25 July 2019

Шура Кузнецова - Нежность (cover Krec & Ассаи)

Дорноговь, Дундговь зүгэллээ

Дорноговь, Дундговь аймгуудруу маргааш гарлаа. Түрүүн Жадамбаа ирж машины арлуу ачаагаа шидчихээд яваад өгсөн, би буухдаа мешокоо бас оруулаад амжсаан. Жилээс жилд ачааны маань хэмжээ багасч байна да зайлуул. Фото техник маллаж явах гэж лай жишээ нь. Хувцас хунар бол ерөөсөө ганц ээлж, хэ-хэ. Цүнх хоосон байгаа юм, тэр дээр нь овоолсон юмыг чихэж аваад л гарна.
Жил болгон нэг аймгаар найзуудтай аялсаар ирсэн, энэ жил ч гэсэн яаж ийж байгаад л явлаа.
2013 - Сүхбаатар: https://ganzo79.blogspot.com/2013/05/blog-post_16.html
2014 - Дорнод: https://ganzo79.blogspot.com/2014/05/blog-post_22.html
2015 - Өвөрхангай: https://ganzo79.blogspot.com/2015/06/blog-post_57.html
2016 - Хэнтий: https://ganzo79.blogspot.com/2016/07/2016.html
2017 - Сэлэнгэ: явж ЧАДААГҮЙ...
2018 - Өмнөговь: https://ganzo79.blogspot.com/2018/10/blog-post_11.html
Зүүн зүгийн болон Говийн аймгууд үүгээр дуусаж буй юм үндсэндээ. Төвийн хэсэг хагасласан, одоо баруун зүгт яаравчлахгүй бол болохгүйн.

Halsey - Sorry

23 July 2019

Counter Terrorist Wins

Афганистанд талибуд ISIS-ынхныг хороосоор байгаа. ISIS-ын "Хорасан" нэртэй вилаят Афганд байдаг юм билээ. Талибууд ISIS-ынхныг террористууд гэдэг бөгөөд хамгийн инээдтэй нь Талибан хөдөлгөөнийг өөрийг нь ихэнх улсад (АНУ, ОХУ-д жишээ нь) террорист хэмээн үздэг. Катарын Дохад АНУ болон талибууд уулзацгааж, хэрэв Трамп цэргээ Афганаас гаргавал Талибан ISIS болон Аль-Каидаг устгахаар тохиролцон. Террорууд терроруудаа намнадаг цаг ирж дэ.

Нэмэлт: АНУ-ын тусгайгийнханы талибуудын гал дорх эвакуэйшн.

21 July 2019

Perfume

UPD 2019.07.21 22:07
Эмэгтэй үнэртэй ус хэдэн ч нэр төрөл, хэдэн ч фирмынх байдаг юм бүү мэд.
Хамгийн их таалагддаг нь энэ.
2018.10.29 12:41
Санахнаа, сүүлийн 5-6 жил үнэртэнд мөнгө зараагүй байхаа би (бэлгэнд ус их ирсэн). Нөгөө талаас - үнэртэй ус их хэрэглэдэггүй л дэ. Хоёр жилийн өмнө бэлгэнд авсан Jaguar хэдэн өдрийн өмнө дуусав.
Эхнэрийн бэлгийг задлахаас да.
Сая зун төгсөлтөө хийчихээд араас ирэхдээ авчирсан юм.
Жооронд эгчийн бэлэг үлдсэн байгаа. 
Тиймээс ойрын 3-4 жил редакци ямар үнэртэй байхыг амархан таамаглаж болно. Гэхдээ эрэгтэй хүн хааяа шивэр хөлсөө үнэртүүлж явж байх хэрэгтэй гэсэн шүү, хэ-хэ.

Шороон бороо

UPD 2019.07.21 22:01
6-р сарын 30-ны зураг.
UPD 2019.06.17 22:36
5-р сарын 19-ний фото олдлоо. "Цэвэрлэ" дээр хэн нэгэн нэмж "Янзал" гэж бичсэн. Би мэдээж хэрэг машинаа угаасан л да, гэхдээ яг одоо доошоо гаражруу буугаад харах юм бол бараг адилхан л төрхтэй байгаа.
UPD 2019.05.10 19:49
Өнөөдөр хэн нэгэн нь арын шилэн дээр "Цэвэрлэ" гэж бичээд үлдээсэн байна.

2019.05.10 01:39
Сүүлийн хэдэн өдөр зав тун тааруу байлаа. Ер нь хувь хувьсгалын ажил давхцаад чөлөөт цаг улам л багасаад байх юм. За тэр яахав, учир нь олдох асуудал, үндсэн сэдвээрээ ярилцъя.
Арав орчим өдрийн өмнө бороо орсон. Борооны өмнө шороо гэдэг нь яг болсон. Борооны дуслууд агаарт тогтсон шороо тоосыг хамаад доошилсон. Үр дүнд нь угаагдсан байсан машин ийм болж байна лэ:
Тэрэг маань одоо ч гэсэн загал хэвээрээ байгаа. Би оройтож харьж байсан бөгөөд хайран цагаа машин угаалга дээр өнгөрөөхийг хүсээгүй. Амарсан нь дээр байлгүй дэ.
Угаалгаагүй нь болсон. Учир нь өнөөдөр машин дээр нэг урод юу нь мэдэгдэхгүй зүйл цацсан байв. Сүү ч юмуу сүүтэй цай ч юмуу бүү мэдээ цус гэж. Гол нь байгууллагын доор паркалсан байсан, орон сууц биш. Ажил дээрээ аяганы ёроол дахь шавхруугаа цонхоороо цацдаг юмуу хаашаа юм, бүү мэд. Дебилизм эмчлэгддэггүй гэж үнэн юм да, хэ-хэ.

