Тус мэдээний сүүлчийн өгүүлбэр нь: Автобусан дотор согтуу нэг иргэн байгааг Тээврийн Цагдаагийн Газарт хүлээлгэж өгч байна гэв.
30 January 2026
Манай хотын мэдээ
Линк: https://ikon.mn/n/3l3v
Labels:
fun,
hometown,
on the road
28 January 2026
27 January 2026
26 January 2026
45+
Хүн 45 нас өнгөрөөд хэрсүүжиж, ухааждаг юм шиг байгаа юм. Хүүхдүүд том болоод, тусдаа гарах нь гараад, зарим нь ач зээгээ үзэж өвөө, эмээ болдог. Урд нь хүүхэд төрөх, нярай хүүхэд асрах, цэцэрлэг, сургууль гээд бужигнаж байсан амьдрал нэгэн хэвийн, өдөр хоногууд ялгарах юмгүй болж солигддог. Ихэвчлэн амьдралаас хүлээж байсан хүлээлт нь биелээгүй, мөрөөдөл нь алсад хоцорсон байж таардаг. Итгэж байсан зүйлс нь замхарч, эрүүл мэнд нь доголдох нь түгээмэл - хараа муудна, сахар ихсэнэ, даралт хэлбэлзэнэ, бөөр нуруу, үе мөч өвдөх нь элбэг. Энэ бүхэн дунд насны хямрал гэдэгрүү аажуухан хөтөлж байдаг.
Дээрх үзэгдэл хүн болгонд их бага хэмжээгээр тохиолддог. Энэ насанд хүн хангалттай туршлага хуримтлуулсан, нийгэмд байр сууриа олсон, өөрөө шийдвэр гаргадаг түвшинд хүрсэн байдаг. Хүний болон өөрийн өмнө хариуцлагаа бүрэн хүлээдэг болсон нас гэхүү дэ. Бас энэ насанд хүн үхэл гээчийг сайн ойлгосон, мэдэрсэн байдаг. Ойр дотны хүрээллээс нь, дотны хүмүүсээс нь ертөнцийн мөнх бусыг үзүүүлсэн хүн мэдээж байж л байдаг. Улмаар хүн өөрийнх нь ч гэсэн буцах өдөр хоног ойртож буйг, хэзээч хамаагүй үхэж мэдэхийг илүү ойлгодог. Би яг зөв амьдарч байна уу, зөв зүйл хийж байна уу, аз жаргалтай байна уу, зөв хүнтэй цуг байна уу г.м. элдэв асуудал толгойд нь эргэлдэж эхэлдэг. Бусадтай өөрийгөө харьцуулдаг - сайнтай нь болон муутай нь.
Энд хүн нэг зүйлийг сайн ойлгох ёстой юм шиг - нүцгэн ирээд нүцгэн буцдаг хорвоо. Хүнээс юу үлддэг юм? Нэр үлдэнэ, үр хүүхэд нь үлдэнэ. Үхэн хатан мөнгө ч юмуу, карьер ч юмуу, эрх мэдэл хөөж элийгээ хийх юм. Шуналаа бас дарж байх нь зөв. Хэн нэгэнтэй өөрийгөө заавал жишиж яах гэсэн юм? Анд нөхдийн нөхөрлөл, дотны хүмүүсийн хайр байхад хүнд өөр нээх их зүйл хэрэггүй.
Би хувьдаа шулуудсан. Миний тухай хэн юу гэж бодох - 80 дахь асуудал. Таалагдахгүй зүйлээ хийхгүй, хэлэх гэсэн юмаа хэлсээр ирсэн, цаашид тэр чигээрээ дуусна. Дуртай зүйлээ хийнэ, ажиллах цагтаа ажиллаж амрах цагтаа амарна. Үлдсэн 1/3 замыг "үхсэн баас, намайг хэн хэлэхэв" уриатай туулна гэж бодож байгаа.
Labels:
fact
24 January 2026
23 January 2026
Дорогой Вилли
Эхний хоёр ангийг нь үзсэн. Боломжийн.
