31 May 2010

Цэцээ гүн. Залаат

7 цагтаа хөдөлцгөөсөн. River beach амралтын зогсоол дээр машинуудаа үлдээгээд хамгийн ойр харагдаж буй уулын оройруу шууд мацсан. Цааш толгодын хяр дагаж алхах гэж тэр. Эхний нэг цаг огцом өгсүүр, амьсгаа задраагүй байсан тул хүнд тусав. GPS - гавно. 2 цагийн дотор цэнэг нь дуусаад, ихэнхдээ сателитээ олохгүй гацаад. Машинд л явж байхад таарсан эд байна. Тэгсэн хэдий ч Сэк-ээр штурман хийсэн байхад хамгийн амар замыг олчих л юм билээ. Нодинон жилийг бодоход хад асга, өгсүүр уул бага газраар явсан. Бага ч ядарсан.
Энэ үед авсан хэдэн кадр.Төгсгөлд нь - автопортрет :)

Бурханы тухай

Дмитричийн блог дээр сонирхолтой материал нийтлэгдэж. Зарим нэг ишлэлийг орчууллаа:

- Өөрөө бурханд итгэхгүй яаж амьдарч чадаж байна?
- Яг та өвлийн өвгөнд итгэхгүй амьдардаг шиг.

- Бүгд бурханд итгэдэг. Нэг хэсэг нь түүнийг бий гэдэгт, нөгөө хэсэг нь түүнийг байхгүй гэдэгт.
- Утгагүй зүйл. Шүтлэггүй байна гэдэг нь өөрөө шүтлэгэ биш. Тамхи татдаггүй хүн тамхи татахгүй байна гэдэг нь тэрбээр хэрэглэдэггүй тамхиа татаж байна гэсэн үг биш.

- Та үхэхээс айхгүй байна уу?
- Мэдээж айж байна. Гэхдээ би төрөөгүй байхдаа өвчин мэдэрдэггүй байсан. Хорвоо намайг мэндлэхийн өмнө ч байсан, өнгөрсөн хойно ч байх л болно.

- Би бараг зуугаад удаа үхвэл үхэх л байсан. Тэгсэн хэдий ч амьд явна. Бурхан намайг хамгаалж буй юм биш үү?
- Чи өөрөө адгийн мулгуу шиг өөрийн амиар байнга дэнчин тавьсан байна. Чамд аз дайрч, харин чиний адил үлдсэн 99 мудакад үгүй байх.

P.S: "Религия оскорбляет достоинство человека. Есть она или нет, добрые люди будут творить добро, а дурные — зло. А вот чтобы заставить доброго человека совершить зло — тут без религии не обойтись."
/лауреат Нобелевской премии физик Стивен Вайнберг/

Дэлгэцээ яах вэ?

2010.05.31 10:30
Sek-ийнд 2 янзын машины сэв дарагчаар гар утасны корпус дээр туршилт явуулсан. Сэв дарагдахгүйн. Хаширлаад д
элгэц дээрээ түрхэж зүлгэсэнгүй. "Матовый" болчихвол дууслаа л гэсэн үг шүү дэ. Зориулалтын түрхлэгийг нь захичихлаа, гадагшаагаа.2010.05.28 15:39
Laptop-ны дэлгэц зурагдчихлаа :(
Нэт-ээс уншсан чинь тусгай тос, түрхлэгүүд байдаг л юм байна. ГОИ мэтийн. Манайд олдноо мэдээж гонж. Компьютер лэнд орж сурагласан боловч юу ч олдсонгүй.
Зурагдсан дэлгэцээ харахлаар л нулимас цэлэлзээд, муухай гэж жигтэй.
Орой Sek-ийнд очиж байгаад машины сэв дарагчаар бүдгэрүүлэх гэж оролдоод үзнэ дэ.
Өөр ямар арга байна? Гар утас, компьютерийн дэлгэцээ өнгөлж, сэв зураасыг нь арилгаж байсан туршлагатай уншигч байхгүй л биз дэ?

Нүүдэлчдийн соёл

2010.05.30. 16 цагийн үед Сүхбаатарын талбай.

