19 January 2009

Автобусны буудал

Автобусууд зориулаад гаргаад өгсөн зогсоолд орохгүй зогсох нь хэвийн үзэгдэл болоод бараг 10 жил өнгөрлөө. Микронуудын талаар бол ярих ч юм биш. Бараг 2-р эгнээнээс зорчигчоо авна. Бас нэг түгээмэл үзэгдэл - зогсоолын наана хүнээ буулгаж суулгах явлал. Зорчигчид яах билээ, унааруугаа л ойртно. Ингээд, яг зогсоол нь бол хоосон, хажууд нь олон улс зогссон дүр төрхийг олон буудал дээр ажиглаж болно.Энэ асуудлыг хэд сайн торгоод өгөхөд л шийдэгчих юм шиг.

No comments:

Post a Comment