Реклам, шоу бизнес г.м. хүмүүст шууд хүрдэг салбаруудад хар, шар, цагаан арьстай 3 хүний дүр төрхийг ашиглахаа хэзээ болих вэ? Монголын дүрд тоглож буй нь ч яахав, болоод байгаа юм. Европ болон африк гаралтай хүмүүсийн дүрд тоглож буй нөхдүүдээс өдий олон жил өнгөрч байхад нэг ч үнэмшилтэй жүжигчин надад л лав харагдсангүй. Сая Mobicom-ын сурталчилгааг зурагтаар харлаа. Хар, цагаан 2 залуу гарч байх юм. Намайг алаад өгөөч, ийм зүйл үзмээргүй байна шүү дэ, хэ-хэ. Мартах шахаж, бас нөгөө 3 бүсгүй байна, Киви хамтлагийн. Гарч байх л юм бол шууд эргэлзээгүй сувгаа сольдог.
28 February 2009
Хийморийн овоо 4 буюу машинууд
Ийшээ явганаар ирсэн хүн байхгүй л болов уу. Хүн бүр унаагаар ирсэн байж таараа. Машин их байсан бөгөөд ихэнх тэрэгнүүд уулын бэлд байраа олсон.Мосттой голдуу тэрэгнүүдийн эзэд дээш алхахаас залхуурсан уу, техниктээ хэт их найдсан уу, нилээн дээш гарцгаасан.Үр дүнд нь: буцаж доош буухдаа толь шиг гөлгөр, хальтиргай замаар олон тооны машин жолоодлогогүй орж ирж зогсоол дээрх машинуудыг мөргөж байв. Зургийн аппаратны цэнэг хүйтэнд хурдан суудаг юм байна. Хэд хэдэн осол миний нүдний өмнө, хэдхэн метрийн зайд болсон боловч бичлэг хийхэд цэнэг хүрсэнгүй. Сонирхолтой нь, хальтиргаатай хэсгийг андаж хэдэн жолооч зогсоод, ондоо газраар тойр гэж дээрээс орж ирж буй машинуудад дохио зангаагаар хэлж өгч, орилж хашгираад байхад л жийпүүд чигээрээ зүтгэж орж ирээд, хэд хэд эргэж шарваад зогсоол дээрх машинуудыг хамж байв. Ойролцоогоор 20-иод машин их бага хэмжээгээр эвдэрсэн байх.Загнуулж, заналхийлүүлж байж л үгэнд ордгоос хойш, ядаж 2 замын цагдаа байгаад, хэтэрхий дээш машинуудыг явуулахгүй уулын бэлд бүгдийг нь адил байрлуулж байсан бол ийм явдал гарахгүй л байсан байх. Осол гаргасан зарим жолооч хэргийн газраас зугтаасан, зарим нь толгойгоо маажаад үлдсэн.Эцэст нь ганц бичлэг. Land 80 эргэж буй байдал:
Labels:
event,
on the road
Ойрын үед үзсэн кинонууд
1. Adams Family Values - таалагдсан2. Bridge To Terabithia - таалагдсан3. Pay It Forward - таалагдсан
Нисванисын дуу шиг юм болох гэж байна ш дэ. "Таалагдсан таалагдсан..." гээд цааш гэрэл гэгээгүй зүйл дуулдаг байх шүү, би андуураагүй бол.
UPD 2009.02.28 18:33
4. День радио - үзэж дуусгалгүй дургүй хүрээд устгаж орхилоо. Ийм тэнэг, утгагүй зүйл ойрд хараагүй юм байна.

movies
27 February 2009
Хайлтын утга
Энэхүү блогруу янзан бүрийн л хайлтын үр дүнд орж ирэх юм да. Тухайлбал:
Ulaanbaatar arrived from google.mn on "Ganzorig's blog :): Citius, altius, fortius!" by searching for altius.
Prague, Hlavni Mesto Praha arrived from google.com on "Ganzorig's blog :): Август 2008" by searching for tsagaan sar foto.
Chaoyang, Liaoning arrived from google.cn on "Ganzorig's blog :): Улаанбаатар - Цагаан толгой" by searching for цагаан толгой.