30 May 2010

Цэцээ гүн

Сая гэртээ 22 цаг өнгөрөөгөөд орж ирлээ. Мэдээж, дэлгэрэнгүй тайлан тун удахгүй нийтлэгднэ. Ядарч байна гэж жигтэй, унаад өгөх минь.
Далайн түвшинөөс 2255 метрийн өндөрт буюу Цэцээ гүн оргилын хамгийн өндөр цэгт дарсан кадр. Багийн штурман Сэк хар гараараа цагаараа өндрийг хэмжиж буй байдал.Хүн шоололтгүй, миний гар болон нүүр нар салхинд улаах нь улаагаад, харлах нь харлаж. Нэмээд сохойж яваад модны мөчирөнд духаа урж орхисон. Тийм юм байх.
Гоё ч өдөр таарсан, сайхан ч улс явсан. 13-уулаа эхлээд, замаасаа нэг маань эрүүл мэндийн байдлаас болж буцсан учир 12-уулаа ирсэн. Хэлсэндээ хүрч ирсэн бүх гишүүдэд талархлаа.
Хэлсэндээ хүрч чадаагүй улсад харамсаад тохойгоо хазах гэж оролдоод үзэхийг зөвлөх байна :)

28 May 2010

Кукрыниксы - Печаль

Трибьют Цоя. Гоё дуу, гоё хамтлаг.

Мона Лиза

2010.04.23. Лувр
Леонардо да Винчигийн алдартай зураг.

Явган аялалын зар

UPD 2010.05.28 11:40
Хүний тоо гарч байна. 6 хүн явахгүйн.
Оронд нь нэмэгдэж буй нь ч байна.
21. Оюун-Эрдэнэ,
эм, 32, нягтлан.
22. Эрхэмбаяр, эр, 33, худалдан авалтын мэргэжилтэн.
23. Дэнсмаа, эм, 34, санхүү.
Дашка удахгүй шийдээ хэлнэ. GPS, аппарат бэлэн.
Музыка по запросу:


UPD 2010.05.26 18:00
Өнөөдрийг хүртэл оролцогчид нэмэгдэж байсан бол одоо эргээд хасагдаж эхэллээ. Эхний ээлжинд 3 хүн ажил гарсан учир явж чадахгүйн гэж мэдэгдлээ. Явах хүмүүсийн нэрийг ногооноор, чадахгүйг нь улаанаар будлаа. 28 гэхэд бүх хүний нэр будагдчихна.
Машин тэрэгний хувьд:
1. Энхбат - 5 хүн. Toyota Prado.
2. Сэргэлэн - 5 хүн. Suzuki Grand Vitara.
3. Ганзориг - 4 хүн. Toyota Spacio.
4. Намсрайжав - 4 хүн. Mitsubishi G-Wagon.
Нийт 18 хүнд машин бэлэн. Өөрчлөлт орвол цаг тухайд мэдэгдэж байх болно.

UPD 2010.05.25 14:30

Суугаа ажилтай, хөдөлгөөний дутагдалтай улс огцом алхахаар үе мөчөөр байж суухын аргагүй өвдөх тохиолдол элбэг. Цацдаг мэдээ алдуулагч олдохгүйн. Уугнаа, Жак 2-т өвчин намдаах тос даатгасан болно. Түрхээд л зүтгээд байж дэ. Өвчин намдаах эм байвал аваарай, товагыщи.


UPD 2010.05.24 14:10

Цаг агаарын мэдээ. Халуун өдөр болох төлөвтэй.
UPD 2010.05.24 11:30
Гоби ах зөвшөөрлөө аваад багийн ахлагчид өгч. Бүртгэл дууссанаас хойш 4 хүн нэмэгдсэн, одоохондоо нэр усыг нь бичсэнгүй. 28-нд эцсийн байдлаар явах хүмүүс тодорно. Бүгдэнтэй нь холбоо барьж, явж чадах эсэхийг нь дахин лавлах болно.
UPD 2010.05.21 09:28
Бүртгэл дууссан. Бүртгэгдсэн улсаас ажлаас хамаарч явж чадахгүй байж мэднэ гэж сануулсан хүмүүс ганц хоёр бий. Өглөө яг 7:00-доо хөдөлнө, хэнбуйгайг ч хүлээхгүй.
Машины хувьд: нэг тэрэг нэмж хэрэг болох шинжтэй. Энхээтэй ярьж байгаад хэн нэгэн том тэрэгтэйд нь шууд тулгаад хэлчихнэ. Одоо бэлтгэлээ базаагаад, 29-нийг хүлээгээд сууж бай.

