27 July 2021

Meow. Part 2

Цувралын өмнөх дугаар: http://ganzo79.blogspot.com/2021/02/blog-post_10.html
Нямхүү таргалсаар байгаа.
Унтаад л идээд л хэвтээд л байхаар өөх яах ч билээ.
Саяхан зурам барьсан.
Бутны доор хэвтээд байсан юм. Сүүдэр бараадаж байна да гэж бодсон чинь болжмор бариад идчихнэ билээ. Бараг 10 минут тоглосон байхаа хөөрхий болжмороор. Тоглож тоглож идэж орхисон.

26 July 2021

Өнөөдөр. 2000-10-09

Зуслан дээр хуучин багаж хэрэгслүүдийг цэгцлэх явцад сонинд боогоод мартсан тос шахагч төхөөрөмж олдсон. Сониныг нь эхэлж сонирхо до.

21 July 2021

Как обманывает статистика

Stars As Lights - To Remember Us In Our Hearts

R.I.P

Сайн найз маань хэдэн өдрийн өмнө өөд болсон. Зүрх нь гэнэт зогссон. Өнөөдөр өглөө сүүлчийн замд нь үдэж өглөө. Харамсалтай байна.

05 July 2021

Наадам

Яг нарийндаа наадам тэмдэглэнэ үү, хойшлуулна уу, цуцална уу - надад ямарч нөлөөлөх зүйл алга. Тиймээс талбай дээр цуглараад байсан хүмүүсийн алиных нь ч талд би хувьдаа ороогүй. 
Оросын нэг хэллэг бий "У каждая своя правда" буюу "өөрийн зөв гэж үзэх зүйл хүн болгод бий" гэсэн утгатай. Чиний зөв гэж үзэж буй зүйл бусдын "зөв"-тэй таарах албагүй, нөгөө талаас олонхийн зөв ч бас дандаа байгаад байдаггүй гэдгийг санаж явах хэрэгтэй.

Oreana - Sunrise, Gold