18 August 2025

Remastered footage

Өнгийг нь сэргээсэн хуучны бичлэгүүд. Ийм төрлийн материал маш их мэдээлэл өгдөг. 
1930-аад оны Москва. 
 
1945 оны Берлин.

17 August 2025

AI Vlog

Сүүлийн үед AI ашиглаад дээр үед утастай байсан юм шиг контент бүтээдэг болж. Дайн, тулааны сэдэвтэй нь зугаатай юм. Хэдэн жишээ: 
1. Орос-туркын дайн.

2. Калка голын тулалдаан.

3. Смутное время. Иван Сусанин болон "бобер курва, я пердоле" хэсэг дээр жаал инээв.

13 August 2025

Nikita Glukhov

UPD 2025-08-13 15:50
Маяковскийн паспорт шүлэг: https://www.youtube.com/shorts/jqLrkNwT4SM

2025-06-13 08:25
Инстаграм: https://www.instagram.com/nikitagluhov/ 
Яруу найрагчдыг AI-гаар амилуулаад байгаа.
Жишээ нь:

06 August 2025

Miyazaki

Хаяо Миядзакигийн кинонууд гоё шүү. Хамгийн сүүлд The Boy and the Heron-ыг нь үзсэн. Саяхан Миний хөрш Тороро-г үзлээ. Дунд ангид байхдаа Ард кинотеатрт тус киног үзэж байснаа бүдэг бадаг санадаг юм. 1988 онд элдэв балай цензур байхгүй, байгаа зүйлийг байгаагаар нь дүрсэлдэг гоё байж дэ гэж бодсон. Жишээ нь: аав нь хоёр охинтойгоо усанд орж байгаа юм. Бүгд нүцгэн. 
Мэдээж харуулаад дэмий зүйлийг харуулахгүй байгаа юм л да. Гэхдээ япончууд усанд ингэж ордог байсан болохоор асуудалгүй тэрийг дүрсэлсэн. Одоо бол чадахгүй. Бас кинонд гарах жижиг сажиг зүйлийг анхаарвал багагүй мэдээлэл олж авна. Жишээ 2: энд нөгөө л аав 2 охинтойгоо унтаж байна.
Хувцаснуудаа хэрхэн эвхэж тавьсныг харах хэрэгтэй. Эвхээд дээр нь цаг, зүүлт г.м. -ийг тавьсан байгаа юм. Том багагүй жимбийтэл эвхсэн. Багаас нь хүүхдүүдээ ингэж хүмүүжүүлдэг, томчуууд нь үлгэр дуурайлал болж ирсэний илрэл.