UPD 2010.05.20 11:30
Өнөөдөр DEADLINE, нөхдөө!


2010.05.10 20:26

Өнөөдөр Sek болон Энхээтэй уулзсан. Энэ жилийн явган аялалыг (зугаалга гэх юм уу?) Энхээ зохион байгуулахаар болсон. Зарлал, мэдээ, анхааруулгууд энд нийтлэгдэж байх болно.
1. Sek-ийн санал: энэ жил Цэцээгүн гарснаас Баянзүрх гарсан нь дээр. Дархан цаазтай уул биш юм чинь зөвшөөрөл г.м. чирэгдэл үүсэхгүй.
2. Энхээгийн санал: шулуухан Хагийн хар нуур алхая. Цэцээгүн гарах бол Зайсангаас халз авирах хэрэгтэй. Зөвшөөрөл өөрөө хөөцөлдөж олох байх, Энхээ.
Та нар юу гэж бодоцгоож байна?
Миний бодол: Хагийн хар явах боломж надад бол байхгүй. Дор хаяж 7 хоногийн юм болно шүү дэ. Баянзүрх болохоор халзан уул, төдийлөн байгаль нь сайхан биш. Харин Цэцээгүнрүү Зайсангаас халз мацах чинь боломжийн санал байж мэднэ. Компас, GPS аваад гархад төөрөхгүй нь лав. Бага зэрэг будилах бол байна :-) Зайсангаас арай сэрүүднээ гэж үзэж байгаа бол ондоо амаар өгсөж ч болно шүү дэ.
Энэ жил зүлэг ногоо тарчиг, зун цаг ирэхгүй удаж байна. Иймд V.29-ний бямба гаригийг л одоохондоо төлөвлөөд байна. 6-р сарлуу ч орж магад, явах огноо. Ойрын үед эцсийн байдлаар огноог товолчих байх. Аль нэг бямба гаригт л явж таарна.
Энхээ бүртгэлийг V.20 болтол явуулаад тасалбар болго гэсэн. 20-ний дотор бүртгүүлсний зол, бүртгүүлээгүйн хохь. Бүртгүүлчихээд ирээгүй бол - 3,14дарас хогийн гар.
Бужигнасан олон хүн авч явахгүй, хар лай. Хамгийн ихдээ 20 хүн (5 машин) явна.
Хэн явж болох вэ? 18 нас хүрсэн этгээд. Нас хүйс, шашин шүтлэгэ, ажил мэргэжил, sex orientation, нийгмийн гарал, намын харъяалал үүнд огт хамаагүй. Хүн дагаад, том толгойлохгүй, хогоо халааслаад явчих хэмжээний ухамсартай байхад хангалттай :)
Ингээд бүртгэл эхэллээ /нэр, хүйс, нас, мэргэжил/. Дахин сануулахад, нэрээ өгсөн бол - бандан тас!
1. М.Энхбат, эр, 40, уул уурхайн инженер (багийн ахлагч).
2. П.Ганзориг, эр, 31, программ зохиогч.

UPD 2010.05.11 15:00
3. Б.Намсрайжав, эм, 31, уурхайчин.
4. М.Ууганбаяр, эр, 32, программ зохиогч.
5. Зуунаа, эр, 22, эдийн засагч.
6. Р.Нямдаваа, эр, 31, техник хангамжийн инженер.
7. Б.Жадамбаа, эр, 32, банкны эдийн засагч.

UPD 2010.05.11 20:00
8. Ц.Сэргэлэн, эр, 32, банк санхүү.
Шарга морьтоос Шар хад гэдэг чиглэлийг 2 ч хүн санал болголоо. Багийн ахлагч л мэднэ дэ, хаашаа дагуулж явж алахаа :-)
Ганц өдрийн дотор 8 ч хүн бүртгэгдчихлээ. Жаахан запас-тай 20 гэсэн л дэ. Энэ янзаараа хүрчихэж мэдэхээр л юм байна. Хаашаа, хэдэнд, хэдий хугацаагаар явахаа хурдан шийдээрэй, Энхээ. Мөн машин тэрэгний хуваарилалт, авч явах эд зүйлс г.м.-ийг тодорхойлох хэрэгтэй байх.