Kanazawa, Ishikawa arrived from google.com on "Ganzorig's blog :): Ажил үүргийн хуваарь" by searching for Улаанбаатарын атаман.
Tokyo arrived from google.mn on "Ganzorig's blog :): 1 дүгээр сургууль" by searching for 1 дүгээр сургууль.
Ulaanbaatar arrived from google.mn on "Ganzorig's blog :): Гоё асуулт" by searching for гоё асуулт.

Zainsk, Tatarstan arrived from google.ru on "Ganzorig's blog :): Стихи Маяковского в исполнении Гарика Мартиросяна :)" by searching for "Москва 2005-го" Гарик Мартиросян.
Labels:
blog
Матросов
19 настай Алексей гэдэг залуу 1943 оны энэ өдөр өөрийн цээжээр пулемётын үүр таглаж үхсэн юм."Подвиг Матросова" гэдэг хэллэг хүртэл бий болсон. 90-ээд оны дараа "Сам не стреляет и другим не даёт" буюу "Өөрөө ч буудахгүй, өрөөлийг нь буудуулахгүй" г.м. шог яриа энэ сэдвээр өрнөж эхэлсэн. Тэр ч байтугай хальтираад пулемёт дээр уначихсан гэх хувилбар ч төрсөн. Ямартаа ч олон байлдагчдийн амийг аварсан нь үнэн - иймд баатарлаг үйлдэл мөн.
Бага насаа асрамжид өнгөрүүлсэн тул тодорхой намтаргүй юм билээ. Сүлжээнд хоёр ч намтрын хувилбар лав байна.
Бага насаа асрамжид өнгөрүүлсэн тул тодорхой намтаргүй юм билээ. Сүлжээнд хоёр ч намтрын хувилбар лав байна.
Labels:
war
Замын тэмдэг машин дээр
Саадыг тойрох, орохыг хориглоно гэсэн 2 тэмдгийг ачааны машины тэвшин дээр байрлуулсныг олж харсан. Нэг ёсондоо - буруу гар талаар бүү дайр, зөв талаар гүйцэж түрүүл гэсэн утга агуулж байна. Таалагдаж байна, ийм тэмдэглэгээ. Манайхан өөрсдөө зурав уу цаанаасаа ирэхдээ ийм тэмдэглэгээтэй байв уу гэдэг нь сонин.
Labels:
traffic sign
Хийморийн овоо 3 буюу эрчүүд
Тус овоон дээр эмэгтэй хүн гардаггүй. Тиймээс эрчүүдийн зурагнуудтай танилцана уу.Энд нэг хүндрэлтэй тулгарсан. Хүмүүс архи, сүүг их хэмжээгээр авчирч, харамгүй цацдаг юм байна. Ерөөсөө сүүн бороо орж байсан гэхэд хилсдэхгүй. Ар нуруугаа Уугнаагаар хамгаалуулсан тул хохирол бага амслаа. Малгай, мөр зэрэг газар бага хэмжээний сүү хөлдсөн байна лэ.
Үргэлжлэл бий.
Үргэлжлэл бий.
Labels:
event
Хийморийн овоо 2 буюу "Уухай!"
Шинийн 3-ны наран мандах бичлэгийг үзэж баясна уу.Уухай!
Үргэлжлэл бий.
Үргэлжлэл бий.
Хийморийн овоо 1
Түрүүчийн мэдээллийн учир нь тайлагдаж байгаа биз?
Уг нь хэд хэдэн хүн хамт явах төлөвтэй байсан боловч эцсийн дүнд Ууганаа бид 2 л Хийморийн овооруу мацахаар тунах шив дэ. Би цааш шууд ажилдаа явах байсан болохоор ажлын хувцастай, харин Ууганаа байлдааны бэлэн байдалтай ирсэн. Гадаа тийм ч хүйтэн байгаагүй, гэхдээ л даарсан. Ядаж байхад өчигдөр гэрийн өлгүүр дээрээс нэгэн сэргэлэн зочин ороолтыг минь андуураад аваад явчихсан, хэн гэдэг нь мэдэгддэггүй. Малгай - кепка, ороолт - байхгүй, дээгүүр - хавар намрын пальто, доогуур - бас хавар намрын гутал, ганц бахархал - бээлий. Над шиг хувцасласан хүн байхгүй байсан байх. Нэг халамцуу ах хүү овоон дээр надаас "Чи чинь нөгөө 76-ийн нэг биш биз дэ?" гэж ч асууж үзнэ билээ. "Арай л болж амжаагүй явна" гэж хариулсан, ха-ха. Би зургийн аппаратаа, найз сүү, цагаан идээ, хүж, архи, халуун цай зэргээ аваад хөдөлцгөөв.
