UPD 2024-04-30 11:32
Нээрээ хулгайн хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн sms ирсэн. Тайлбар хэрэггүй байлгүй дэ, ккк.
2024-01-07 22:49
12-р сарын 26-ны өглөө байрны доор байрлах зогсоолруу буугаад машиндаа суух гэсэн чинь хайрцаг саванд байсан хамаг эд зүйлс салоноор нил тараагаастай. Гайхаад машинаа тойроод хартал зөв талын хойд шилийг хагалаад хулгайч орсон байв. Байрны манаачийг сэргээгээд цугтаа зогсоолыг тойрч шалгав. Нийт 4 машины шил хагараастай - нэг альфард, хоёр ланд 200, тэгээд минийх. Дандаа хана талын хойд шилийг нь хагалж орсон байв. Цагдаад дуудлага өгөөд, ажилруугаа утасдаж чөлөө хүсэв. Цагдаа ирэлгүй нилээн хүлээлгэсэн, учир нь холгүй орших байранд яг ижилхэн хулгайн хэрэг гарсан, тэнд үзлэг эхэлж хийж байв. Цагдааг хүлээх хооронд байрны камеруудыг шүүж үзлээ. Шөнийн 3 цагт хулгайч зогсоолын вакум цонхыг нээж орсон байна лэ. Духандаа гэрэлтэй, бэлтгэлтэй ирсэн байна лэ шаар чинь. Ганцаараа, 20 орчим насны болов уу гэмээр залуу. 4 машин ухчихаад дээшээ шатаар гараад орцны хаалгыг дотроос нь нээгээд гараад явсан байсан үүрээр 4 цагт. Хажуу байрлуу очиж хэргийг сонирхоход яг тэр хулгайч шөнө 1 цагт орсон байгаа юм. Камерт нүүр царай, хувцаслалт нь тов тод бичээстэй. Бүх зүйл ив ижил, зогсоолын жижиг цонхыг нээгээд, машинуудын арын шилийг хагалаад орсон. Хоёр 200, нэг highlander лав өртсөн харагдсан, нийт 4 машин гэж байна лэ. Тэгж байтал дахиад нэг байрнаас дуудлага ирсэн, бодвол бас 3-4 машин ухаа биз.Цагдаа манай байранд ирж үзлэг хийсэн, хурууны хээнүүд нь бол гарч л байна лэ. Ер нь бээлийгүй, царай зүсээ ч нуухгүй ил тод ажиллаж байна лэ дэ.
Би хэргийн газрын үзлэгийн дараа шилээ очиж хийлгэсэн. Засварын залуучууд нэг бацаан сүүлийн хэдэн өдөр олон машиныг ингэж ухаж байгаа, машинууд олноороо ирж байгаа гэж байв.
Тэгээд БЗД-ийн цагдаагийн II хэлтэс орж мэдүүлгэ өгчихөөд харьсан.
Дүгнэлт: машиндаа үнэтэй эд зүйлс үлдээгээд хэрэггүй, зогсоол дээр гэж тайвширч болохгүй юм байна.
No comments:
Post a Comment