UPD 2010.05.12 14:30
9. Сэргэлэн, эм, 28, машинист.
10. Гоби ах, эр, 49, үйлдвэрчний эвлэл.

UPD 2010.05.14 14:30
11. Отгонбаяр, эр, 37, жолооч.
12. Оюунгэрэл, эм, 30+, Newcom property.
13. Л.Дашравдан, эр, 31, хуульч.

Энхээгээс буюу багийн ахлагчаас шуудан ирсэн. Дор нийтэллээ.
Богд хаан уулын ноён оргил Цэцээгүн дээр гарах явган аялалын хөтөлбөр болон санамж.
2010 оны 5 дугаар сарын 29.
1. Бүртгэл. Чингэлтэй дүүргийн өмнөх талбайгаас 7.00 цагаас хөдөлнө. Хоцорсон улсыг хүлээхгүйг анхаар.
Явах автомашинууд: Энхбат - 6 хүн, Ганзориг - 4 хүн, Сэргэлэн - 5 хүн.
2. Зайсан толгойд машинаа орхин явган аялал эхлүүлэх
3. Цэцээгүн хүрэх зам зуур цайлах
4. Цэцээгүний оргилд гарах, өргөл мөргөл хийх
5. Цайлж амрах
6. Зайсан толгой хүрэх зам зуур цайлах
7. Зайсан толгойгоос чиглэл дагуу хуваагдсан аялалын гишүүдийг гэрт нь хүргэх.

Авч явах хүнс хоол, хувцаслалт.
Шаардах материалууд:
Компас болон GPS - Ганзориг;
2 литр ус - хүн бүр;
Цай, давс - Энхбат;
Очих замд цайлах хүнс - хүн бүр;
Цэцээгүн дээр өргөх идээ - 2 шил (Энхбат, Сэк), 20 хүнд 100 грамм;
Цэцээгүн дээр цайлах хүнс - хүн бүр. Тушенка авч яваарай. Монголынх нь зүгээр. МахИмпексийн жигнэсэн мах гэдэг консерв байгаа;
Цай чанах тогоо, чүдэнз;
Могойн тос, бинт;
Зайлшгүй уудаг эм, болон бусад шаардлагатай зүйлсээ мартахгүй байхыг сануулъя.
Хувцаслалт:
Аль болох хөнгөн, чөлөөтэй, дулаан хувцас;
Санал болгохоор - Салхи нэвтрүүлдэггүй куртка /windbreaker/, ууланд явахаар шагай далдалсан гутал /boots/.
Биеэ авч явах:
Гол нь нэг баг болж явах дээр нь Ганзоригийн блогт хэлсэнчлэн том толгойлохгүй, хогоо халааслаад явчих хэмжээний ухамсартай байхад хангалттай.
Ууланд гарах зөвшөөрлийг Говьсайхан авах болно.

UPD 2010.05.17 17:30
Sek-ийн бичсэнийг уншихыг зөвлөх байна. Залаат юм уу Хүрхэрээгийн амаар өгсөх юм уу?

UPD 2010.05.18 15:30
14. А.Хашцэцэг, эм, 34, manager.
Маргааш бүртгэлийн deadline. Амжсаны зол, амжаагүйн хохь.
Ахлагчтай холбогдлоо. Залаатын амаар өгсөхөөр боллоо. Доор нь орших River beach амралтын зогсоол дээр машинуудаа захиад үлдээчихнэ. Sek, тооцоо гаргачихаарай. Маршрут, туулах зам, цаг төлөвлөлт г.м.-ийг. Байгууллагын тэрэг тухайн үед хөдөө явчихвал би GPS-гүй болчихож мэднэ. Энхээ, Sek 2 давхар GPS мэдэж л байгаарай.

