахууны асуудал хагас хугас шийдэгдчих байсан болов уу. Тамсагаас олдож буй нефтийн хэмжээ Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн хэрэгцээнд хүрнэ гэж сонингоос уншиж байсан. Нефтийн чанар нь төдийлөн сайн биш гээд байдаг, тийм муу юм бол хятадууд тоож авахгүй баймаар. Ядаж 80 октанттай түлш гарах байлгүй дэ, боловсруулахад. Ямар ч тохиолдолд
үйлдвэртэй байх нь түүхийгээр нь гадагш гаргаснаас л дээр.
4. 100 колонкийн асуудал. Хэрэвзээ Роснефть билүү тэр Лукойл нь (үндсэндээ ялгаа байхгүй, аль аль нь оросын төрийн өмчит ХК) байгуулвал яах байсан бэ? Жирийн иргэдэд шатахуун хямд үнээр, гол нь гэнэт тасалдах, үнэ хөөрөгдөх үзэгдэлгүй хүрч байсан ч байж мэднэ гэж хувьдаа бодож байна. Аан чи муу оросуудын талд байна уу, эх орны компаниудаа дэмжихгүй, муу гөлөг гэх хүн захаас олдох биз. Хариулт энэ: тэр эх орны гэх компаниудаа хар, бөөн лобби, ард олныг шулсан, төрөө байдалд оруулсан, монополь тогтоосон нөхдүүд.
Колонкууд оросууд барьсан бол яахыг төсөөлье.
а. Ажлын байр. Орос колонкид монголчууд л ажиллаж таарна. Удирдах түвшний хэдхэн албан тушаал дээр яахав оросууд байх биз. Тийм болохоор ажлын байрны хувьд санаа зоволтгүй, шинээр л ажлын байрнууд үүсэх байсан.
б. Татвар. Монгол улсын сан хөмрөгт татвараа асуудалгүй, цаг хугацаанд нь бүрэн бүтэн төлж байвал болоо, хэн төлөх нь төдийлөн хамаатай гэж үү? Магнай Трейд байна уу Лукойл байна уу, Петровис нь уу Роснефть нь уу хэнд хамаатай юм?
в. Хараат байдал. Айгаад л байсан, одоо байгаа нөхцөл байдлаа юу гэхэв?
г. Ашиг. Манай импортлогч компаниудын хувьцаа эзэмшигчийн хувьд асуудал ондоо шүү дэ. Энд цэвэр ашгийн тухай яригдна. Оросууд ороод ирвэл манай хэдийн ашиг хэд дахин багасна. Тэгэхлээр: хувьцаа эзэмшигч хэдхэн нөхдийн ашгийг багасгахгүйн тулд ард түмнийхээ нуруунд ачааг жигд ногдуулаад, шатахууны үнийг асуудал үүсэнгүүт хэдэн төгрөгөөр нэмчихээд явж байсан нь дээр гэж үзсэн шийдвэр хэмээн дүгнэхээс өөр арга алга да.
5. Худал ярихаа төрийн төлөөлөл болих хэрэгтэй. Түлш эрчим хүчний яамны нэг хурган дарга дизель түлшний олдоц дөнгөж гайгүй болонгуут саяхан зурагтаар бүлт үсрээд байсан, хаана байна? Мэдэхгүйгээ мэдэхгүй улс чинь хамгийн аюултай, цусгүй алдаг байхгүй юу, тоглоомчгүй, осолтой. Тэгээд л нэг зангиатай, хархад намбалаг нөхөр унзад хоолойгоор итгэл найдвар төрүүлэхээр юм олон нийтийн мэдээллийн хэрэгслээр донгосчихдог, 10 хонолгүй алингаа алдаж байна шүү дэ.
Дүгнэлт: дандаа гал унтраах журмаар ажилладгаа болимоор юм. Юун хүүхдүүдийнхээ ирээдүйд байтугай маргаашдаа ч итгэх итгэл найдвар алга, 3,14z!

25 June 2011

2 сурталчилгаа

Сурталчилгааны цаг.
1. Pepsi Max.

2. Kia Optima.

NYC - Mindrelic Timelapse

Дахиад New-York.

