13 August 2019

Винтовка

2011 онд бидний гурван нөхөр Сэлэнгэ орж Сэк 50-иад оны винтовка худалдаж авч байсан түүхтэй. Замдаа дугуй хагарч бариад бас л хүндхэн явж ирсэн. Өдгөө тэр бууг сайжруулсаар танигдахааргүй гоё болгосон байгаа манай найз.
Шинэ дурантай, замгийг нь янзалсан.
Бууны бариул, бөгсийг гараар урлаж сольсон. 
Хөл нэмж угсарсан. 
Зориулалтын хайрцаг савтай болгож. Үндсэндээ хуучин буунаас гол төмөр л үлдсэн байгаа юм. 
Бид ямар ан амьтан буудах биш. Бүүр эзгүй хээр гарахлаараа бай буудаж мэргэнээ сорьдог. Винтовка ч бас урамтай шүү, тэр дуу шуу нь. 

ДДТ - Метель (Live in Essen)

08 August 2019

Hell on Earth 1941/1942

Тэсвэр

Магелланы туслах Антонио Пигафетта дэлхийг тойрон аялах үеэр өөрийн удирдагчийн сайн шинжүүдийн талаар дүгнэлт гаргаж. Түүний үзэж байснаар Магеллан хэдийгээр сайн ахмад, хөлөг онгоцны талаар мэдлэг ихтэй ч түүнийг бусдаас хамгийн их ялгаруулдаг чанар нь өл даах чадвар нь байж.
Бас нэг түүх. Биатлоны нэг хөгжөөн дэмжигчид дасгалжуулагч тамирчнаа дагаж хэдэн алхам гүйхдээ юу гэж хэлдэг нь их сонирхолтой байв. Тэгээд албаар ойр байрлал олж зогсож гэнэ. Түүний сонссон ганц үг нь - "Тэсээрэй!".

06 August 2019

Shit happens

Аз жаргалын захидал хаягаар ирсэн. 60 км/цаг-ын дээд хязгаартай замд 73-тай давхисан юм байх.
Өлзийтийн замд шүү, эзгүй хээр, 60-ын хязгаартай, Карл!
Товчхондоо - shit happens. Уг нь би хөдөөний замд ер нь давхихгүйг хичээдэг, мөн шөнө хөдөлгөөнд оролцохгүйг хичээдэг. Оролцвол гэрэл шилжүүлдэг. Гэвч... зөрчил бол зөрчил, авралгүй л дэ. 
P.S: Тэр нэгдүгээр эгнээгээр зорчсон торгууль минийх биш шүү, бүүр 2015 оны зөрчил байна лэ. Хаашаа хэнд хандаж яаж арилгах ёстой юм - бүү мэд.

05 August 2019

Аялал - 2019

Сайхан л аялаад ирлээ. 1700 км зам туулсан.
Төв аймаг. Замын гуанзад ус гачигдалтай байдаг болохоор хуушуурыг ийм тавганд хийж өгдөг болж.
Чойр. 120км/ц-аас илүү хурдтай зорчихлоор машин үндсэндээ шавьж хоморголон устгагч болдог.
Шанд. Зүүн гар талд - тэмээ, лого дээр - динозавр. Би урд нь Сайншандад ирж байгаагүй, надад лав таалагдсан. Цэвэрхэн хот байна лэ.
Хамрын хийдийн ойролцоо хоноглосон. Бид шинэ чийдэнгээ хээрийн нөхцөлд туршиж говийн дэнгийн эрвэйхийнүүдэд party зохион байгуулсан. Дараа нь хэдэн өдрийн турш эрвэйхий энд тэндээс гарч ирж зовоосон.
Говьд мандаж буй наран. Нарыг хайрла!
Дорноговьд чамгүй халсаан. Хойд насандаа хонин гүрвэл болж төрөмгүй газар юм даа гэж дотроо бодсон.
Хамарын хийд.
Шулуухан хэлэхэд Хамарын хийд бол сайхан пи-ар. Жуулчид, ар иргэдийг олноор нь хуйлруулж авчирч чадаж буй нь тус аймаг аялал жуулчлалд ач холбогдол өгч сайн ажилласны үр дүн юм. 
Хүслийн хар уул.
- Хүсэл бүхэн чинь биелэх болтугай Хясал гэгч хэцүүг бүү мартаарай... 
Дундговь аймагруу орж ирлээ. Өөш манхан. Хүмүүс элсэнд өөрсдийгөө булж бөөрний өвчнөө анагаадаг юм билээ.
Цагаан суварга. Өнгө дүрсний гайхалтай зохилдлого.
Говьд түлээ чулуу сэтгээд хорхог хийнэ гэдэг бас л ур ухаан шүү, хэ-хэ.
Бид гоё нөмөр газар буудалласан, аялалынхаа хаалтыг энд хийсэн.
Нар жаргалт. Мартаагүй бол - Нарыг хайрла!
Манай гэрэл зурагчин. Байрлал авч байгаагаараа бол шилдэг зурагчин гэдгийг баттай хэлье, ккк.
Хэн нэгэн энд муураа гээгээд явсан бололтой. Биднийг дагаад, Сэк-ийн машины капотонд нуугдаж хот орох гэж оролдсон муу золиг чинь.
Мандалговь. Нэг дугуй заганд, нэг дугуй хадаасанд сүвлэгдсэн. Ганц ажиллаж байсан дугуй засварт нь бүсгүй хүн дугуй нөхөж байв. Дайчин бүсгүй байна лэ, респект.
Их газрын чулуу.
Үнэхээр л их чулуу юм билээ. Чулууг хайрла!
Дундговийн Цагаан суварга, Их газрын чулууг очиж үзэхэд илүүдэхгүй юм байна лээ шүү, гоё. Ер нь хүний гараар бүтсэн зүйлээс (жишээ нь сүм хийд) илүүтэйгээр байгаль дэлхий бүтээсэн зүйл нь (жишээ нь уул хад) надад илүү таалагдсан энэ аялалд.