UPD 2010.05.20 15:30
15. Жаргалан, эм, 25, төслийн санхүүгийн мэргэжилтэн.
16. Д.Цэвээн-Үр, эм, 30+, manager.
17. Д.Адъямөнх, эм, 30+, нягтлан.
18. Энхболд, эр, 26, программист.
19. Б.Оюун-Эрдэнэ, эм, 35, админ.
20. Б.Батчимэг, эм, 29, залуу ээж (гоё мэргэжил байна :)
Унаа нэмж хэрэг болох нь дэ. Жийптэй нөхдөө, сайн дураар машинтайгаа Залаат орох хүн мэдэгдээрэй. Новшироод чимээгүй бүгэх оролдолго хийвэл шууд нэр цохно до, хэн ямар тэрэгтэйг мэдэхгүй биш, хэ хэ.

Нүд болон ам

Хүний настр-ыг илэрхийлэгч нь нүд болон ам байдаг. 1980 онд сэтгэл судлаач Питер Томпсоны Маргарет Тэтчерийн зургаар хийсэн туршилтыг толилуулж байна. Эх сурвалж: http://mi3ch.livejournal.com/

27 May 2010

Даатгалын үнэн төрх

2010.05.27 10:30
Өчигдөр Номин даатгалаас 4-р сард Москва-Амстердамын нислэг хойшилсоны нөхөн төлбөр гээд дансанд мөнгө орж. Анх удаа даатгалын ач тусыг мэдэрлээ. 10 гаруй жил улсад ажиллаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаа тасралтгүй төлж ирсэн боловч нэг ч удаа ашиглаж үзээгүй. Шүд эмчлүүлэхэд хүртэл эрүүл мэндийн даатгал ашиглагддаггүй. Яахав, өвчин намдаалтгүй шүдээ авахуулахаар бол болох байх.
Доор бичсэнээ дахиад нэг давтая: Монгол даатгалын үйлчилгээ ...ног!


2010.05.24 14:43
Өөрт тохиолдсон явдал. Би 2009 оны 10 сард нэгэн салоноос машин лизингээр авсан билээ. Банкнаас зээл авч буй тул машиныг Монгол даатгал компаниар бүрэн даатгуулсан. 300 гаруй мянга болсон.
18-ний өдөр гадуур явж байхад нэг нөхөр араас мөргөчихөөд яваад өгсөнийг би ажил дээрээ ирээд мэдсэн. Ажил их байсан болохоор 19-нд даатгалруу хандаагүй 20-ний өдөр залгасан. 72 цагтаа багтсан гэсэн үг. 1 нөхөр ирээд зураг хөрөг аваад компаний байранд ирээрэй гэчихээд явсан. Очихлоор урдаас соёлтойгоор салаавч үзүүлэх байх гэж би хаширлаад утсаар л асуугаад байв.
Тэр нь ч зөв болж. Манайхан авах болохоор авчихаад өгөхдөө новширдог нь хууль юм болсон хойно. Өнөөдөр эцсийн дүн нь гарч: Би мөргүүлэнгүүтээ тэр дор нь дуудлага өгөөгүй тул нөхөн олговор олгогдохгүй гэнэ. Үүнийг би (_|_) л гэнэ. Учир нь би ажлын зогсоол дээр сая мөргүүлчихлээ гэж худал мэдүүлгэ өгөөгүйгээрээ буруутаж байна. Үнэнээ хэлсэн нь миний алдаа байж. Даатгалын систем ийм байхад хэн итгэх юм бэ, эдгээр уродуудад.
Энд тус компанийн нэр төрийг гутаах гэсэн юм биш шүү, бодит байдал л ийм байна. Жолоочийн хариуцлагын, гуравдагч этгээдийн, зогсоолын г.м. бүх даатгалыг нь хийлгэсэн байхад хэзээ, хэнд, хаана мөргүүлсэн нь ямар хамаа байна?
Машин сэвтэй байгаа нь үнэнээс л хойш нөхөн олговор олгох л хэрэгтэй.
Намайг яагаад цагдаа дуудаагүй юм гэж тавлаж байна лээ. Жижиг сэвний төлөө цагдаа дуудвал нөгөөх нь айгүй бол бичиг баримт хураачихаад дуудсанаасаа долоон дор юм болно, мэдэхгүй биш.
Ингэхэд даатгалаас нөхөн төлбөр авч үзсэн хүн байна уу?
Нислэг хойшилсон гээд Номин даатгалаас хэдэн цаас авахаар бүх материалаа бүрдүүлээд өгчихсөн, 7 хоног хүлээж байна. Бас нэг шалтаг шалтгаан олоод холхон шиг өшиглүүлбэл би л лав гайхахгүй.