За тэгээд хальтиргаатай авиралт эхэлсэн дэ:Жижиг овоо. 7 цагийн үед:Хот эндээс янзын харагддаг юм байна:За эхэллээ дэ:Үргэлжлэл бий.

26 February 2009
Өвгөний сургаал
Нэгэн өвгөн ачдаа сургаал айлдаж байж.
- Хүн болгоны дотор 2 чонын тулаантай төстэй тэмцэл явагдаж байдаг. Нэг чоно нь хар өнгийн: атаархал, хардалт, худал хуурмаг, хувиа хичээх, тал засах. Нөгөө чоно нь цагаан: итгэл, хайр, шударга ёс, найз нөхөрлөл.
Ач нь асууж:
- Эцэст нь аль чоно нь дийлдэг юм бэ?
- Чи аль чоныг хооллоно, тэр чоно л ялна да гэж өвгөн хариулж.

excerpt
25 February 2009
Сонин мэндчилгээ
Битүүний орой утсаа асаатал ийм мэндчилгээ ирсэн.Сонгууль болсон жилдээ эргэж холбоо барьж буй улс төрчийг анх удаа харж байгаа болохоор ямар нөхөр байна гэж сонирхож хайсаар олсон.
Labels:
phone
Sharbat Gula
1985 оны 6 сард нэрт гэрэл зурагчин Steve McCurry National Geographic сэтгүүлийн нүүрэнд дүрвэгч афган бүсгүйн зургийг нийтэлжээ. 17 жилийн дараа буюу 2002 онд Sharbat Gula нэртэй энэхүү бүсгүйг гэрэл зурагчин хайсаар олоод зургийг нь дахин дарсан байна. Харц хэрхэн өөрчлөгдсөн нь гайхалтай. Нүдний гал, нүүрний цог унтарна гэж үүнийг л хэлэх байх.
Дэлгэрэнгүйг http://ngm.nationalgeographic.com/2002/04/afghan-girl/index-text замаар орж уншиж болно.
Дэлгэрэнгүйг http://ngm.nationalgeographic.com/2002/04/afghan-girl/index-text замаар орж уншиж болно.
Labels:
comparison
24 February 2009
Цагаан сарын бэлтгэл 3
Өнгөрсөн бүтэн сайн өдөр Ялалтын (албан ёсоор Эрх чөлөөний байх шүү) талбай орж цагаан идээ тэргүүтэнг худалдан авсан. Энэ жил хотын төвд гар дээрээс худалдаа наймаа хийлгэхгүй гэж хотын засаг захиргаа мэдэгдэж байсан боловч тухайн зах ажилладгаараа ажилласан. Яах гэж хориглоод байгаа нь ойлгомжгүй. Хэдхэн хоног ажиллаж, иргэдэд малчид (ченжийн гар дамжуулалгүй) бараагаа зарах бололцоо гарна гэдэг сайн. Ядаж л машины зогсоол нь элбэг, талбай нь хүрэлцэхүйц том юм да.Бас нэг зүйл: би угийн хэвийн боовогд дургүй. Тэр тусмаа Гандангийн гэх тодотголтой нь их эргэлзээтэй. Муу ч гэсэн техник технологийн дагуу хийгдсэн Өгөөж, Талх чихэр г.м. үйлдвэрийнх нь дээр байлгүй дэ.
Labels:
event
Байж боломгүй логонууд
1985 онд Москвад явагдсан дэлхийн оюутан залуучуудын XII их наадмын лого энэ. Цэцэг нь энх тайваныг, 5 дэлбээ нь 5 тивийг (олимпийн цагирга шиг) илэрхийлж буй юм.