Le Royaume

Энергийн хувирал

Механик энергийг цахилгаан болгож хувиргах нь олон асуудлыг шийдвэрлэнэ.
Дээр Токиогийн метроны тухай нийтлэл уншиж байсан юм. Зорчигчид хамгийн их явдаг, хөл хөдөлгөөн тасардаггүй хэсэг - метроны буудлын үүд. Тэнд хөл дор үл ялим газраас хөндийрсөн давцан шиг зүйл байрлуулдаг гэж байгаа. Хүн гишгэхээр доош дарагдаж ордог. Бүдүүлгээр хэлвэл пүрштэй давцан. Гэхдээ тус төхөөрөмж доош суух болгондоо бага хэмжээний цахилгаан энерги ялгаруулна. Олон зорчигчийн хөдөлгөөнөөс метроны буудлын зарим хэсгийн гэрэлтүүлгийн асуудал шийдэгддэг гэж байгаа. Хөл хөдөлгөөн их - гэрэлнүүд эндээс тэжээгдэж байгаад хөл татрахаар төвлөрсөн цахилгаан сүлжээнд шилжээд л болоо. Токио очиж нүдээрээ үзээгүй болохоор зураг нь алга, бодвол үнэн биз, япончууд ийм төрлийн зүйлд сайн.
Ирээдүй бий л дэ, энэ хувиргалтын ард. Кинетик бугуйн цаг - зөвхөн эхлэл. Зөөврийн компьютеруудын батарей нь товч дарагдахаас цэнэглэгддэг, тачскрийн утаснууд дэлгэц дээр нь дарах болгонд жаахан энерги хуримтлуулж чаддаг болох цаг холгүй байх. Бидний нас хүрнэ гэж найдаж байна.

Алдаан дээр анализ хийх

Дэлхийн II дайн. Британий нисэх хүчин немцүүдийг өдөр болгон шахуу бөмбөгддөг байсан үе. Бөмбөгдөгчидөөс олон ч онгоц эргэж ирдэггүй, ирсэн нэгэн нь дайсны зенитийн болон сөнөөгч онгоцнуудын суманд багагүй өртсэн гэмтэлтэй байдаг байв. Экипажуудынхаа эргэж ирэх магадлалыг нэмэгдүүлэх зорилготойгоор английн инженерууд сумны мөрнүүд дээр судалгаа шинжилгээ хийжээ. Сум онгоцны корпусын аль хэсэгт их тусдаг юм байна гэсэн асуултанд хариу олоод, тэр хэсэгт нэмэгдэл хуяг хийх санаатай байв. Судалгаан үр дүнд дараах зүй тогтол ажиглагдаж. Үүнд: бөмбөгдөгчийн далавч суманд хамгийн их өртөж. Мөн сүүл, сүүлэнд байрлах пулемётын орчимд тусгал их байна. Нисгэгчийн кабин болон шатахууны бак-ууд дээр оносон мөр цөөхөн.
Тэгэхлээр логикийн хувьд сум их оносон газруудад нэмэлт хуяглалт хийх хэрэгтэй гэж дүгнэхээр байгаа биз? Үнэндээ бол эсрэгээр. Нисгэгчийн бүхээг, шатахууны савандаа оногдсон онгоцнууд бараг буцаж ирдэггүй юм. Харин далавч, сүүлэндээ оногдсон мөртлөө онгоц буцаж ирж чадаж байна гэдэг нь тэнд хуяглалт, хамгаалалт сайн байгаагийн болон онгоцны амин чухал цэгүүд эдгээр нь биш гэдгийн шинж. Чухал мэдээлэл эргэж ирсэн онгоцнуудад биш сөнөсөн онгоцнуудад илүү байсан байна гэж дүгнэж болно.
Үүнтэй адил, янз бүрийн амжилт олсон бизнесмэн, улс төрчдийн тухай ном сонин их гардаг. Харин дампуурсан, шатсан хүмүүсийн тухай мэдээлэл бага. Тэр амжилт олоогүй хүмүүсийн алдаан дээр ажиллаж болох талтай. Илүү мэдээлэл агуулж буй ч юм билүү.

24 June 2011

Trafalgar Square

2011.06.01-ний өдөр. National Gallery-гээс гарч ирчихээд байж буй байдал.
Gallery хойхно харагдаж байна.
Тайлбайн ерөнхий төрх.Шилэн лонх.Хаягжилт.Чулуун арслан.
Татлаа...Нельсон адмиралын багана. Мэдээж арын проекц нь, хэ-хэ.12 оны олимпийн цаг.
Дахиад татлаа.

