15 June 2011

St James's Park. Birds

2011.05.30-ны өдөр. Хотын төвд, Buckingham Palace-ийн хажууд байрлалтай болохоор жуулчид их ордог парк байна.
Дундаа нууртай бөгөөд шувуу хэрэм элбэг. Амрагчдын гарнаас хооллоод л.
Энд усны шувууд зонхилно.Нугас, галуу, хун зэргийг бол мэдээж таниад байгаа юм.Жуулчид дурын үед тоншуулах аюул дор хунгийн зургийг уйгагүй авна. Бараг тэжээвэр шахуу болохоор бас гайгүй ээ.Уг нь бүх шувуунуудыг танилцуулсан мэдээллийн самбар замд тааралдсан. Шувуу сонирхогч биш тул заримыг нь хэрхэн нэрэлдгийг мэдэхгүй өнгөрсөн.Кого я вижу, знакомые рожи! Тагтаа хаа сайгүй байх юм да.Ер нь тагтаа дэлхий даяар овоо тархсан зүйл анги бололтой, хятадууд шиг.Сонирхолтой нь болжмор олж харсангүй.

No comments:

Post a Comment