14 April 2010

Хайчилбартай бодлого

Энэ дүрсийг ижил 2 дүрс болгож хайчил. Давхарлахад л хоорондоо яг давхцаж байх учиртай юм, үүсэн 2 дүрс нь.

Нийтийн тээврийн зогсоол

Том оворын автобуснууд, троллейбуснууд зогсоол дээрээ цуварч зогсдог. Хар ухаанаар бодож үзвэл түрүүлж ирсэн нь түрүүлж хөдлөх ёстой. FIFO - First in first out зарчим.
Гэвч заавал хэн нэгэн мудак нь дундаас нь байдгаараа дарсаар чихээд гараад ирдэг. Урт болохоороо үндсэндээ 3 эгнээ хөндөлсөж эзэгнэнэ. Газар дээр нь машин барих эрхийг
бүх насаар нь хасч өгөөд хотоос 101 км зайд цөлөх хэрэгтэй.

Энгийн бодлого

UPD 2010.04.14 10:00
Олсоор тэгш өнцөг үүсгэчих хүн алга уу?


2010.04.13 14:00
Маш амархан бодлого.
Өгөгдөл: Та хэдэн нөхөдтэй хөдөө явж байна. Байгаа ганц зүйл - урт олс.
Асуулт: Тэгш өнцөг хэмжих шаардлага гарав. Яаж хэмжих вэ?

13 April 2010

Замын тэмдгүүд

Бага тойрог. Суурилуулахаар явж байна.XV хороолол. Аниме бүхий замын тэмдэг.

12 April 2010

Эрдэнэт 4. ЗДТГазар

Эрдэнэт яагаад ч юм надад таалагддаг. Зарим аймгийн төв хажууд нь балгас. Хүн ам нь нэмэгдсээр албан бус тоогоор 100 мянга хол давдаг гэнэ. Албан ёсны тооллогоор 90 гаруй мянган оршин суугчидтай. Засаг даргын тамгын газар нь цэвэрхэн. Гаднаа ч тэр, дотроо ч тэр, 00-ийн өрөө нь ч тэр.
Коридорт хуучин хотын захирагч нар том том амьд цэцэгсийг жаазнаас гунигтайгаар ширтнэ.Хурлын танхимын тохижилт маш сайн. Булангуудаар нь саб-буферүүд, таазнаас нь ажилладаггүй боловч wireless холболттой проектор унжаатай. Ширээнүүд нь хазгай гадаргатай, суухад эвтэйхэн гэж жигтэй. Даанч аягатай цай кофе гулсаж орж ирчих гээд түгшүүртэй."Аймгийн засаг даргын тамгын газрын эрхэм зорилго" гэсэн секторт ямарч тамирчин атаархамаар олон өргөмжлөл, шагналууд өрөөтэй.
Хэрэг бишдвэл зугтах чиг тодорхой. Аврах гарцын янзын гоё схем зураг байсан боловч зургийг нь авах гэж байгаад мартаж :(

Киргиз дахь самуун

Киргизийн До яамны сайд асан Молдомус Конгантиевийн тухай ОРТ-ээр гарсан кадрууд. Бослого номхотгохоор ирээд энэ.

Зурагт таавар

UPD 2010.04.12 18:00 Хариулт
Тэр үед бүсгүйчүүд том дэрэвгэр хормойтой даашинзаар гоёдог байсан цаг. Шатаар өгсөж уруудах ч юм уу, шавар шавхайтай газар явхад хормойгоо дээш нь өргөх хэрэгцээ гардаг. Иймд энэ төхөөрөмжөөр хормойгоо шуудаг байж.
UPD 2010.04.12 09:12
Уншигчид гоё гоё хувилбарууд дэвшүүлж. Стандарт бус сэтгэж чадаж байгаа нь сайшаалтай. Гэхдээ зөв хариулт ирсэнгүй. Өөр хувилбарууд дэвшүүлэх үү эсвэл хариуг нийтлэх үү?


UPD
2010.04.10 14:40
Зөв хариулт ирээгүй л байна.

2010.04.09 14:40
Уран сэтгэхүй шаардсан таавар. Төдийлөн хүнд биш.

Асуулт: XIX зуунд бүсгүйчүүд энэ зүйлийг юунд хэрэглэдэг байсан бэ?

Эрдэнэт 3. Орос бичиглэл

Эрдэнэт хотод олон оросууд ажиллаж амьдардаг. Орос сургуулиуд нь ч дээр үед сайн байсан, одоо ямар болсныг хэлж мэдэхгүй юм. Тиймээс орос хэл дээрх хаяг, гарчиг, бичиглэлүүд цөөнгүй таарна.Хэдий тийм ч сүүлийн үед англи хэлний түрлэгэ хүчтэй орж ирж буй бололтой.

Мимино

Дуртай кинонуудын нэг. Хэд үзсэн ч уйддаггүй.

Эпидемия - Дорога домой

Би аль дээрээс хойш энэ дууг тавих гээд чадахгүй яваад байсан. Учир нь клип нь ч тэр, дуу нь ч тэр интернэтэд байхгүй байв. Хэдэн өдрийн өмнө нэг нөхөр хаа хамаагүй бичлэг дээр дууг оруулсан байна. Бичлэгийг үзээд хэрэггүй, дууг л сонс.