26 May 2010

Словио

Өнөөдөр дэлхий дээр хагас тэрбум орчим славян үндэстэн амьдарч байна. Ашиг сонирхолын зөрчил, бие биенээ үзэн ядах цаг эдгээр улс түмэнд байсан уу гэвэл байсан. Тэгсэн хэдий ч байгалийн шалгарлаар тэсэж үлдсэн нь үнэн.
Нэг угсаатай улсуудын хэл соёл нь өөр өөрийн замаар хөгжсөөр өнөөдөр бие биенээ ойлгоход бэрх болсон. Серб польшийг ойлгохгүй, босни белорусыг г.м.
1999 онд словакийн лингвист (хэл судлаач) Mark Hucko "Словио" гэдэг хэл зохиожээ. Энэхүү хэлийг славян гарлын аль нэг хэлийг мэддэг хэнбугайч ойлгоно хэмээн тодорхойлж.
Итгэхгүй бол шалгаж үзэж болно:

Што ес "Словио"? "Словио" ес новйу межународйу йазика ктор разумийут чтирсто милион лудис на целойу земла. "Словио" можете употребит дла гворение со чтирсто милион славйу Лудис от Прага до Владивосток; от Санкт Петербург через Варшава до Варна; от Средземйу Морие и от Северйу Морие до Тихйу Океан. "Словио" имайт простйу, логикйу граматиа и "Словио" ес идеалйу йазика дла днесйу лудис. Учийте "Словио" тпер!
Пред тисич рочис все Славианис имали однакйу йазика. Услед разпрестрение Славианифс на огромйу областис из тот йазика творили болш чем дванадес диалектис, и услед различйу културйу обвливениес, кажд Славианск диалект творил свои способ писаниеф. Поскроз различйу писание, различйу азбуквас и различйу диалектис до не-давност Славианис разумили друг другуф.

Sxto es Slovio? Slovio es novju mezxunarodju jazika ktor razumijut cxtirsto milion ludis na celoju zemla. Slovio mozxete upotrebit dla gvorenie so cxtirsto milion slavju Ludis ot Praga do Vladivostok; ot Sankt Peterburg cxerez Varsxava do Varna; ot Sredzemju Morie i ot Severju Morie do Tihju Okean. Slovio imajt prostju, logikju gramatia i Slovio es idealju jazika dla dnesju ludis. Ucxijte Slovio tper!
Pred tisicx rocxis vse Slavianis imali odnakju jazika. Usled razprestrenie Slavianifs na ogromju oblastis iz tot jazika tvorili bolsx cxem dvanades dialektis, i usled razlicxju kulturju obvlivenies, kazxd Slaviansk dialekt tvoril svoi sposob pisanief. Poskroz razlicxju pisanie, razlicxju azbukvas i razlicxju dialektis do ne-davnost Slavianis razumili drug druguf.

Ойлгогдож байгаа биз? Гоё санаа шиг санагдсан. Гэхдээ мэдээж бичсэн зүйлийг унших нэг ондоо, өөрөө ярих бас ондоо л до.

1 км замын өртөг

2 мэдээлэл уншив.
1. Монголын автозамын тухай:
http://202.180.218.253/open-parliament/index.php?option=com_content&view=article&id=2203:-1-237-265-&Itemid=940
2. Оросын автозамын тухай:
http://www.bg.ru/article/8503/

