24 May 2009

Цэцээгүн 1. Хүрэлтогоот

Өглөө 7:15-д хотын төвөөс хөдөлцгөөлөө. Баянзүрхийн товчооны дэргэд нэг хөнгөн тэргээ үлдээгээд 3 тууцтайгаар нь Хүрэлтогоот руу эргэв. Цаг агаар тааламжтай, нартай сайхан өдөр болох шинжтэй.
Хүрэлтогоотруу өгсөх үед хотын зүүн зах харагдаж буй байдал энэ.Хамгийн сүүлд Хүрэлтогоот хэзээ орсноо ч санахгүй байна. Энд хамгаалалтын албаны ажилтанг болон шартсан царайтай амрагчдыг (харамсалтай нь цөөнгүй бүсгүй дунд нь байсан) эс тооцвол яг л өнгөрсөн үед ирсэн юм шиг санагдна. Байшин барилга нь харваас дээр үеийнх.Тус амын ойн байцаагч Нацагдорж гэдэг хүн 6.10-ныг хүртэл хөл хорио зарласан, хэнбугайг ч уулруу гаргахгүй хэмээв. Гоби ах асуудлыг нааштай шийдэх гэж оролдох зуур амралтын газрын тухай асуулаа. Энгийн өрөө нь 7, люкс нь 35 мянга, хотоос ойр тул цөөнгүй хүн ирж амардаг гэнэ. Ямартаа ч "бомж-пакет доширак" барьсан 10 жилийн ч юм уу, оюутнууд ч юм уу хүүхдүүд 8 цагийн үед явж харагдсан. Суух сандлыг нь байрлуулаад, 5-хан алхамын цаана хогийн савыг нь бэлдээд байхад л хөл доороо хогоо хаядаг гажиг гарууд ч цөөнгүй амардаг шинжтэй.Бүх зүйл илэн далангуй, нээлттэй байх ёстой, цахилгааны монтаж ч ялгаагүй гэж энд үзэж. Мөн цонхны рам, гэрэлтүүлэгт анхаарлаа хандуулна уу.
Гоби ах асуудлыг нааштай шийдвэрлэв (баярласан шүү). Яг 8:30-д Хүрэлтогоотын хашаанаас гараад дээш алхацгаав.
Үргэлжлэл бий.

No comments:

Post a Comment