Гол нь тухайн цаг үеийг буюу 70-аад оны дунд үеийг гоё дүрсэлж чадаж. Эдэлж хэрэглэж байгаа эд зүйлс, өмссөн зүүсэн, машин тэрэг, гэр орны тохижилт, гудамж талбай - бодит байдалруу нилээн дөхсөн байдаг шүү.
Инээдтэй нь миний анхны машин шиг машин гарсан. Гоё харагдаж байна лэ шүү 123 кузовтой өвөө бенц.
Аргагүй нас ахиж байгаа юм байна да, машин нь түүхэн кинонд гараад. Бас нэг хөгжилтэй түүх: хэдэн жилийн өмнө Өлгийд музей үзсэн юм. Томилолтоор явсан хүмүүстэй цуг. 2 давхарт нь 90 оны ардчилсан хувьсгалд зориулсан булан байна. Тэр үеийн эд хогшил дунд архи харагдав. Шошгыг нь уншсан чинь шалкыма гэнэ. "Өө би энэ архийг мэднэ, ууж байсан юм. Шалкыма гэдэг чинь бүү давар ч билүү битгий нэм гэсэн утгатай тэ?" гэж музейн тайлбарлагчаас асуусан чинь "Та ямар сайн мэдэж байх юм" гэсэн. Цуг явсан залуучууд "Ганзо ах аргагүй динозавр, палентологийн олдвор юм байна, ууж байсан архи нь музейн үзмэр болчихсон бүр" гэсэн бас :-)
22 January 2026
Аудио ном. 4-р хэсэг
UPD 2026-01-22 10:57
Алексей Ситниковын 2 номыг сонсож дуусгав. Цагийн гарз шахуу юм.
2025-12-03 22:44
Цувралын өмнөх дугаарууд: нэг, хоёр, гурав.
Labels:
free time
21 January 2026
19 January 2026
17 January 2026
Капот, шил
UPD 2026-01-17 01:30
Курва! Өвөл дуусах яагаачгүй байна. Ямар нофщ нь цуглуулга сүйтгэчихвээ!
UPD 2026-01-14 21:17
Дахиад нэмэгдчихсэн байна ш дээ, ккк.
UPD 2026-01-12 15:24
Ажил явдал гараад 4 дахь өдөр хөдөө яваад амралтын өдрөөр ирсэн юм. Тэрхэн хооронд шилний тоо 13 болж өссөн байна :-)
2026-01-07 14:23
Ажлын ойр, байрнууд дунд нэг машин тэхийн зогсоол дээрээ зогссон байдаг юм. Хамар дээр нь тогтсон цасан дээр хэн нэгэн санаачилгатай нөхөр "багабандийн" шил хаялсан байсан. Эхэлж 3 шил байснаа 4 болоод, удалгүй 5 болсон. Тэгсэн он гарсны дараа харсан чинь огцом өсөөд 10 болсон байх юм. Замбараагүй хаялсан байсыг нь босгоод, цөмөөрөнг нь хөөрхөн жагсаачихаж :-) Цаг заваа зарцуулж ийм гоё дурсгалт зүйл урлаж буй нууц ноёнтонд респект, ккк.
14 January 2026
Улс төрийн таамаг
Ерөнхий сайд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гээд сунгаандаа гарч дэ гэж бодож байна - орон нутгаар тойроод эхэлж. Хүрэлсүх цэргийн хүмүүжилтэй болохоор ямарч тохиолдолд найз нөхдөө хаяж болохгүй гэж боддог нэгэн. "Мужик" зан гаргадаг гэхүү дэ. Тиймдээ ч Хадгаламжийн банкны мөнгөөр казинод тоглосон хэргээр цуг яллагдаж байсан Зандаршатараа чирээд байдаг байх. Тойргоосоо гарч чадаагүй хүн ерөнхийлөгчид өрсөлдөх нь хэр зөв юм, нам нь мэдэж байгаа юм байлгүй. Яг одоо байгаа рейтингээр бол явцуургүй л харагдаад байгаа, АН-аас Алтанхуяг ч юмуу нэр дэвшихэд тэгээд л хэцүүднэ. Нэг их шударга царайлаад хүн амьтан ажлаас нь чөлөөлөөд яваад байгаа нь сонин л санагдаад байгаа. Ямартаа ч найз лидер бол биш л дэ.