Эхний мэдээллээс би Монголд 1 км зам 2010 онд 320-350 сая төгрөгөөр бүтэж буйг мэдэв. Дундаж нь 335 сая, 4 урсгалтай зам гэвэл 1 тэрбум 340 сая төг. Өнөөдрийн Монголбанкны долларын ханш 1385.96. Тэгэхлээр 4 урсгалтай автозамын 1 км нь манайд 966,838 доллараарын өртөгтэй, тийм үү? За яахав, $1 сая гэж ойлгоё.
Хоёр дахь мэдээллээс би өөр улсуудад яг ижил төрлийн зам хэдий хэмжээний өртгөөр бүтэж буйг оллоо. Үүнд:
Хятад - $2,9 сая, Бразили - $3,6 сая, ОХУ — $12,9 сая (Москва — Санкт-Петербург автозамын 15-с 58 хүртэлх км нь $134 сая; Москва хотын 4 дахь кольцо - ойролцоогоор $400 сая).
Тэгэхлээр манайд Хятадаас 3, Бразилиас бараг 4, ОХУ-с даруй 13 дахин хямд өртгөөр зам баригдаж буй юм байна. За оросуудыг бол ойлгож байна, арай дэндүү их өртөг төсөвлөөд замаас нь мөлжиж буйг. Харин өөрсдийгөө бодохоор нэг талаас сайшаалтай ч юм шиг, нөгөө талаас чанар, технологийн горимд эргэлзээ төрүүлэхээр л тоо гарч байна да.

2 дууны дундаас

Bob Dylan-ы "Knockin' On Heaven's Door" нэртэй сайхан дууг Guns N Roses-ийн дуулсан хувилбараар хэн хүнгүй мэднэ.

Владимир Высоцкийн "Он не вернулся из боя" гэдэг гоё үгтэй дуу бас бий.

Энэ хоёр дууны нэгнээс нь аяийг нь, нөгөөхөөс нь үгийг нь ашиглавал ийм уран бүтээл төрнө. Надад лав таалагдаж байна.

Цуглуулга

1. 1920-иод оны үеийн одуудыг туранхай байсан гэж хэлхэд хэцүү. 40-өөд он хүртэл таргалуулдаг эм олон нийтэд зарагддаг байж.

2. Францын усан үзэмний тариалангийн талбайн эзэд хөрсөө багагүй хайрладаг. Зарим тохиолдолд ажилчид нь тариалангийн талбайг орхихдоо гуталны уланд наалдсан шороог тэнд нь хусаж үлдээх үүрэгтэй гэнэ.

3. Цөлд амьдардаг амьтад үнэндээ халууныг төдийлөн сайн тэсвэрлэж чаддаггүй. Зурам нүхнийхээ гадаа 20 мин. болоод үхнэ, гүрвэл +55 градуст 2 мин. ч тэсэж чадахгүй, алаг даахайн хувьд +34-с дээш халуун тэсвэрлэшгүй. Шавьжнууд мөн адил. Бие нь халуун элсэнд хүрээ л бол өнгөрөө. Тиймдээ ч урт хөлтэй байдаг.

4. Халим үхэхэд түүний зовлого далайн 43 зүйл аймгийн 12000 орчим амьтны 11 жилийн хүнс болдог.

5. Пун Лим гэгчийн алба хашиж байсан английн хөлөг онгоцыг немцийн шумбагч довтлож живүүлж. Тэрбээр хийлдэг завин дээр 4,5 сар (133 өдөр)-г өнгөрөөж Бразилийн эрэгт хүрч чадаж. Борооны ус ууж, түүхий загасаар хооллож, нэг удаа гараараа цахлайг цохиж унагаад цусыг нь сорсон байна (гэрч байхгүй юм чинь өөрөө залсан ч байж мэднэ :) Аврагдахдаа ердөө 9 кг турсан байсан бөгөөд хөл дээрээ явах чадвартай байв.

6. Шилтэй шампанск дахь агаарын даралт машины дугуйн дахь даралтаас 3 дахин их.

7. Дарвины бас нэг онол байдаг. Ямар ч амьтны аймгийн эмэгчин нь хүчтэй, гоё эрэгчинг хайж олсноор үрждэг гэж. Тухайн үед энэ нь Англид шуугиан дэгдээж эрдэмтэнг гаж донтонгоор хүртэл дуудаж байв.

Репины 2 зураг

Алдарт зураачийн 2 уран бүтээлийг нийтэлж байна.
1. Хирург Евгений Васильевич Павлов в операционном зале.
2. Какой простор!

Зурагт таавар

2010.04.23. Париж
Анхаарал шаардсан маш энгийн таавар.
Асуулт: Яагаад энэ зургийг дарах болсон бэ?