Харин энэ Монголын барилгачдын холбооны таних тэмдэг. Барилгачдын холбоонд энх тайван, 5 тив ямар хамаатайг би мэдэхгүй.
Мөн нэр үг шиг унших юм бол мод бодогдохоор, үйл үг шиг ойлговол ондоо утга агуулах нэртэй, оньсого шиг логотой ХХК-г байна. Лого дээрээ компаний нэрээ сайн нуусан байгаа.

comparison,
signboard
Цагаан сарын бэлтгэл 2
Өчигдөр орой өглөө нь ууцаа чануулахаар өгөх гэрээс ойр газар хайлаа. Тэгсэн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дээр ууц чанаж буй бүх гэрийг өнөөдөр буюу битүүний өдөр буулгана гэж цагдаа сүрдүүлж, торгууль авсан байх юм. Ямар шаардлага байна? Угийн 3-4 өдөр л байрлаад буулгана шүү дэ, эдгээр гэрийг. Ууцаа сургууль цэцэрлэгийн гал тогоонд усанд чануулснаас гэрт бүрхээрт ууранд чануулсан нь хавьгүй дээр, тиймээс дийлэнх олонх нь эдгээр гэрийг сонгодог. Өнөөдөр өглөө буулгах, орой буулгах - ямар ч ялгаа байхгүй. Эдгээр хүмүүс хулгай хийсэн биш хөдөлмөр л эрхэлж байна. Торгож, хөөж тууж, дарамтлах утгагүй. Агаар, орчинг бохирдуулж байна л гэж битгий хэлээрэй. Хар мянган ТҮЦ, жижиг дэлгүүр, барилгын манаач нар (гэр хороололыг түр мартъя) хотын төвд юу нь мэдэгдэхгүй зүйл түлээд л сууж байгаа шүү дэ.
Labels:
event
23 February 2009
Дэвшилтэт технологи
Капитал банкны самбар дээр "Хамгийн дэвшилтэт технологи" гэсэн бичгийн дор dell rack сервер дүрслэгдсэн байх юм.Тэгэхлээр би хамгийн дэвшилтэт технологийг ширээн дээрээ 2 сарын турш аягны тавиур шиг ашигласан болох гээд байдаг.Тоглоом ч яахав, дэлгэц rack зэргийг нь хүлээгээд сууж байна. Windows Server 2008-тай хүн байвал мэдэгдэнэ үү.
Labels:
comparison
Зам - пиг
Хөдөлгөөнд оролцож буй машины тоо гоц их байх чинь. Дугуйтай, хөдөлгүүртэй болгоныг асаасан бололтой.
Labels:
on the road
22 February 2009
Энэ өдрийн худалдаа
1819 оны энэ өдөр Флоридаг Испани АНУ-д 5 сая доллараар худалдсан байна.
Labels:
date
21 February 2009
20 February 2009
Звери - Дальше
Гоё цомог байна. Ажлаа хийх зуур өглөөнөөс хойш сонсож байна.UPD 2009.02.23 10:30
Pass нь: www.2baksa.net
Pass нь: www.2baksa.net
Labels:
music
Пауло Коэльо - 11 минут
Өчигдөр өдрийн цагаар ажил дээр тог тасарсан биш сүүлийн 2 сар цүнхэнд авч явсан номоо уншиж дуусгалаа. Пауло Коэльо-гийн "11 минут" гэдэг зохиол. Таалагдсан ч биш, таалагдаагүй ч биш, нэг тиймэрхүү л дундаж зохиол юм.Хэдэн өдрийн өмнө 3-4-ийн 61-р байрны урд байрлах "Эрдэм" номын дэлгүүрээс энэ зохиолчийн "Заир" гэдэг номыг худалдаж авсан, одоо түүнийг уншина да. Тухайн дэлгүүрт хуучин, хэрэглэж байсан орос номнууд цөөнгүй байна лэ.
Labels:
library
Үсэг наах
Та нар компьютерийн keyboard дээрээ монгол үсэг наадаг уу? Би л лав наалт бүхий keyboard-нд дургуй. Жаахан зүйл бичээд л бүх үсэгний байршил цээжлэгддэг.