Зандангаа дэвшүүлээд, Учрал нь ЗГ-аа аваад, УИХ-ын даргад харин хэнийгээ тавих юм бол до МАН.
Залуучуудад хэлэхэд, нам лам хоёроос хол байх нь зөв шүү, өөрийн бор зүрхээр мэргэжлээрээ ажиллаад явах шиг сайхан зүйл байхгүй. Цүнх баригч, суганы үс болж болохгүй.
Labels:
fact
12 January 2026
Холимог хуурга
СУИС-ийн ойролцоо. Ёндоо.Өнгөрсөн зун лабубутай болсон байгаа.
Түрээсийн скутер хаа ч хамаагүй есөн шидийн байдалтай таардаг.
Сансарын тунель. Яг хуяггүй хоолойнд нь жад зоож байх чинь.
Жижиг тискитэй болсон.
Дрифт хийсэн дугуй.
Найзын гараж.
Ардын зураач Л.Гаваагийн БНГУ-д 1956 онд гаргасан үзэсгэлэнгийн плакат. Тухайн үед мөнгө тааруу худалдаж авч чадаагүй.
Айраг намар хөлдөөх гээд, үнээний сав хүргэнээс асуусан юм. Хэдэн сав зуслан дээр хашааг чинь давуулаад чулуудчихсан шүү гэсэн чинь энэ, ккк.
Охины шугам.
2019 оны 11 сар. Хотоор жаахан цонх нээлттэй зорчиход машинд орж ирсэн үнс.
100 айл.
Түрээсийн скутер хаа ч хамаагүй есөн шидийн байдалтай таардаг.
Сансарын тунель. Яг хуяггүй хоолойнд нь жад зоож байх чинь.
Жижиг тискитэй болсон.
Дрифт хийсэн дугуй.
Найзын гараж.
Ардын зураач Л.Гаваагийн БНГУ-д 1956 онд гаргасан үзэсгэлэнгийн плакат. Тухайн үед мөнгө тааруу худалдаж авч чадаагүй.
Айраг намар хөлдөөх гээд, үнээний сав хүргэнээс асуусан юм. Хэдэн сав зуслан дээр хашааг чинь давуулаад чулуудчихсан шүү гэсэн чинь энэ, ккк.
Охины шугам.
2019 оны 11 сар. Хотоор жаахан цонх нээлттэй зорчиход машинд орж ирсэн үнс.
100 айл.
Labels:
other
Жижиг дүрслэл
Брейгель шиг зурган дотроо жижгээр элдэв зүйл нууцхан дүрслэх нь элбэг. Тухайлбал: монгол зурганд үржилд орж буй адуу мал байх нь энгийн үзэгдэл.Гэхдээ ийм хүнд зүйл паазлд байна гэж бодсонгүй. Айлд харсан юм, эхэлж анзаараачгүй.
Labels:
art
Хуульч Батхүү
Энэ залуу бодит асуудал хөнддөг, хөөцөлддөг, үр дүнд хүрдэг. Үндэслэлтэй зүйл ярьдаг, хууль эрх зүйн мэдлэгт нэмэртэй мэдээлэл хүргэж чаддаг.
Таалагдаад байгаа сүүлийн үед. Мөнх-Эрдэнийг дагсанаас Батхүүг дагах хэрэгтэй. Ядаж эмх цэгцтэй ярьж, санаагаа товч тодорхой хүнд хүргэж чадаж байна шүү дэ. Ирэх сонгуульд бэлдэж байж мэдэх ч тэр бол хувь хүний эрхийн асуудал, дэвшинэ л биз.
Labels:
internet
06 January 2026
02 January 2026
Subscribe to:
Comments (Atom)
























