30 June 2010

Мумий Тролль - Скорость

Ээлжит санал асуулга

Илүү тээж тээж, удаж удаж, дуншиж дуншиж ээлжит санал асуулгыг нийтэллээ. Шалгарч үлдсэн 8 багт саналаа өгнө үү. Хөл бөмбөг сонирходоггүй, үзэн яддаг хүмүүст ч зориулсан сонголт хийсэн. Хэнийг ч гомдоохгүй.
Өмнөх санал асуулгын дүнг нэгтгэхээ мартаад устгаж орхиж. Ямар ч байсан Оюу толгойн гэрээг сайн зүйл болсон гэсэн хүмүүс бараг байгаагүйг санаж байна. 2 талд ашигтай гэрээ гэдэг дээр цөөнгүй санал байсан.

29 June 2010

Хүнсний хэрэглээ

1. Шууз - янзын гоё.
2. Брокколи байцаа - хог.
3. Шарсан сонгино - тасархай. Дарсан ногоон сонгино - бүр гоё.
4. Студень (стүүжин) - идэлгүй маш удаж, давгүй.

ДДТ - Не стреляй

Дээр үед нийтлэгдэж байсан "Я не знал живого Марковца" дуу эндээс бүтсэн.
Бичлэг дээр алагдсан офицер - бодит хүн, Марковец.

28 June 2010

Блогууд

2 блог:
1. Олег Тиньков. Оросын томоохон бизнесменүүдийн нэг: http://olegtinkov.livejournal.com/
2. Евгений Касперский. Антивирусыг зохиогч: http://e-kaspersky.livejournal.com/
Хааяа нэг сонирхолтой зүйл нийтэлдэг л юм. Ноль-оос эхэлж өнөөдөр багагүй амжилтад хүрсэн хүмүүсийн үзэл бодол, амьдралынх нь тухай мэдээлэл сонирхолтой шүү дэ.
Монголын бизнес эрхлэгчдээс блогтойг нь мэдэхгүй биз?
Монгол газарын Мянганбаяр ч юм уу Женко Баттулга блог нээвэл багагүй уншигчидтай болох биз. Ингэлээ гээд муу зүйл байхгүй, харин ч өөрийн бизнесийг хальт сурталчилаад,
өөрийн үзэл бодлоо сонин хэвлэлээр дамжуулахгүй олон түмэнд шууд хүргэнэ.
Ингэхэд хөөрхий Мянганбаярыг хүмүүс сонин хэвлэлээр янз бүрээр дуудах юм. Хаана ямар хүүхэнтэй орооцолдож явсан нь надад ерөөсөө сонин биш. Их хэмжээний өр зээлтэй, хугацаа хэтрэлттэй бол мэдээж тааруу байна. Гагцхүү мань эр гадаадын хөрөнгө оруулалтаар бус зөвхөн өөрийн хүчээр хөл дээрээ босож байгаа нь, мөн (хэрэв үнэн бол) уурхайнууддаа хятадуудыг биш зөвхөн монголчуудаа ажиллуулдаг нь маш сайн үзэгдэл. Ажлын байрыг нэгээр ч болов нэмэгдүүлж буйг буруутгах аргагүй. Хувь хүний харьцааг нь мэдэхгүй юм, танилцаж барьсан биш.