Labels:
i have a question
Хальтиргаа
Гудамж талбай, албан байгууллагуудын үүд зэргийг толь шиг гантиг болон өнгөлгөөний хавтангаар хийхээ хэзээ болих вэ? Ясаа өвлийн цагт хэмхэчих гээд байх юм. Ийм зүйл хийж болохгүй гэдэг чинь 2+2 шиг л энгийн, ойлгомжтой зүйл.
Labels:
be careful
19 February 2009
В.Бутусов - Песня идущего домой
За гэрлүүгээ явлаа. 8:20 болж байна. Тэгээд Бутусовын нэг дууг хуулж орхиод гарлаа.
Labels:
video clip
Утасны дугаар
Утасны дугаарыг янз бүрээр бичих явдлыг таслан зогсоомоор байна. Хүний тархи тоог 2 оронгоор нь цээжлэхдээ хамгийн сайн байдаг. Тиймээс суурин утаснуудыг бичиж, дуудахдаа:
36 90 44 - гучин зургаа ер дөчин дөрөв гэх нь зөв.
Гар утасны дугааруудын хувьд бүх зүйл ойлгомжтой боловч зарим нэг Дауны синдромтой нөхдүүд самбар дээр 8 оронг 2-3-3 гэж хуваарилж орхиж.Хотын суурин утасны дугаарууд анх 5 оронтой байснаа сүүлд нэг орон урдаа нэмүүлсэн. Үр дүнд нь зарим нэг дугаарыг би одоо болтой гажиг хувилбараар цээжилж үлдсэн.
Тухайлбал: 3 26 5 16 - гурав хорин зургаа тав арван зургаа.
UPD 2009.03.04 11:12
Хүү сургуулиасаа харих замд заримдаа зургийн аппаратаар нааддаг юм. Утасны дугаар янзын зөв бичсэнийг дараад амжиж.

billboard
Тог тас
Өдөр 12 цагт тасарсан тог 16:20-д ирлээ. Бүх зүйл хойш татагдаж орхигдлоо, новш гэж.
Labels:
my work
18 February 2009
Адгийн зарга 10 хоног
Гай газар доороос. Өчигдөр эхнэр гарцгүй газар нэг оюутан охиныг шүргэчихэж. Хүний урманд унаачгүй, эв эрүүл сав саруул л байна билээ. Эгчээ, намайг замдаа сургууль руу дөхүүлээд буулгачих гэж байснаа замдаа хүн амьтан руу залгаад, зан нь тэр дороо хувирч, загнах, сүрдүүлэх маягтай зүйл эхэлж. Залгахаар нь би очоод, гарц гэдэг зүйлээр зам хөндлөн гарч бай гээд таксины мөнгө өгөөд гэмтэлрүү явуулсан. Ямар ч аймар хэл амтай юм, намайг зүгээр л тачигнатал загначихна билээ. Би ч шууд хэлсэн, чамтай зууралдах сонирхол бөгөөд цаг алга гэж. Уг нь оюутан гэдэг чинь ирээдүйд сэхээтэн болох ёстой, ёс суртахуун, хүмүүжил зэрэг нь төлөвшсөн л хүн баймаар юм.
Өнөөдөр өглөө ЗЦГазраас нэг нөхөр дуудаж байна. Нөгөө хүүхэд гарцаар гарж байсан, утсаа манай машинд гээсэн г.м. зөндөө зүйл ярьж гомдол гаргасан байна. Утасдаж уучлалт гуйж, хохролыг нь барагдуул гэх юм. Нуугаад яахав, цагдаа нь танил нь юм шиг санагдсан. Надад утасдах бодол ер алга. Үнэн мөнөөр нь яваад л үзнэ, юу болдог юм байна.
Хайран ч цаг, өнөөдрийн ажил ч сайн цалгардаа.

damn it
17 February 2009
16 February 2009
Рубль - Совесть
Шнурын шинэ синглийг татаж аваад сонсож байна. Яахав дэ л юм, санаанд хүрсэнгүй.
"Нет у нас совести, и нах...й чести", "наш бог - давно подох" г.м. зүйл л дуулж байна.
"Нет у нас совести, и нах...й чести", "наш бог - давно подох" г.м. зүйл л дуулж байна.
Labels:
music
Subscribe to:
Posts (Atom)