22 March 2026
21 March 2026
Ар босготын хавцал
2026-03-18. Хөвсгөл, Улаан-Уул. Ар босготын хавцал. Рэнчинлхүмбээс буцах замд хальт дайраад л гарсан. Харанхуй болчих гээд хавцалруу алхаагүй, угаас халиа үүсээд усархаг болсон байна лэ.
Labels:
khovsgol
20 March 2026
Хөвсгөл. Муурнууд
Хөвгсөл аймаг, Улаан-Уул сумын төвөөс 20км. Байгаль хамгаалагчийн гэр. Байршил нь:Жижигсгээд ерөнхий баримжаа авбал.
Тэгсэн манай мууртай төстэй нөхөр байж таардаг юм.
Тэгсэн манай мууртай төстэй нөхөр байж таардаг юм.
Өхөөрдөөд эрхлүүлсэн. Илж таалаад, чихнийх нь араар маажаад.
Надад дасаад зөндөө удаан дэргэд орон дээр хэвтсэн.
Буцах замдаа Тоомын даваан дээр хооллосон юм. Машинаас буусан - нэг найз явж байдаг шүү.
Араас нь дахиад хоёр.
Олшироод л байлаа.
Нийт 9 муур болсон.
Бас тэгээд л илж бариад захиалсан хоол болох хооронд заваараад амжсан.
Энэ хашаанд байгаа шар байшинд хоол идсэн юм. Ажилтнаас нь жаахан мах байвал өгөөч, мөнгийг нь өгсөн ч болно гэсэн чинь зарах мах байхгүй гээд халгаагаагүй. Хэг ёг хийсэн сонин эмэгтэй байна лэ. Харин тэр дээрх зурган дээр гарсан байгаа фургонтой дэлгүүр, цайны газрын бүсгүй адууны чанасан гэдэс хөшиглөөд өгсөн. Мөнгө ав гэсэн чинь аваагүй. Наад хэдэн муурыг чинь би л хооллодог юм гэсэн. Тэгээд гараад Тоомын хэдэн муурыг хооллох шив дэ.
Labels:
khovsgol
15 March 2026
Хөвсгөл гарлаа
Хөвсгөл аймагруу гарлаа. Улаан-Уул, Цагааннуур, чадвал Ренчинлхүмбэ сумдаар орно. Сайн сууцгааж байгаарай.
13 March 2026
10 March 2026
Screenshots
Кофены талаар.
Ажлын талаар.
00 болон ёршикийн талаар.
Ёршик гэдэгт ордог Ё.
Худалдаа, наймаа.
Сэтгэгдэл.
Зарлал.
Зөвлөмж.
09 March 2026
08 March 2026
Сплин - Письмо
Сплин хамтлагийн гоё үгтэй дуунуудын нэг.
Labels:
video clip
Аудио ном. 4-р хэсэг
UPD 2026-03-08 04:52
Энэ удаад хувьсгалтай холбоотой номнууд байлаа.
1. А.Н.Толстой "Гурилан дундуур туучсан нь" "Хождение по мукам".
2. Б.Л.Пастернак "Доктор Живаго". Номыг нь эхлүүлчихээд орхисон байсан, аудио хэлбэрээр ажил гэрийн хооронд сонсож дуусгах ёстой байсан юм байлгүй дэ. Гоё зохиол байна лэ. Ер нь дээрх хоёр зохиол хувьсгал, иргэний дайн, ороо бусгаа цагт хүн хэрхэн хүнээрээ үлдэх, хайр сэтгэлийн хүч, хувь заяа яаж санаанд оромгүй байдлаар эргэж болдогийг харуулна.
3. К.Маркс "Коммунист намын тунхаг". За энийг зүгээр нохойтож сонирхосон юм, гэхдээ харамсаагүй. Аль 1848 онд Маркс цаг үеэсээ түрүүлж сэтгэж байсан байгаа юм.
UPD 2026-01-22 10:57
Алексей Ситниковын 2 номыг сонсож дуусгав. Цагийн гарз шахуу юм.
2025-12-03 22:44
Цувралын өмнөх дугаарууд: нэг, хоёр, гурав.
Labels:
free time
Мартын 8-ны мэндчилгээ
UPD 2026.03.08 00:49
Бүсгүйчүүдэд баярын мэнд!
UPD 2024.03.08 15:50
Баярын мэнд!
UPD 2023.03.08 15:30
Бүх бүсгүйчүүдэд баярын мэнд!
UPD 2022.03.08 14:50
Баярын мэнд!
UPD 2020.03.08 18:00
Эмэгтэй уншигч бүр өдөр болгон инээмсэглэг :)
UPD 2018.03.08 18:11
UPD 2017.03.08 18:05
Бүсгүйчүүддээ баярын мэнд!
Редакци нь :)
UPD 2016.03.08 11:57
Эмэгтэй уншигчиддаа баярын уламжлалт мэндчилгээ дэвшүүлье!
2015.03.08 11:25
Өмнөх жилүүдийн мэндчилгээ: 2009 болон 2010, 2011, 2012, 2013. 2014 онд нүүдэл суудал хийгээд мэдчилгээ дэвшүүлж амжаагүй юм байна. Хэдийгээр хуучин зураг тавигдсан ч гэлээ мэндчилгээ бол шинэ шүү, хэ-хэ. Ингээд: Бүх эмэгтэй уншигчиддаа мэнд дэвшүүлье!
Эмэгтэй уншигч бүр өдөр болгон инээмсэглэг :)
UPD 2018.03.08 18:11
UPD 2017.03.08 18:05
Бүсгүйчүүддээ баярын мэнд!
Редакци нь :)
UPD 2016.03.08 11:57
Эмэгтэй уншигчиддаа баярын уламжлалт мэндчилгээ дэвшүүлье!
2015.03.08 11:25
Өмнөх жилүүдийн мэндчилгээ: 2009 болон 2010, 2011, 2012, 2013. 2014 онд нүүдэл суудал хийгээд мэдчилгээ дэвшүүлж амжаагүй юм байна. Хэдийгээр хуучин зураг тавигдсан ч гэлээ мэндчилгээ бол шинэ шүү, хэ-хэ. Ингээд: Бүх эмэгтэй уншигчиддаа мэнд дэвшүүлье!
Labels:
date
07 March 2026
02 March 2026
Бурхан Халдун
Бурхан Халдун давхиад ирсэн амралтын өдрүүдээр. Дунд овоо дээр нь л гарлаа.
Subscribe to:
Comments (Atom)
















































