25 August 2008

Бадар-Ууган мөнгөн медалийн төлөө

Үйтүмэнгийн тайлбар (линк илгээсэн Үлэмж):


Яг энэ үед Chinggis Pub-д:





22 August 2008

Харьцуулалт

Монгол болон хятадын Замын цагдаагийн постын байрыг харьцуулна уу. Үйлчилгээний чанарт ажлын байрны тав тух нөлөөлөх л байх. Манай замын цагдаа нарын харьцаа ямар билээ?

21 August 2008

Миний дэлгүүрт хулхидуулав

Өчигдөр орой зуслан явах замдаа Дамбадаржаа дахь "Миний дэлгүүр"-ээс алим явсан чинь хулхидуулчихлаа.
Уг нь хөргөгчнөөс нь авхад баглаа боодолтой, их л өнгөлөг алим байсан юм.
Гэвч савнаас нь гаргасан чинь ялзарсан хэсгийг нь дотогш харуулж боосон нь илэрсэн.
Тасалбарыг нь сонжсон чинь Д.Отгонтөмөр гэдэг нөхөр л энэхүү алимыг нийлүүлсэн бололтой. Алим гэсэн бичлэг байхгүй, үнийн дүн нь таарч байгаа юм.
Сургамж, дүгнэлт:
1. Боодолтой хүнсний бараа авахдаа болгоомжтой хандаж байхаас.
2. Миний дэлгүүрийн 124-р салбараар дахиж үйлчлүүлэхгүйг хичээнэ.
3. Д.Отгонтөмөр жаахан муухай л үйлдэл хийж дээ.

Солонго

Өчигдөр орой борооны дараа гарсан солонго.

20 August 2008

Кактус

Ажлын ширээн дээрх кактус. Найз Жадамбаа бэлэглэсэн (ер нь бол соёлтойгоор дээрэмдсэн) юм.



Crash test

2008 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Ард-ын өмнө Mark 2, Hino автобусны дунд хавчуулагдаж билээ. Чингэлтэй дүүргийн замын цагдаа Mark 2-ын жолоочийг буруутай хэмээн тогтоосон. Амссан хохирол: урд дугуй хагарсан, толь цуурсан, хаалга бага зэрэг зурагдсан, 2 хөмсөг мөн зурагдсан. Ерөнхийдөө бол гайгүй. Mark 2-ын жолоочоос 10 мянга авч хоолонд орох шив дэ.


Үзэхийг зөвлөж байна

Хүн болгонд дуртай кино, хөгжим байдаг. Та бүхэнд дараах кинонуудыг үзэхийг санал болгож байна (би кино upload хийгээд суух завгүй тул өөрсдөө торрент-оор татна биз). Эдгээр нь хуучны орос кинонууд бөгөөд орчин үеийн америк кинонуудаас арай ондоо, юм бодогдуулахаар, үлдэцтэй гэх үү дэ.
1. Cобачье сердце. Михаил Булгаковын алдартай зохиолоор сэдэвлэсэн кино.
2. Гараж. "Да я за гараж Родину продал!". 80-аад оны кино гэхэд цензурыг сайн давсан бүтээл. Э.Рязанов найруулсан болхоор л тэр байх.
3. Осенний марафон. Эльдар Рязановын бас нэгэн сонгодог бүтээл. Г
ол дүрүүдэд Олег Басилашвили, Наталья Гундарева.
4. Холодное лето 53-го. А.Папановын сүүлийн дүр.
5. Паспорт. Г.Данелиягийн найруулсан кино. Джигарханян үнэхээр гоё.
6. Берегись автомобиля. Энэ кино классика ангилалд багтах байлгүй дэ.



















19 August 2008

Заналхийлэл шиг боловч тустай арга

Сингапур хэмээх улс нь хөгжил дэвшлийн хувьд өндөр юм. Капитализм гэж үүнийг хэлдэг бол би хувьдаа хоёр гараа өргөж дэмжиж байна. Хууль нь чанга, зөрчих ямар ч сонирхолгүй болгож чадсан нийгэм шиг санагдсан. Алхам тутамд заналхийлсэн мэдээлэл тааралдах нь жаахан эвгүй боловч олон хүнийг ингэж байж л хяналтанд байлгадаг бололтой. Ажиглахнээ, тамхи нь том жижиг, дотор гадаа байгаа самбараас үл хамаарч бүгд дээр нь ижилхэн юм.

Бээжин-Эрээн

Хятад дахь Монгол улсын элчин сайдын яамны зочид буудлыг мэдэхгүй хүн цөөн байх. Энэ буудлын хамт олон нь соёлтой боловсон үйлчилгээ үзүүлсэнд нь талархаж байна. Мөн хоол нь таалагдсаныг онцлох байна. Буудлын танилцуулга дотор анхаарууштай мэдээлэл байсныг нийтлэе:Фокус муу таарсан болхоор уншихад бэрх байх гээд текстыг доор сийрүүллээ:
Бээжин-Эрээний автобусанд захиалга өгч суулгуулж өгөх
Жич: Энд анхаарах зүйл байдаг. Бээжингээс Эрээн хүртэл явдаг автобус нь Хятадын дотоодын "зорчигч тээвэр" тул зорчигч-тээврийн үйлчилгээтэй холбоотой санал гомдлыг ЭСЯ болон зочид буудал хүлээж авахгүйг зорчигч таньд анхааруулж байна. Энэхүү зорчигч-тээврийн үйлчилгээ нь Олон улсын баталгаат тээвэр биш /тээвэрлэлтийн баталгаа багатай/, Хятад улсын хувь хүмүүсийн бизнесийн үйл ажиллагаа гэдгийг анхаарч зорчих сонголтоо ЗӨВ хийхийг бид зөвлөж байна. Иймээс онгоц болон галт тэргээр зорчих боломжгүй, тун аргагүй тохиолдолд "бид таныг хүсвэл" захиалга авч автобусны буудалд хүргүүлэх унааны дуудлага өгч болох юм.

Старый Арбат

Арбат гэхээр А.Н.Рыбаковын "Дети Арбата", "Прах и пепел", "Страх" трилогия л хамгийн түрүүнд санаанд буух болов уу. Старый Арбат дахь Рыбаковын амьдарч байсан байшингийн ханан дахь дурсгалын самбар. Чөлөөт уран бүтээлчид нь Старый Арбатын салшгүй хэсэг бөгөөд зарим нь мөнгө олох зорилготой, зарим нь зүгээр л таашаал авах гэж тоглодог. Харин хөрөг зураг үнэгүй зураад өгчих зураач олдох шинжгүй. Худалдаа наймаа их бөгөөд ихэнх нь жуулчдыг шулах зорилготой. Матрёшка, ЗХУ-ын армийн хэрэгслүүд (каска, фляга, манерка, үстэй малгай г.м.) их таарна. Нэгэн өвгөн ясаар сийлсэн жижиг сийлбэр зарж байхтай таарч үнийг нь асуухад "2500 руб. Это-же бивень мамонта!" хэмээхэд "Конечно, я так и поверил!" гэж би дотроо бодсон. Кривоарбатский переулок гэж алдартай газар бий. Энд Виктор Цойн дурсгалын хана орших бөгөөд янз бүрийн неформалууд их таарна. Түүнчлэн хүнд гарууд ч их.