Ая тухын хил хязгаар

Асууулт: Яагаад зарим улсад гудамж талбай нь цэвэрхэн, орцонд нь шивтэр ханхалдаггүй вэ?
Маш энгийн. 1-рт ахуйн соёл, 2-рт ая тухын ойлголт нь биднийхээс ондоо.
Монгол хүнд ая тухтай орчны хил хязгаар нь өөрийн гэрийн босгоор хязгаарлагддаг. Гэр нь (бас бүх тохиолдолд биш шүү дэ) л цэвэрхэн бол тэрбээр ууттай хогоо босго давуулаад чулуудахад бэлэн. Орцны оршин суугчидаас хөршүүдийнх нь талаар санал асуулга явуулах юм бол дийлэнх олонхи нь дээд доод, хажуу хавирганд буй хүмүүсийг ухна ишиг, эргүү илжигээр тодорхойлно. Өөрт нь бусад нь мөн адил тодорхойлолт өгөх нь тодорхой. Яагаад өөрөөсөө хэдэн цаас гаргаад давхараа будчихаж болохгүй гэж? Орцны талбай өөрт нь хамаагүй тул монгол хүн хэзээ ч тэгэхгүй. Яагаад ихэнх лифт (_|_) байдаг юм? Яагаад гэвэл лифт оршин суугчидад падгүй. Хөл дүүжилж л байвал болох нь тэр гэсэн ухамсар цусанд нь нэвт шингээстэй. Үнэтэй машин хөлөглөсөн захиралтай компаний офисийн 00 нь аймшиг байх нь энүүхэнд. Яагаад? Удирдлагад нь ажилчидын ая тух сонин биш. Нэг үгээр зөвхөн өөрийгөө л бодсон, хувийн гэх тодотголтой зүйлд л санаа зовохоос бус нийтийн боловч өөрт нь бас л хамааралтай зүйлд огт санаа зовдоггүй, тэр ч байтугай боломж олдвол эвдээд ч болтугай ховхолоод авчих сонирхол давамгайлдаг нь монголчуудын нэрийн хуудас. Зуслангууд үүнийг тод харуулж байна. Нэг л гоё хаус, бетонон хашаандаа цэвэрхэн боловч хашаагаар гарангуут хогийн цэгээс ялгарах зүйлгүй. Гудамжинд хогоо тааралдсан газар хаях нь мөн л энэ ангилалын үзэгдэл. Гэртээ бол хогийн саванд, бусад газар бол хамаагүй.
Харин хөгжилтэй орнуудын иргэдэд ая тухын ойлголт арай өөр. Ядаж яагаад ийм байгаа юм, үүнийг ингэвэл дээр г.м.-ээр холбогдох газарт нь санал дэвшүүлнэ. Давсаг нь хагарч байсан хэдий ч лифт-ийг зориулалтаар нь ашиглана. Гудамж тайлбай, байр сав амьдарлынх нь ая тухыг хангаж буй орчинд нь хамаардаг болохоор тэр.

Кукрыниксы - Скоро кончится лето

Bruxelles. Part 2

Ярих юмгүй гоё хот. Баянчандмань 100 жилийн дараа ч ийм болохгүй нь харамсалтай.Хамгийн таалагдсан зүйл - намуухан, тайван урсах хотын амьдрал. Яарсан нэгэн шүргээд өнгөрөх тохиолдол гарахгүй, Москва шиг.Амралтын өдөр байсан болохоор хөл хөдөлгөөн бага байсан.Хуучны архитектур орчин үеийнхтэй зэргэцнэ.Брюссель гар аргаар хийсэн шоколадаараа алдартай. Шууд нүдэн дээр үйлдвэрлэл явагдна. Даанч үнэтэй. Тэр мөнгөөрөө Амстердам орж гашиш авсан нь дээр байж мэднэ.Гэрлийн шон, хогийн сав зэргийг ганц жаран ашиглахаар бус хэдэн зуун жил болсон ч эвдэрч хэмхэрэхгүйгээр зохион бүтээж.Хотыг чимсэн жижиг элементүүд алхам тутамд таарна.Хөшөө дурсгалууд нь ч гоё.Мөн бельгийн ажилчин кепка ч юм уу берет өмсөөстэй.Хуучин пянзны дэлгүүр. Меломан хүний диваажин.Номын худалдаа. Номны өтний диваажин.
Өвөрмөц үс засалт.Майн нэгний манифест.

27 June 2010

Гудамжны урлаг

Энэ бол граффити биш. Зүгээр л хэн нэгэн юу бодож мэдэрч буйгаа тэр дор нь дүрс, бичиг болгосон ч юм уу амьдралын хэрэгцээгээр зарлал хийсэн үзэгдэл.
1. О2 - хүчилтөрөгч.
2. 11-Б гэдгийг нь л ойлголоо.3. Халуун ус. Харгалзах зураг хажууд нь.4. Бичгийн сүүлийн үсгүүд кадр-т багтаагүй байна. Шинэ үг: болок.5. Товч. Тодорхой.

