10 June 2017

Мумий Тролль - Дельфины


Энэ дууны талаар дэлгэрэнгүй: http://ganzo79.blogspot.com.au/2015/08/blog-post_56.html

Skitzo in Shanghai


KillaGram - Кто ты такой?

Орос рэп гэж юу байхав, гэхдээ боломжийн үгтэй дуу бас цөөхөн бий.

Infinity Loop

Ийм байсныг
ийм болгодог
тус тоглоом таалагдаад байгаа.

DUSTYESKY

Ийм нөхдүүд энд байдаг юм байна.

Нэг талаас Достоевский гэдэгтэй ойролцоо дуудагдахаар, нөгөө талаас Dusty Esky, хэ-хэ. Краш-ш-шная армия всех сильней!

06 June 2017

Ламын мэдлэг

Эхнэрийн ээж буюу манай хадам ирсэн байгаа. Нааш гарахынхаа өмнө Гандангаар орж аян замын ном уншуулжилдээ, настай хүн аргагүй. Лам охиндоо аваачиж өгөөрэй гээд буудайн үр өгсөн юмуу да. 
Ээж: - Хүү минь, Австрали чинь хилээрээ хүнс, ургамал оруулдаггүй гэж хүүхдүүд анхааруулаад байсан, яанаа? гэхэд
Лам: - Зүгээр, зүгээр. Гаалийн ажилтнууд нь мэддэг юм, шашны агуулгатай зүйл байна гээд шууд нэвтрүүлнэ гэж.
Тус явдлын дараа эхнэр ээжтэйгээ мессенжерээд холбогдохдоо:
- За ээж минь, хэл ус байхгүй байж атга будаанаас болж хил дээр ноцуулаад яахав зүгээр, наадхаа үлдээгээрэй дэ гэж байх шиг байсан. 
Гайхалтай шүү - Ганданд суугаа лам өөр улсын гаалийн ажилтны ажлыг мэдээд байдаг нь, хэ-хэ.

03 June 2017

Зурагт хуудаснууд

Өнгөрсөн 7 хоногт уншигч открытканууд илгээснийг нийтлэж амжихгүй яваад байсан юм.
Достоевский-тэй хувилбар хамгийн их таалагдаж байна. Хэнд ч бэлэглэхэд бардам.

01 June 2017

Тунгалаг Тамир

Надад зууны шилдэг романы нэг зүйл их сонин санагддаг юм.
Эрдэнэ, Долгор, Бат, Итгэлт, Сүрэн, Хонгор, Төмөр, Жаргал, Түгжил г.м. ихэнх гол дүр нь энгийн нэртэй. Амьдрал дээр 20-р зууны эхэнд Жамбалжанцанпэрэнлээноров гэдэг нэртэй хүн байх магадлал хавьгүй өндөр байсан болов уу. Түвд нэр зонхилж байсан цаг шүү дэ.