26 June 2026
21 June 2026
Зааварчилгаа
Эмнэлэг дахь зааварчилгаа: https://ganzo79.blogspot.com/2026/05/blog-post_26.html
20 June 2026
Martika - Toy Soldiers
Клип болон Eminem-ийн дуулснаар нь өмнө нь нийтлэж байсан дуу.
Labels:
video clip
17 June 2026
Мэдээлэл дутуу хүргэх
Мэдээллийн үнэн зөв байдлын талаар өмнө нь бичиж байсан. Энэ удаад мэдээлэл дутуу хүргэж манипуляци хийдэгийг жишээгээр харуулъя.
Өнөөдрийн нэг мэдээ: https://ikon.mn/n/3ob2
Алуулсан зураач ерөөсөө л оросын эрх баригчдын, дарангуйлагчдын карикатур зурдаг байсан мэт ойлголт төрүүлэхээр. Улмаар "оросуудаас өөр хэн алав гэж дэ" гэсэн дүгнэлтэнд уншигчийг түлхэнэ.
Үнэндээ найз Трамп, Зеленский, украины төр засгийг дутахааргүй муухайгаар зурдаг нөхөр байсан юм. Сөрөг хүчин байсан Навальный хүртэл бий.
Анатолий Шарий үнэн бичиж. Оросыг дэмжигч юмуу Путиныг хайрлаж барьсан зүйлгүй, зүгээр аливаа асуудлыг бүрэн бүтнээр нь харахыг хичээх нь зөв юм. Манай мэдээллийн сувгуудын нэг дутагдал нь барууны мэдээг шууд орчуулаад түгээдэгт оршино.
16 June 2026
12 June 2026
Ленинград. 2 дуу
Ленинградын сүүлийн үеийн уран бүтээлээс.
Хэдэн өдрийн өмнө ийм дуу гарсан юм.
Шинэ вокалтай болж дэ гэсэн шүү юм бодоод өнгөрсөн. Бүсгүй нь залуудаа хандаж "Надруу бичээч" гэж гуйж байгаа дуу.
Тэгсэн өнөөдөр "Не напишу" буюу "Бичихгүй" гэсэн хариу дуу гарч. Шнуров өөрөө дуулна. Агуулга нь: залуу яагаад бичихүй байгаагаа бүсгүйд тайлбарлаж байгаа байдалтай.
Хамгийн инээдтэй хэсэг төгсгөлийн бадагт:
Опять по новой, всё по кругу
Нервишки делаем друг другу
Поешь в истоме: «Напиши мне»
От этого ещё противней
Писал я раньше и, к тому ж
Читал это ещё твой муж.
Labels:
music,
video clip
11 June 2026
Монгол. Хуучны зурагнаас
Хуучны фото цуглуулга.
1900 он хавьцаа, Алтанбулаг гэсэн байна лэ. Андуурсан байж магад, хятад шиг л харагдаад байх юм.
Subscribe to:
Posts (Atom)

























