30 November 2025
Гэгээн Монгол подкаст
Энэ подкастад оролцож байгаа Эрдэнэсайхан эмч яг загатнасан газар маажих шиг зөв зүйл ярьж байна. Яриатай нь бараг 100% санал нийлсэн. Ийм эмч нарын нуруун дээр ЭМ-ийн салбар явж байгаа. Бөөр шилжүүлэн суулгахын тухай эхний 30 орчим минут ярьж байгаа, сонирхохгүй байгаа бол гүйлгэж болно.
Labels:
helpful hint
27 November 2025
Жаазны үйлдвэр
Эвлүүлсэн jigsaw puzzle-д жааз хийлгэхээр үйлдвэр орсон юм. Бага тойрогт байсан газар байхгүй болж, тэгээд модны 2-т байдаг солонгос жаазны үйлдвэрт очив. Интерьер нь гоё газар.
2 давхарт нь уран зургийн жижиг галерей бас бий.
Монгол орноороо сайн тэнсэнийх нутаг усны зураг хараад энэ тийм газар байна гэхэд яг л хэлж байна лэ шүү. Их Богд ч дунд нь байна лэ.
Labels:
helpful hint,
organization
25 November 2025
24 November 2025
20 November 2025
Mireille Mathieu - Bravo tu as gagné
ABBA-гийн "The winner takes it all"-ыг франц хэл дээр Мирей Матьё дуулсан байдаг юм байна.
Labels:
video clip
19 November 2025
18 November 2025
Збруев
Александр Збруев гэдэг жүжигчин бий. "Одинокая женщина желает познакомиться", "Ты у меня одна" г.м. олон кинонд тоглосон. 70-аад онд гарч ирсэн жүжигчин, "Большая перемена"-гийн Ганжа-гийн дүрээр ихэнх нь таних байх. Залуудаа хөгжилтэй дүрүүд бүтээдэг байсан. Заримдаа цэргийн дарга, офицер ч болдог. 80-аад оны төгсгөл, 90-ээд оны эхэн үед орос кино уналтанд ороход жаахан гусчихдаг нөхдийн дүрд янзын орсон байдаг.
Labels:
movies
17 November 2025
Сүүлийн үеийн мэдээ
Сүүлчийн хэдэн өдөр зав муу байлаа. Ээж эмнэлэгт хэвтээд, ээлжилж сахиад. Төлөвлөгөөт хагалгаанд орсон юм. Настай хүн болохоор нөхөн сэргээлт удаан явагддаг юм байна, гэхдээ сайхан болсон, амьдралын чанар нь сайжирна гэдэгт итгэлтэй байгаа. Маргааш гарна, эмнэлгээс бичээд сууж байна. Cүүлийн үед эргэлт аваад л сууж байлаа.
Хааяа эмийн сан гүйчихээд л.
Улсын эмнэлэгт хэвтсэн. Үйлчилгээ, эмчилгээ, хоол унд сайн юм. Би бас дотроо овоо ш дэ, болж байна ш дэ гээд баяртай байгаа. Өвчтөнүүд бол янз бүр л байх юм.
Ажлыг жаахан цалгардуулсан нь үнэн. Шөнө нойр дутуу хоноод өдөр нь ажиллах чанга болж, залуу насанд ажирахгүй байсан биз, бас ондоо болдог юм байнаа. Нээрээ, шинэ нөүттэй болсон.
Бас гүзээтэй тостой болсон. Ямааны цагаан тос, янзын :-) Хавар аминд орно. Бусдаар бүх зүйл хэвийн, ажилдаа явдаг нь ажиллаад, сурдаг нь сураад. Манай хамгийн бага оюутан болсон болохоор би өглөө эрт хүүхэд сургуульд нь хүргэхээ байсан. Яг 20 жилийн mission completed, ккк.
Хааяа нэг хол байгаа охиноо санаад бичихлээр товч хариулт ирдэг, би тэгэхлээр нь жүрк дарчихдаг. Ингэж л амьдарч байна да.
Labels:
event
07 November 2025
Stoptime, Наоко - Светлая полоса (Noize MC кавер)
Labels:
music
06 November 2025
03 November 2025
02 November 2025
Subscribe to:
Comments (Atom)


