Барилгуудын түүх

Байшин бүр өөрийн түүхтэй. Хотын хуучин байшингуудыг хэн хэзээ ямар зориулалтаар барьсан, дараа нь ямар зориулалтаар ашиглагдсан, одоо тэнд юу байгаа г.м. мэдээлэлтэй, цаг цагийн фото зурагтай сайт байдаг бол тун догь. Бөхийн өргөөний хажууханд Улаабаатар хотын үүсгэн байгуулалтын тухай музей байдаг (1 бичкээн байшин), 1 завандаа шагайхаас.
Миний дуулсан фактууд:
- Засгийн газрын ордон баригдахаас өмнө өнөөгийн Багшийн дээдийн 1-р корпуст төр засгийн удирдлага байрлаж, үйл ажиллагаа явуулж байсан;
- Хүмүүнлэгийн дээдийн хашаанд буй хуучины байшин - 2 дугаар арван жилийн анхны байр;
- Үнэн эсэхийг нь мэдэхгүй, өнөөгийн River sounds-ын байр дээр үед морг-ын зориулалтаар ашиглагдаж байсан;
Жагсаалтыг үргэлжүүлж болно.

23 June 2010

Холимог хуурга

Төгсгөлийн порц. Үүгээр утсаар дарсан зурагнууд одоохондоо дуусаж байна.
Берлин. 5-ын банз ямар ч үед хэрэглэгднэ.
Парижийн ойролцоох ШТС.Лувр.Автозасвар. Мэдэстэй, ахар сүүлээ хугалав.Энхээгийн садо-мазо бэлэг. Ганданд хүндэт зочид ирэхийн өмнөхөн.Яагаад цагдаагийн бараг бүх байгууллагууд дээр "Цагдаа" биш "Police" гэж бичдэг вэ?Аль уржинан тарьсан бут маань цэцэглэсэн. Сирень гоё үнэртэй гэж жигтэй.Эцэст нь нойрсож буй гүнж муужгай.

4 ролик




22 June 2010

Горшок

Король и Шут хамтлагийн гоцлол Горшок-ийг сурвалжлагч тэнэг тэнэг асуулт асуусаар хараахад хүргэж буй бичлэг.
Осторожно! Ненормативная лексика!

Холимог хуурга

Гар утсан дээр үнэр ортол хадгалагдсан зурагнуудаар өчигдөрөөс хойш холимог хуурга хийсээр л байна :) Ээлжит порц.
Эхэлж Москвад дарагдсан зурагнууд. Шереметьево-2.
Энд өвөрмөц таксофон таарна. Зөвхөн сэргийлэхрүү залгагдна. Ямар ч өөр алба энд танд хэрэг болохгүй, тусалж чадахгүй.Метронд бүр гоё холбооны хэрэгсэл тааралдах нь бий.Станция метро Киевская.
Объект.Үзвэрүүд. Михалковын шинэ кино Октябрь кинотеатрт өнөө маргаашгүй.28-нд Тото Кутуньо.30-нд дуртай хамтлагуудын нэг "Мумий Тролль".
Арбат.Манайд байдаггүй замын тэмдэг. Беларусь. Брестийн вокзал. Билетийн касс.
Брест - Тересполь.Тересполийн вокзал.Варшава :)

Спасение мира. Часть 3

Урд нь нэг, хоёрдугаар хэсэг нийтлэгдсэн. Энэ гурав дахь буюу төгсгөлийн конспект.