25 May 2010

Bruxelles. Grand place

2010.04.24. Брюссель.
Европ тивд хамгийн гоёд ордог талбайнуудын нэг болох Grand place. Архитектур нь үнэхээр л сайхан юм билээ.

Сурганова и Оркестр- Не тобой болеет сердце

Сүүлийн үед иймэрхүү намуухан зүйл сонсдог болоод байна. Хөгширч буй юм болов уу.
Хоть и врозь, но все же вместе.
Ты живешь, и я жива...


Дайны ирмэг

Танилцацгаа. 2-р рангийн ахмад Василий Архипов.Карибийн хямралын үед ЗХУ-ын Хойд тэнгисийн флот "Анадырь" нэртэй операци явуулж Куба руу 4 дизель шумбагч хөлөг онгоц илгээсэн байна. Онгоц болгон 21 энгийн, нэг цөмийн торпедоор зэвсэглэсэн. Тус шумбагчууд нь халуун бүсэд ажиллагаа явуулахаар тоноглогдоогүй байсан тул хүндрэл их тулгарч: гидроакустик, цахилгаанчин, мотористууд г.м. ажилчидын пост дээрх температур 50-60 градус хүрч, битүү нарших, ухаан алдаж унах тохиолдол тасрахгүй байв.
Хөлөг онгоцнуудад агааржуулалт явуулж, аккумлятор батарейнуудыг хөргөхийн тулд шумбагчид усан мандалд гарахаас өөр сонголтгүй болж. Ингээд 1962 оны 10-р сарын 27-ны өдөр Кубын ойролцоо "Б-59" шумбагчийг АНУ-ын тэнгисийн хүчний "Рэндольф" хөлгөөр ахлуулсан 11 усан онгоц бүсэлсэн байна. Шумбагчруу агаараас онгоцоор гал нээсэн бөгөөд шумбахаар нь залгуулаад гүний бөмбөгдөлт хийж.
"Б-59"-ийн ахмад хариуг нь цөмийн пуужин харваж барихаар шийдээд: "Магадгүй, дээр аль хэдийн дайн эхэлсэн биз. Тэгэхэд бид энд ингээд бүгэж байдаг. Одоохон новшнуудыг нулиад өгье! Өөрсдөө үхсэн ч хамаагүй, эднийг устгаад, тэнгисийн цэргийн нэрээ аварцгаая!" гэж.
Архипов даргынхаа шийдвэрийг эсэргүүцэж, тушаалыг нь хорьж чадаж.
Карибын хурцдалыг судлаач Томас Блэнтон "Архипов гэдэг залуу дэлхийг аварсан юм" гэсэн байдаг.
Эх сурвалж: http://mi3ch.livejournal.com/

POS

Блогийн уншигч Даваасүрэн өнөөдөр өглөө хандлаа. Алтан загас биш ч гэлээ блог нь уншигчидаа дээдэлсэн, жинхэнэ нээлттэй нийгэмлэг тул хүслийг биелүүлж байна :)
Ингээд Даваагийн бичсэн зүйлс:
Бар, рестораны тооцооны POS төхөөрөмж, програм хангамжийн хамт, баталгаат хугацаатайгаар зарна. Утас: 99076643, 99814352.

24 May 2010

Manneken Pis

Брюсселийн хамгийн алдартай хөшөө. Нидерландаар - Manneken Pis, францаар - Petit Julien, оросоор - писающий мальчик, монголоор ойлгомжтой байлгүй дэ.Биднийг очиход Сантагийн хувцастай байна билээ. Ер нь янз бүрээр л хувцасладаг юм байна.

Витас - Посвящение

Dedication.

7Б - Молодые ветра

Вокал нь гоё юм байна.

Paris. Part 2

Түрүүчийн удаа үдшийн Парижыг харуулсан бол энэ удаад шөнийхийг нийтэллээ.Метро.Сена мөрөн.Өвөрмонголын бололтой Тэнгэр хэмээх киноны афиш.Машинууд болон дугуйнууд зогсоолуудаар пиг. Прокатын дугуйнуудыг чаддаг юм бол тоолой ;)
Төвөөрөө 12 гэхэд хөл хөдөлгөөн тасарчихдаг юм билээ.