04 April 2017

The Fearless Chef

Food Network гэдэг суваг бий, нэрнээсээ ойлгомжтой - дан хоол. The Fearless Chef нэвтрүүлэг нь давгуй.


Саяхан монголын тухай гарсан. Баян-Өлгийд бүргэдээр туулай бариулаад, тэр туулайгаараа хорхог хийдэг юм. Уг нь бичлэгийг нь энд оруулъя гэж бодсон боловч хайгаад олсонгүй. Оронд нь YouTube-ээс баахан Boodog гэсэн бичлэгүүд л олдлоо. Комментууд нь гоё:

Comedy Club. Zombie

Зомбитэй хоёр номер.



02 April 2017

National 4x4 Outdoors Show, Fishing & Boating Expo Brisbane. Part 1

Үзэсгэлэнгийн сайт: http://4x4show.com.au/brisbane/
 
Bowen Hills-д байрлах Brisbane Showgrounds-д зохион байгуулагдаж буй энэ үзэсгэлэнг өчигдөр сонирхов. Манайхаас аз болж холгүй, 1 км гаруй. Зогсоол олдохгүй байх гээд алхаад очсон. Тасалбар - 18 AUD. Түм түжигнэж бум бужигнаж байна лэ. Авсраличуудын хувьд оффроуд болон загасчлал бол амьдралынх нь хэв маягийн салшгүй нэг хэсэг. Хоёр байшин, гаднах жижиг стадионоор дүүрэн үзэсгэлэнгийн стэндүүд. Би завь болон загасчлал сонирхох биш, тиймээс машин, багаж тоноглол харж явлаа. Ганц хоёр машины фото:
Ford Ranger Wildtrak.
Jeep Wrangler.
 
Mitsubishi L200 буюу Triton.
Хамгаалалт гэхээсээ илүү бараг хуяг урдаа зүүсэн Landcruiser.
Бас нэг Land дугуйны үзмэрт.
 
Классик Лэндкруизер клубын үзмэр.
Land Rover Defender.
 
Oppositelock гэдэг давгүй компани байдгийг мэдэж авсан.
Ер нь үзэгдэж харагдаагүй, дуулаагүй, энд алдартай, манайд сураггүй газрууд олон байв.  Хамгийн том талбай эзэлсэн 2 компани - ARB ба TMJ. Яг ижил тоног харьцуулаад үзэхлээр TJM нь ARB-гээ бодоход арай хямд юм билээ. Энэ үзэсгэлэн хагас жил тутам зохион байгууллагддаг гэнэ. Буцахаа дөхүүлж байгаад ганц хоёр юм авнаа гэсэн бодолтой буув.
Гадаа болохоор голдуу кэмпингийн үзмэрүүд байв. Iveco.
Australian Frontline Machinery компаний Ex-Military серийн машинууд.

30 March 2017

Тулалдааны дараа

Танкийн хорооны офицер цэргүүдтэйгээ тулалдааны дараа.
1945 оны 4-р сар, Герман. Ялалт ойрхон ч дайчид амиа алдсаар.
Шархадсан ахмад үг хэлж хороо амь үрэгдсэн цэргүүдтэйгээ салах ёс гүйцэтгэв.

Ядуугийн зовлон

UPD 2017.03.30 18:47
Must read: http://jargaldefacto.com/article/mongolchuud-bid-zagas-bolchikhoogui-shuu 

2017.03.27 10:02
Ард олны ядуурал нь эзэн хаант засгийн суурь юм. Эрх чөлөөтэй, баян чинээлэг байх нь эрх баригчдыг жигших, сөрөхөд хүргэдэг. Эрх чөлөөтэй, чинээлэг хүн шударга бус засгийг хэзээ ч тэвчихгүй. Гачигдал, ядуурал нь ямарч зоригтой хүнийг мохоож, ухааныг нь балартуулна. Байнгын гачаалалд байлгах нь дөнгөнөөс салах эрч хүчийг нь ондоо зүйлд зарцуулж үгүй хийдэг.
Томас Мор «Утопия» 1516.

Таван зууны өмнө нөхцөл байдал ямар байсан, өнөөдөр яг хэвэндээ л байна. Эрх баригчид ард олныг өдрийн хоол, бор талхны төлөөх тэмцэлд сульдуулж байна. Жаргал De Facto-гийн Улаанбаатарын иргэний форум дээр хэлсэн үг 100% үнэн шүү.

1965. U.S. Marines in Vietnam

Гэрэл зураг: Paul Schutzer.

Debbie

Күинслэнд мужийг Дебби нэртэй циклон нөмөрчихөөд байгаа. 
Мэдээгээр бол иймэрхүү зүйл л гардаг болсон: 


Хиймэл дагуулаас авсан зураглал:


Брисбэнд урд шөнө бороо тасралтгүй орлоо. Одоо ч орж байна. 2 өдөрт сарын дундаж хэмжээний хур тундас буух юм байх. 2011 оны гамшигийн дараа орохоор үер болж магадгүй хэмээн мэдээлсэн. 

Өглөө барилга дээр яваад очсон - ажил цуцлагдсан. Барилгын гадаах ажлууд ер нь бүрэн зогсож байх шиг байна. Өглөө эхнэрийн болон миний утсанд хүүхдүүдийн хичээл орохгүйг мэдэгдсэн SMS ирэв.
Эднийх аюулгүй байдалд их ач холбогдол өгөх юм. Аав ээжүүдэд мэйл давхар илгээсэн байгаа юм:
Сая UQ-с эхнэрт мэйл, SMS ирж байна. Хичээлүүд цуцлагдсан, ирж яваа бол буц гэнэ. Өдөр бүх үзвэр үйлчилгээний газрууд хаалгаа бас барих нь.
Гэхдээ сэтгэлээд унадаггүй нөхдүүд бас бий бий:

A post shared by nigel damon (@nigeldamon) on

Миний хувьд гэртээ будаатай цай чанаад хэвтдэг газар гэсэн бодолтой байна.

29 March 2017

A-ha - Take on me

UPD 2017.03.29 22:32
30 жилийн дараа ч дуулсаар. 
 

UPD 2017.01.02 21:55
8 жилийн өмнөх пост ажиллагаагүй болж. Клипыг нь оруулав.

North Korean хувилбарыг бас сонирхож болно.

2009.08.19 14:34 
.: Ажиллахаа байсан player энд байв :.

Мумий Тролль - Не помню зачем