UPD 2022.02.26 18:35
Киев бүслэгдэж байна. Ойрын хугацаанд дахиад 2 чиглэлийн (M-01 ба H-01) зам хаагдах төлөвтэй. Тэгээд ганц Борисполь орох зам үлднэ.
2022.02.26 12:51
Украин ялагдах нь цаг хугацааны асуудал. Флот, агаарын зэвсэгт хүчин, ПВО нь үндсэндээ жагсаалаас гарсан. Киев-рүү хойд зүгээс оросын арми ороод ирсэн байгаа. Гурван үндсэн чиглэлээр орж ирсэн: Крым, Донецк-Луганск, Беларусь-Курск-ээс. Хиллэдэг бүх периметрээр гэсэн үг. Чиглэл болгон техникээ ялгаж тэмлэглэсэн байна лэ: Z, V, II гэсэн цагаан тэмдэглэгээг машин, танк, БТР-үүд дээрээс нь олж харж болно. Цэргийн агуулах, нисэх буудал, анги нэгтгэл зэргийг нь эхний хэдэн цагт пуужингаар харваж устгасан. Киевийн дэргэдэх Гостомель онгоцны буудлыг десант эзэлж авсан. Хариуд нь украинчууд ухрахдаа минжүүлэлт хийх, гүүр гарамыг дэлбэлэх г.м. арга хэмжээ авч байгаа. Киев хотод иргэдэд галт зэвсэг тарааж буй бичлэг харсан, үнэн худал - бүү мэд.
No comments:
Post a Comment