24 November 2010

Хүчирхийлэлгүй арга

Ганди-гийн дэлхийг хүчирхийлэлгүй өөрчлөх санааг АНУ-д суугаа эсэргүүцлийн үеэр их хэрэглэж байсан. 1960 оны 2-р сарын 1-нд дөрвөн хар оюутан эхлэлийг нь тавьсан. 4 нөхөр Вулворт" цайны газрын зөвхөн цагаан арьстнуудад зориулсан суудалд сууж. Тэд нарт үйлчлэхийг татгалзсан хэдий ч тэд цайны газрыг хаатал сууцгаажээ. Маргааш өглөө нь 20 хар арьст оюутан орж ирээд 3-4-өөрөө цагаан арьстнуудын суудалд суусан байна.
Оюутнуудын боловсруулсан удирдамжинд хувийн зохион байгуулалт, тэсвэр хатуужил болон хүчирхийллийн эсрэг үзэлд онцгой ач холбогдол өгсөн байдаг. "Хэзээ ч хариу цохилт бүү хий. Доромжлолыг тэс. Байнга нөхөрсөг соёлтой харьцаатай бай...".
Суугаа эсэргүүцлийн хөдөлгөөн АНУ даяар тархсан. Зарим цагаан арьстнууд ч хөдөлгөөнд нэгдэж байв. Гэхдээ ихэнхдээ цагаан арьстнууд зурган дээр дүрслэгдсэн шиг байдал гаргаж байв. Суулт хийж буй хүмүүс дээр горчиц, кетчуп асгадаг, давс перцээр цацдаг. Заримдаа бүр нурууруу нь кастетаар цохьдог. Нөгөөдүүл нь гүрийгээд л суугаад байдаг.
Эх сурвалж: http://mi3ch.livejournal.com/

No comments:

Post a Comment