29 April 2021
Кто такой мудак, долбоёб, гондон и пидор
Орос хэлний ээлжит хичээл.
Labels:
helpful hint
28 April 2021
Мах, сүү тараг
Муу хүн идсэнээ цувралаас.
Тараг, сүүнд дуртай. Хүйтнээр нь уухаар гүйлгэж барьж гэдэс ходоод хямардаг муу тал бий. Тэгсэн ч гэлээ уугаад л, нойр булчирхайгаа цочироогоод л явж байгаа. Энэ үйлдвэрийн тараг давгүй шүү, чихэртэй нь бүр гоё.
Монгол хүн жаахан өөх тостой хүнс хэрэглэж байж эрүүл саруул амьдарна гэж боддог. Хажуугаар нь жимс, ногоо идэх нь мэдээж зөв. Халуун зунаар өмхийртлөө дан мах идээд байх нь хаашаа юм, өвөл хавардаа мах, борц идэхгүй бол онд мэнд орохгүй биз.
Бас битүү хоол (хорхог, боодог, хуушуур, банш, бууз, битүү шөл г.м.) буюу шөл нь дотроо буцалж болдог хоол хийж идэж байгаарай.
Гааз дээр мах шарснаас зайдас шарсан нь илүү тохиромжтой.
Хуучны найдвартай арга болох гал дээр шарах нь гаазаас илүү таалагддаг. Саяны хагас сайн өдөр залхуурах шинэ арга нээсэн. Хонины хаа аваад, амтлаад, хавиргуудын нь хугалж гал дээр шууд шараад, дал, чөмөг хоёрын гадаргыг нь шарчихаад тугалган цаасанд боогоод духовканд хийчих хэрэгтэй юм билээ.
Янзын гоё болж байна лэ. Мах шарах ганц ерөнхий зарчим - хамгийн түрүүнд гадаргыг нь шарж хатууруулснаар шүүсийг нь дотор нь болгох юм.
Бас элэг сэмж гал дээр сайхан болдог юм шүү, мартуузай, ккк.
Labels:
free time,
helpful hint
27 April 2021
26 April 2021
Сүх ишлэлт
UPD 2021-04-26 13:58
9 жил өнгөрөхөд сүхний иш хэвэндээ л байгаа. Удахгүй энэ түлээний сүхээ гоё болгоноо, багаж дутаад байгаа юм, карантин дуусаг. Бас нэг аялалын сүх ч бий.
2012-06-06 14:38
Өчигдөр Сэкийнд очиж сүхээ ишилсэн. Зуслангийн сүхний иш мултардаг болсон байсан юм. Дээр бүтээсэн ажлын ширээ зориулалтаараа сайн ашиглагдаж байгаа. Жоотууны иш хийж орхисон. Челентаногийн "Зөрүүдийг эрийг номхотгосон нь" кинонд гардаг сүх л гэсэн үг. Шаантгийг хусаар хийсэн, одоо сугарнаа гонж. Бөөрийг нь нэвт цоолж чагт хийх гэж оролдсон боловч (тэр гялтгар бөөрөнхий хонхор) төмрийг нь өрөм дийлээгүй.Сүхээ мөн ирэлж авсан. Хурцлаагүй, мужааны сүх биш, түлээнийх мохоо байсандаа зүгээр.Бариулаа чимэглэхээ ч мартаагүй.
Labels:
handiwork
25 April 2021
Монгол. 1912 он. 3-р хэсэг
Өмнөх дугаарууд: нэг, хоёр.
Хүмүүсийн аж төрөл, царай зүс, эд хэрэгсэл, хашаа саравч, байшин барилгыг нь сайн хараарай. Мухар сүсэгт баригдаж, гадны бодлогод боогдож, мунхаг, боловсролгүй хэдэн үе явахад л үндэстэн хэцүүддэгийг түүх гэрчилнэ. Ямар омголон хийморьлог үндэстэн байлаа да?
Labels:
history
Miniso ба Marvel
Miniso дэлгүүр ерөнхийдөө таалагддаг. Бүх бараа нь таалагддаг гэвэл худал ярьсан болно, зарим барааных нь "үнэ - чанар" харьцаа нь боломжийн байдаг юм. Жишээ нь: хямд утас цэнэглэгч таарсан газраас авахлаар төд удалгүй мааслаад эхэлдэг. Харин Минисо-гоос авсан Marvel-ын сэдэвт Android, iOS-ын залгуурууд удаан хугацаанд хэвийн ажиллаж байгаа. Саяхан хулгана эвдрээд, ажлаас ойрыг хэлэх үү Miniso ороод л авчихсан.
Labels:
helpful hint
23 April 2021
21 April 2021
Love, Death and Robots. Volume 2
Өмнөх пост: http://ganzo79.blogspot.com/2019/10/love-death-and-robots.html
Шинэ дугаарууд 5 сард гарах нь.
Labels:
movies
19 April 2021
Монгол. 1912 он. 2-р хэсэг
Цувралын өмнөх дугаар: https://ganzo79.blogspot.com/2021/03/1912.html
Энэ дугаарт хүмүүсийн зүс царайг харуулсан зурагнуудыг орууллаа.
Labels:
history
Single photo
World Press Photo 2021. The Human Cost of COVID-19.
Labels:
be careful,
photo
18 April 2021
Матмал сандлын сэргээн засвар. 2-р хэсэг
Эхний сандлын сэргээн засварыг харуулсан пост: http://ganzo79.blogspot.com/2021/04/blog-post.html
Хөл хорионд байхдаа 2 дахь сандлын өнгө үзэмжийг сэргээж, хагархай хугархайг нь засч ашиглалтанд орууллаа. Ажлыг яг өмнөх шиг дарааллаар гүйцэтгэсэн болно.
Задлаад.
Зүлгээд.
Шинэ тавцан хөрөөдөж наагаад, хадаад.
Суурь будаг яваад.
Угсраад, цуурсан газруудыг наагаад.
Хальсан цавууг зүлгэж дараа нь өнгө будгаа тавиад.
Төгсгөлд нь лаакадсан. Та-дам! Эцсийн үр дүн:
16 April 2021
12 April 2021
Faience Knife - It feels like I start over again
Labels:
music
Зүүнхараад. 2020.05
Файлуудыг цэгцлэх явцад ноднин жилийн 5 сард Мандал сум орж байсан зурагнууд олдож байх юм.
Хавар болоод дулаарсан чинь хөдөө гарах хүсэл төрөөд л байна. Найз дээрээ очиж сайхан амарч билээ, хөл хорио хурдан тавигдаасай.
Ховор нандин зүйлс найзад хадгалаастай. Ийм дэвтэр бараг хүн болгонд байдаг байж билээ.
Томруулаад харвал ширүүн рок сонсдог нөхдүүд байсныг мэдэж болно, ккк.
Ер нь энэ дэвтрийн энд тэнд AC/DC гэсэн бичиг их таарна.
Subscribe to:
Posts (Atom)