06 May 2010

05 May 2010

Зурагт таавар

UPD 2010.05.05 14:00
Нямбаа бараг зөв хариулж. Зууны болон мянганы хамгийн сүүлчийн нар хиртэлт 1999 онд Румын улсын нутаг дэвсгэрээс хамгийн сайн ажиглагдахаар байсан юм. Нүх нар хиртэлтийг ажиглах зориулалттай.

2010.05.04 12:06

1999 оны 8-р сарын 11-нд Румынд 2000 лей бүхий пластик мөнгөн дэвсгэрт хийгдэж.
Асуулт: Ямар зориулалтаар түүнд тунгалаг нүх хийсэн бэ?
Ингэхэд, пластик мөнгөн дэвсгэртийн үйлдвэрлэлтийн өртөг цааснаас их боловч дундажаар тав дахин удаан хэрэглэгддэг гэнэ.

04 May 2010

Варшава

Белорусийн нутгаар галт тэргээр зүүн зүгээс баруунд зорчих явцад байшин сав нь өнгө үзэмж нэмсээр хил даваад Польшруу оронгуут нөхцөл байдал шал ондоо болно. Нэг үгээр - Европ.
Тересполиос хөдлөөд удалгүй оройн хоолоо идэв. Ерөнхийлөгчийн онгоц сүйрсэнтэй холбоотой зурагтаар нь зогсоо зайгүй эмгэнэлүүд дамжуулж байв.
Шөнө нь Варшавт орж ирлээ.Цаг орой тул үйлчилгээний онгорхой газар харагдаагүй. Хөл хөдөлгөөн ч тасарсан байв. ШТС дээр халуун кофе ууж аваад шууд цааш хөдөлсөн.

Cranberries - Linger

Анх энэ дуугаар тус хамтлагийг мэдэж авч байлаа. 93 байна уу 94 он. FM-ээр цацагдсан юм. Би кассетын хөгжимтэй, FM-ээс дуу хуулж авдаг байв.

Гоо сайханы талаар

XIX зуунд болсон үйл явдал. Людвиг I-ийн зарлигаар немц зураач Йозеф Карл Штилер тухайн үеийн Германы хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн хөрөг зургийг бүтээж. 1827-1850 онд бүтээгдсэн энэхүү хөрөг зурагнууд Людвиг I-ийн гоо сайханы мэдрэмжид л тулгуурласнаас бус бүсгүйчүүдийн нийгмийн гарал, сурвалж угсаанаас хамаараагүй. Энд немц гүнжүүд ч бий, энгийн иргэд ч бий. Жишээ нь мюнхены гуталчины охин Хелена Зедльмайр.Дэлгэрэнгүй мэдээлэл: http://commons.wikimedia.org/wiki/Sch%C3%B6nheitengalerie

03 May 2010

Амьтадын авир

Конрад Лоренц ингэж бичиж:
Амьтан хэдий чинээ хүчирхэг байна, төдий чинээ түүний ёс суртахуун (мораль) хүчтэй байдаг. Жишээ нь: хэрээ - маш сайн зэвсэглэсэн шувуу. Хошуугаараа муурыг тоншоод алчих тэнхээтэй. Ийм амьтад садан төрлийнхөө эсрэг хэр барагтаа хэрцгий зан авир гаргадаггүй. Амьтан сул дорой байх тусам ёс суртахуун нь сульдаатай байдаг. Тагтаа юм уу тахиа өөрсдийн адил нэгнийг үхтэл нь тонших энүүхэнд.
Хүн - сул амьтан. Түүнд хурц хумс, соёо байхгүй.

Охотный ряд

Улаан талбайн чанх дэргэд орших худалдааны төв.
Старый Арбат-аар шагайж чадалгүй явсан да, Москва-гаас.

Single photo

2010.04.23. Берлин. Рейхстаг.
Рейхстагыг хэн авсан?

Sia - I go to sleep

Авто мэдээ

Техникийн үзлэг эхэлсэн гэв үү? Энэ жил оршин суугаа хаягаар буюу Баянголд бус Баянзүрх дүүрэгт үзлэгт орно до. Хаана ч явагддаг юм одоогоор мэдсэн ч зүйл алга.
Өчигдөр өвлийн дугуйнуудаа зуныхаар солив. Засварын залууд бүх дугуйн хийг 2,1-ээр хийлээрэй гэж хэлсэн. Солиулаад явсан чинь машин яалт ч үгүй баруун гар тийш руль булаагаад байв. Зам дагуух ондоо дугуй засвар ороод хийг нь шалгуултал зүүн урд дугуйны даралт 2,5 гарчихсан, зарим нэг нь 2-ч хүрэхгүйтэй байх юм. Бүтэхгүй ээ, манайхан.
Би өвөлжин капот-оо сөхөж үзээгүй. Өчигдөр нэг юм сөхөж шил арчигч шингэнээ нэмэв. Моторын тосоо шалгасан чинь овоо харлаж. 10 сард энэ машиныг аваад хурдны хайрцагны тос, тосол 2-ыг нь солиод, моторын масло зүгээр байхаар нь тэр чигт нь орхисон юм. Түүнээс хойш 8 мянга гаруй км явсан байна. Хэд хоногоос тосоо солихоос до.
Хороололын Автоплаза-2 төв орж худалдаа хийв. Машины гал салаалагч болон хаалганы хамгаалалт авсан юм. Машины цогны нүхэнд ороод цааш 3 салаалдаг, нэмээд USB залгууртай зүйл байхаар нь аваад утсаа USB оролтоор нь цэнэглэх гэсэн байдаггүй. Ажиллахгүй наасан. За яахав, ядаж 3 залгуурын үүрэг гүйцэтгэг дэ гэж бодсон чинь гар хүрэв үү үгүй юу салж нийлээд, mp3 modulator-ыг ажиллуулахад хүндрэлтэй л юм.
Би бууж суухдаа хүний машин тэрэг хаалгаараа цохиод байдаггүй. Гэвч хаалганы хамгаалалт авдаг нь үнэн хэрэгтээ хүний машины бөөр хайрлаад ч байгаадаа биш. Гаражид бууж суухад хаалгаа ханандаа цохиод байдаг юм. Дээр доор наачих вий гэж хичээж хичээж наасан 4 хамгаалалтаас хэдхэн минутын дараа 1 нь алга болсон. Донсолгоонд ховхороод унасан байх.
Ээх, яачихсан хулхидуулж хандаггүй новшийн хорвоо вэ, хэ хэ хэ ;-)