Lego

Хүү Lego-д нугасгүй.
Von Nebula.
Fire Lord.Surge.Дээрх 3 хамтдаа. Ингэхэд манайд зарагдаж буй лего арай л үнэтэй юм. Жишээ: 3 дахь жижиг цэнхэр тоглоом энд 36 ч билүү мянга, тэгэхэд дээрх мөнгөөр англиас 1 болон 2 дахь тоглоомыг авчихна. Хамаагүй том, олон элементтэй шүү дэ дээрх 2 нь.
Бусад жижиг сажиг нөхдүүд.

Houston, we have a problem…

Таалагдлаа.

Gibbon @ ISPO 2011

ЦСКА-ийн хөгжөөн дэмжигчид

Острожно! Мат!

ДДТ - Мёртвый город. Рождество

22 June 2011

Links

Ойрд линк өгсөнгүй.
http://diafilms.com - хуучны орос диафильмууд. Надад бас 2-3 диафильм байдаг шүү одоо болтол.
http://en.wikipedia.org/wiki/Democracy_Index#2010_rankings - 2010 оны ардчилалын индекс. Бид 167-с 64-т жагсаж. Дээр Перу, доор Серби. Хамгийн сүүлд ямар улс байгааг тааж чадаж байна уу? Ороод харна биз.
http://www.cathriley.com/ - Кэт Райли нэртэй англи зураач бүсгүй. Дан харандаагаар зурдаг.

Enigma - Return To Innocence

Beijing airport

2011.05.29-нөөс 30-нд шилжих шөнө. МИАТ-ын онгоц эндээс хоцорч ниссэн болохоор хот орж хонох утгагүй болсон, хоёрын хооронд 4-5 цаг унтахын төлөө буудаллах хаашаа ч юм, хоёрын хооронд амарсан ч болохгүй биз. Уг нь элчингийнхээ буудалруу давхичих санаатай байв. Харин Англиас буцахдаа бол Бээжинд буудалласан. Тэр үед нутгийн оюутан залуугаас элчин сайдын яам дэргэдэх зочид буудлаа хаасан гэдгийг мэдэв. Хэрэв явахдаа шөнө хот орсон бол шатах байж дэ, азтай золигнууд шүү бид, хэ-хэ.
Шөнийн Бээжин болон онгоцны далавчны үзүүр шилний цаанаас.
Бидэнтэй цуг Бээжинд 20 орчим насны нэг залуу буусан. Тэрбээр Москвагаар дамжиж Париж яваа, анх удаа хилийн дээс давж буй дээрээ гадаад хэлэндээ тааруу байсан болохоор бид хамт дагуулж явсаар Москва орж Францруу нисэх онгоцонд нь суулгаж өгсөн юм. Хүний газарт нэг нэгэндээ тусалж явахгүй бол болохгүй. Шинэ терминалд буугаад, дотуур галт тэрэг, шаатл-баас-аар дамжиж хуучин 2 дахь терминалд ирцгээв. Энэ үед шууд гүйцэтгэж байсан бичлэгтэй танилцаж болно. Ресторанд орж хэдхэн пиво уунгуутаа танхайраад тэнд нь сандал диваныг нь эзэгнээд унтацгаав. 3 сандал дээр 3 цаг унтаад аргагүй эрхэнд сэрэв. Цэвэрлэгч хятад авгай нар ээлж солилцоод ч байгаа юм уу яагаад ч байгаа юм, чанга чанга орилолдоод, шаарнууд чинь унтуулаагүй. Босоод нүүр гар, шүд амаа угааж аваад өглөөний ундаа уулаа да, ха-ха.
Урдаас харсан филлипиний паспорт барьсан эрд харуулж байгаад л цайгаа уучихав. Бидэнтэй цуг явсан залуу гар тээшиндээ талх, сыр, гахай ба үхрийн мах, өөр юу юу авчихсан явсан бэ, бяцхан найрлаад.Цаг харлаа - зургаа дөчин тав, зургаа дөөчин таав...Эндхийн таксофон хэрхэн ажилладаг нь оньсого. Хэрэг гараад оролдвол бодвол учир нь олдох л биз. Ямартаа ч манай улсын 976 код мэдээллэх самбарт байна.