12 April 2011

Black ink in water

Гоё хийсэн сурталчилгаа байна.

Бериягийн уналт

Сталин нас барсны дараахан Лаврентий Берияг зайлуулсныг хэн хүнгүй мэднэ. 53 оны 6-р сарын 26-ны өдрийн сайд нарын зөвлөлийн хурал дээр түүнийг шууд баривчилсан юм. Хрущев бусад удирдагч нарт Берия тэднийг өөрсдийг нь Большой теарт болох байсан "Декабристы" дуурь дээр баривчлахаар төлөвлөж байсныг тайлбарласан байдаг. Улмаар 7-р сарын 7-нд бүх албан тушаалаас нь чөлөөлж, хөрөг зургийг нь улс орон даяар буулгаж эхэлжээ. Дараа нь 27-ны өдөр ийм баримт тараасан:
Үүгээр ч зогсохгүй БСЭ (Большая советская энциклопедия) буюу Зөвлөлтийн нэвтэрхий толь бичгийн 5-р ботиос 21-24 дүгээр хуудаснуудыг үгүй хийж. Оронд нь оруулах хуудаснуудыг хүртэл илгээв. Ингээд улс төрийн нэрт зүтгэлтэн Лаврентий Павлович Бериягийн оронд "Берингов пролив" буюу Берингийн хоолойны тухай дэлгэрэнгүй гэгч мэдээлэл тус толь бичигт орсон түүхтэй.

Ард түмний

"Ард түмний" гэх тодотголтой аливаа зүйл үнэн хэрэгтээ ард түмнийх биш байдаг нь гарцаагүй үнэн. Үүний дараачийн хувирал нь - ардчилалын, ардын, иргэний.Бид ухаалаг хүмүүс тул ийм төрлийн үзэгдэлд яаж хариулах ёстой билээ? Яг зөв:

Шатаар буух

Illusion

Хараал спортод

Осторожно! Мат!
Хараал ерөөлөөс ялгаатай нь хаана л бол хаана таардаг. Алхам тутамд.
Хөлбөмбөгт ч:

Газрын теннист ч:

Мал төллөх цагаар

4-р сарын 1-ний өдөр Сэлэнгийн Орхонтуул сумын малчин Батсүхийнд.Төгсгөлд нь бичлэг.

Google 04.12

Google өнөөдөр төрхөө гоё сольж.

HDD-ний хульхидалт

Хятадууд сүүлийн үед хямдхан зөөврий HDD худалдаалж хэрэглэгчдийг хульхидаж байна. Хэдэн жилийн өмнө 4GB, 8GB хэмжээтэй ажилладаггүй флэшүүд хийгддэг байсан бол үйлдвэрлэл одоо шинэ түвшинд хүрч. HDD нь гаднаасаа өнгө үзэмж сайн, баахан бичиг бичээстэй, "ориг"-оос ялгахад бэрх.Худалдагч HDD-ийг компьютерт холбож хэмжээг нь харуулна, хэдэн файл хуулж үзүүлнэ. Гэхдээ энэхүү төхөөрөмж нь дотроо 128MB хэмжээтэй флэш-ээс л бүрдсэн эд. Мэдээлэл тойргоор бичигддэг бололтой. Том хэмжээний файл хуулхад асуудалгүй шингэчихнэ. Гэхдээ үнэндээ сүүлчийн 128MB л хадгалагдна. Тэгсэн хэрнээ HDD-ний болон хуулагдсан файлын хэмжээ зөв зүйтэй гарна. Яаж ингэж хийдэг юм, бүү мэд.

1961.04.12

UPD 2011.04.12 08:00
Жил болгон нийтлэгддэг уламжилалт пост.
Хүн анх сансарт хөөрсний 50 жилийн ой тохиож байна.
UPD 2010.04.12 15:35
2009 оны post-ыг татаад аваад ирлээ. Дахиад нэг уншчихад болон харчихад илүүдэхгүй байх. Хөөрөхдөө Королевтой ярьж буй бичлэг. Алдартай "Поехали!".


2009.04.12 11:00

48 жилийн өмнө энэ өдөр
хүн анх удаа сансарт ниссэн.
Энхүү зураг дээр дарж томруулаад Гагарины Хрущевт өгсөн рапортыг уншиж болно.
14-ний өдөр Улаан талбай дээр болсон жагсаал.ЗХУ-ын баатар, хошууч Юрий Гагарин.
Анхны нисгэгчийн алдарт үгс.Харин энэ түүнд зориулсан олон тооны хөшөөнүүдээс хамгийн сүрлэг, том нь (Москва, Ленинградский проспект).