05 September 2022
31 August 2022
30 August 2022
Глухой Телефон - Хокку о России
Ха-ха. Энэ бас авьяас шүү. 100k гаран хүн амтай Димитровград гэдэг жижиг хотод ийм дуу зохиогоод, дуулаад сууж байна гэдэг.
Labels:
music
Улаангом - Улаанбаатар
2021 оны 11-р сарын 04, 05-ны өдрүүд.
Улаангом хотыг толгойн оройгоос харж авсан.
Зураг авалтын цэг.
Хархираа. Болсон явдал: өглөө эрт буудлынхаа гадаа зогсож байв, зам хов хоосон. Тэгсэн засмалаар нэг хөнгөн тэрэг өнгөрөхтэй зэргэцээд шороон замаас нэг машин гарч ирлээ. Шороогоос гарч ирж байгаа нь зам тавьж өгөхгүй засмалруу орох үед хоёулаа ёонк хийтэл нь тормозлоод тулаад зогсов. 5 сек орчим зогссноо зэрэг хөдлөөд түс тас гээд мөргөлдчихдөг юмдаа, ккк. Тэгээд 2 жолооч гарч ирээд дагзаа маажаад үлдсэн.
Манайх соц үед онгоц буудлууддаа гоё нэр өгдөг байсан байгаа юм шүү. Дэглий цагаан.
Онгоцондоо суугаад.
Хөөрөөд, Увс нуурыг дээрээс нь дахин нэг харж аваад.
Улаанбаатарлуугаа зүгэлсэн дэ. Салхитын сэнснүүд.
Онгоцны шинэ буудал.
29 August 2022
23 August 2022
Бөөн цагаан нуур
2022.07.09. Шалын хоолойг хөндлөн давхисан.
Бөөн цагаан нуур харагдаж эхэллээ.
Нуурын эрэг дээр нар жаргахтай уралдаж майхан саваа барьж хоноглосон.
Буудалласан цэг. Уг нь Байдрагийн гол цутгаж буй хэсэгт ширгэ их, буухад илүү тохиромжтой гэж байсан хэдий ч амжаагүй.
Хэдхэн хоромын дараа нар жаргав.
Labels:
bayankhongor
Улаагчийн хар нуур
Сэк дроноор авсан бичлэг. Хамгийн сүүлд бид хэд гарч байгаа.
Labels:
zavkhan
22 August 2022
Subscribe to:
Posts (Atom)






















