Гол нь тухайн цаг үеийг буюу 70-аад оны дунд үеийг гоё дүрсэлж чадаж. Эдэлж хэрэглэж байгаа эд зүйлс, өмссөн зүүсэн, машин тэрэг, гэр орны тохижилт, гудамж талбай - бодит байдалруу нилээн дөхсөн байдаг шүү.
Инээдтэй нь миний анхны машин шиг машин гарсан. Гоё харагдаж байна лэ шүү 123 кузовтой өвөө бенц.
Аргагүй нас ахиж байгаа юм байна да, машин нь түүхэн кинонд гараад. Бас нэг хөгжилтэй түүх: хэдэн жилийн өмнө Өлгийд музей үзсэн юм. Томилолтоор явсан хүмүүстэй цуг. 2 давхарт нь 90 оны ардчилсан хувьсгалд зориулсан булан байна. Тэр үеийн эд хогшил дунд архи харагдав. Шошгыг нь уншсан чинь шалкыма гэнэ. "Өө би энэ архийг мэднэ, ууж байсан юм. Шалкыма гэдэг чинь бүү давар ч билүү битгий нэм гэсэн утгатай тэ?" гэж музейн тайлбарлагчаас асуусан чинь "Та ямар сайн мэдэж байх юм" гэсэн. Цуг явсан залуучууд "Ганзо ах аргагүй динозавр, палентологийн олдвор юм байна, ууж байсан архи нь музейн үзмэр болчихсон бүр" гэсэн бас :-)


No comments:
Post a Comment