25 July 2025

Осол гэмтлийн шалтгаант үхэл

Мэдээ уншив.
ЭМЯ мэдээлж, энэ сарын 10-17-ны хооронд 93 хүн осол гэмтлээр амь насаа алдсан гэж. Энэ үнэхээр хэцүү тоо байнаа, гол харламаар юм. 8 өдрийн турш 2 цаг тутамд нэг иргэнээ алдаж байсан гэсэн үг шүү дэ. Нэг аймаг, хорин хэдэн сумын 100 жилийн ой үргэлжлээд болж байгаа, дээрх тоо өсөх биз. Сая аадар хотод асгалаа, хаа нэг үер бууж байвал гайхахгүй. 
Улс хүнээ хайрламаар байнаа. Улс орны хамгийн чухал нөөц нь хүн шүү дэ. Эрүүл саруул, боловсролтой хүн өсгөх гэж хичнээн их хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулдаг билээ, улс ч тэр, гэр бүл ч тэр. Тэгээд ослоор алчихдаг, эсвэл амьдрах нөхцөл байхгүйгээс залуучууд нь гадагшаа гараад яваад өгдөг.    
Манай улсын хувьд муухай статистик бий - үхлийн шалтгааны 3-рт осол гэмтэл жагсдаг. 1-рт зүрх судас (харвалт, шигдээс), 2-рт хорт хавдар, тэгээд 3-т осол гэмтэл. 4 ба 5 дугаарт андуураагүй бол хоол боловсруулах, амьсгалын замын өвчин байдаг шиг санаж байна. Осол гэмтлийг бол сайн бууруулж болно. Харамсалтай нь ямарч дорвитой үр дүн сүүлийн жилүүдэд гараагүй.

24 July 2025

Танил сум

Монголоор аялж байгаа гадны 2 нөхрийн бичлэгийг гүйлгээд үзэж байв. Нэг сумын төвийг дроноос бичиж. 
Цэнгэлдэх, колонк, уурын зуухны байрлал, хэлбэр хэмжээ, том жижиг нь нэг л танил санагдаад явчихлаа. 330 сумаас 200 гаруйгаар орсны хувьд андуурч байж мэднэ гээд google maps-тай тулгалаа, яг шүү. Жинст байна, ккк.

13 July 2025

Наадам - 2025

Сайхан наадаж байна уу?
Энэ жилийн наадам ёстой жалга довны үзлийг сэдрээлээ дэ, ккк. Хэдэн өдөр Архангайд амарчихаад наадмаар эргээд хотдоо орж ирсэн. Тэгсэн Бууцагааны буюу ээжийн сумын азарга түрүү магнайд давхилаа. Маргааш нь Жинстийн (аавын маань сум) бөх уран сайхан барилдаанаар арслан цол авлаа.