Pulp Fiction кинонд гардаг Бутчийн элэнц өвөөгийн бугуйн цагийн түүхийг санаж байна уу? (тус цагийг Вьетнамд олзны цэргүүд долоон жил (_|_)-доо нуудаг)
Өөрийн эргэн тойронг хар да. Ингэж нандигнадаг зүйл өөрч чинь олон байна уу?
Тодруулж хэлье - үнэтэй гэж их мөнгөтэй холбоотой биш, зүгээр өөрт чинь нандин, урд түүх нь сонирхолтой зүйлс. Өнөөдрийн хувьд биднийг нэг удаагийн хятадын хог хүрээлж байна. Хэдэн зууны ая даах эд зүйлсийг хийх хэрэгтэй.1. Хамгийн хүнд зүйл - өөрсдийн толгойд буй "Шинэ юм чинь сайн л байж таараа" гэсэн логикийг үгүй хийх. Уг нь тийм ч хэцүү зүйл биш шүү дэ. Хүүхэд насаа дурсдаа. Хуучин, нооронхой бамбаруушаа шинэ, үнэтэй тоглоомоос илүү хайрладаг байсан биз дэ? Яагаад гэвэл түүнтэй олон түүх, адал явдал холбоотой. Япончуудад ваби-саби гэдэг ойлголт бий - цаг хугацаа өнгөрөхтэй зэргэцэн энгийн зүйлсээ хайрлах явдал юм.
Өнөөдөр 20 жил торохгүй ажилладаг автомашин үйлдвэрлэж, 300 жил өнгөрөхөд зогсож л байх байшин барих боломжтой. Энэ нь сайн ярих юм бол худалдан авагч нарт ашигтай.
Мэдээж бүсгүйчүүдэд энэ үзэл баримтлал таалагдахгүй. Гэхдээ аз жаргалтай байхын тулд заавал 30 хос гутал хэрэггүй шүү дэ. Эрчүүд бүсгүйчүүдийн гутлыг хамгийн сүүлд хардаг. Мөн моод ч өнөөгийнх шиг өндөр давтамжтайгаар солигдох шаардлага байхгүй. Хүмүүсийг загварын ертөнц хүчээр шахуу моод хөөлгөж байгаа юм.
Карл Сименс зэсийн уурхайнуудыг Кавказад нээхэд нэг бэрхшээл тулгарч. Нутгийн эрчүүд бүх зүйлээ аж ахуйгаасаа олчихдог байсан болохоор уурхайд ажиллах хүсэл сонирхол бага байв. Тэгэхлээр нь Сименс тосгодод бүсгүйчүүдийн гоёл чимэглэл, бараагаар наймаа явуулдаг лангуунуудыг нээж.2. Хэрэгцээгүй зүйл худалдаж авахаас татгалзах. Шоппинг бидэнд хэрэггүй.
Хэдий хэмжээний хүч хөдөлмөр, цаг хугацаа, мөнгө төгрөгөө хамаагүй илүү сонирхолтой зүйлд зарцуулж болохыг та өөрөө төсөөлөхчгүй байна да. Хорвоо дээрх сонирхолтой зүйлс нь эд зүйлс биш шүү дэ.3. Хэзээ нэгэн цагт хэрэг болж мэдэх зүйлсийг биш зайлшгүй хэрэгцээтэй эд барааг л худалдан авах нь зөв. Удаан хэрэглэхээр чанартайг нь сонгох хэрэгтэй. Үүгээр үндэсний хэмжээний хөтөлбөр ч хийж болно. Техникийн бараа бүтээгдэхүүний элэгдэлтийн доод хугацаа - 10 жил. Маш их материал, үйлдвэрлэлийн өртөг, энерги хэмнэгднэ дэ. Хятадуудад санаа бүү зов - тэд хамгийн түрүүнд бүх насны баталгаатай зүйл үйлдвэрлэх чадалтайгаа харуулна.

4. Хэрэв хүмүүсийн оюунд өөрчлөлт гараад шинэ биш хуучин загварын машинаараа бахархадаг болвол сайхан. Надад бусдад харуулах, гайхуулах гэсэн хэрэглээ хэрэггүй гэсэн үзэл дэлгэрвэл шал ондоо зүйлс үнэ цэнэтэй болно. Жишээ нь: нэр төр.Аравтын ногоон дээр хөрөг нь мөнхөрсөн Александр Гамильтоны тухай нэгэн түүх ярьж өгье. Түүнийг дуэль-д дуудаж гэнэ. Тулааны өмнөх шөнө Гамильтон "Яагаад дуэльд очих хэрэггүй вэ" сэдэвтэй эссе бичиж. Тэрбээр олон тооны үндэслэлүүдийг энд тоочиж: эрх зүйн, улс төрийн, ёс зүйн, шашин шүтлэгийн, түүхийн г.м. Яаж ч байсан дуэль-д очоод хэрэггүй гэсэн шийдвэр л гарч байв. Тэрбээр эссе-гээ бичиж дуусгаад, цэг тавиад, дуэль-д очоод алуулсан юм. Хэдийгээр тэнэг дуулдаж буй боловч тэрбээр нэр төрөө л бодсон.

B/W

Хэдэн хар цагаан фото.