Улаан малгайт

Дүрслэх урлаг, уран зохиол өрхийн хүрээнд.

17 July 2019

Acute subarachnoid hemorrhage

Сайн байцгаана уу? Эмнэлэгт хоёр долоо хоног сахиур хийж байгаад гарч ирлээ. Үйл явдлыг товч сийрүүлбэл:
АДЦХ гэдгийг Агаарын довтолгооны цэргийн хамгаалалт гэж тайлж уншиж болох хэдий ч зөв хувилбар нь Аалзавч дорх цус харвалт юм. 
Шөнө дунд эхнэрийн толгой дагзруугаа тэсэх аргагүй өвдөөд намайг сэрээв. Цаг алдалгүй 103 дуудсан. Шөнө байсан болохоор харьцангуй хурдан буюу 15 минутад ирсэн. Дөнгөж сургууль төгссөн байрын залуухан эмч харвалтыг газар дээр нь тогтоож чадаагүй. Өвчин намдаагч өгөөд гэртээ түр харзанаж болно, эсвэл харъяаллын эмнэлэгт чинь хүргэж өгч чадна гэв. Ямар азаар эмнэлэг орсон нь зөв гэж шийдсэн юм бид. Байрны ачааны лифт манай давхарт зогсдоггүй (лифтүүдийг тэгш сондгой давхарт сөөлжилж зогсдог болгосон СӨХ-дөө тусгайлан баярлалаа гэе), жижиг лифтэнд носилк багтахгүй гээд хөлөөр нь буулгасан. Харвалт гэж мэдээгүй л дэ тухайн үед. 
Баянзүрх дээр дусал залгуулаад компьютер томографийн эмчийг нь дуудуулав. Зураг авалтаар acute SAH гэсэн онош тавигдсан, манай хүнийг шууд сэхээний тасагт оруулсан. Би гар утсаараа интернэтээс мэдээлэл олж уншаад шоконд орсон. Цаг тухайд нь эмнэлгийн тусламж үзүүэлхгүй бол 5 хүн тутмын 2 нь нас бардаг, 2 нь тахир дутуу болдог, ганц нь эдгэрдэг г.м. мэдээлэл уншихлаар хэцүү л юм билээ. Үүр цайж гэрийнхэндээ сураг дуулгав, ийм ийм ноцтой асуудал үүсээд байнаа гэж.
Өдөр бид 3-р эмнэлэгт хүргэгдлээ (103-ын эмч маань харвалтын шинжийг гадарласан бол шууд 3-т хүргээд өгч болох байсан байна лэ). Эрчимт эмчилгээний тасгийн харвалтын хэсэгт хэвтээд ангиографи хийлгээд маргааш нь яаралтай хагалгаанд орсон. Эмч нар хуралдаад нээлттэй хагалгаа хийх нь зөв гэж шийдвэрлэсэн. Ерөөсөө эмч нарын үгийг л дагах нь зөв, аль арга нь илүү үр дүнтэйг эмч нар илүү мэднэ гэж хувьдаа бодож байсан. Амь насны заалттай хагалгаа тул гарын үсэг зураад оруулсан. Юм юм л бодогдсон до. Би энд тусгайлан эмч нарт баярласнаа хэлье, ганц манай хүн гэлтгүй олон хүний амийг аварч байгаа улс. 
Хагалгаанаас гараад мэдрэлийн мэс заслын сэхээнд 3 хоноод тасагруу шилжсэн. Тасагт эмчлүүлсээр өнөөдөр л гэртээ гарлаа. 
Дээрх хугацаанд эмнэлэг дээр үндсэндээ амьдарсан. Шатан дээр,  сандал дээр, машиндаа өнжиж, хонож байв. Тасагруу шилжиж байж хүн шиг нөхцөлд орсон. Гэрээрээ хальт 3 удаа ирж усанд орсон.
Дүгнэлт, сургамж: 
1. Хурц өвдөлт мэдэрвэл эмнэлэг бараад. Өвчин намдаагч аврахгүй шүү.
2. Харвалт хэд л бол хэдэн насанд, хаана л бол хаана тохиож болох бөгөөд олон янзаар илэрдэг. Толгой чинь үе үе өвддөг бол эртхэн шалгуулсан нь дээр. 
Бид амралтын өдрүүдээр Архангай, Баянхонгор явахаар төлөвлөсөн байсан бөгөөд 15-нд манай хүн Швейцар болон Францруу нисэхээр онгоцны билетээ хүртэл авсан байсан. Ямар азаар хөдөө, эсвэл гадаадад бие нь муудчихаагүй юм. Онгоцонд харавсан бол тэгээд дуусаа шүү дэ үндсэндээ. Одоо толгойны өвчин бол байгаа, гэхдээ эдгэрэх процесс эхэлсэн. Ямарваа нэг саажилт, хэл ярианы гажуудал байхгүй. Бид их баяртай байгаа. Ах дүүс, хамаатан садан, найз нөхөд их тусалж дэмжсэн, бүгдэд нь талархаж байгаа. 

Фото:
Баянзүрх дүүргийн яаралтай тусламжийн төв.
Баянзүрхийн сэхээн амьдруулахын сахиуруудын өрөө.
ШУГТЭ-гийн эрчимт эмчилгээний нэгдсэн тасагт хэвтэхэд шаардагдах зүйлс.
Навигаци. Энэ тасагт орж үзсэн. Яг кинонд гардаг шиг бөөн тоног төхөөрөмж. Эмч нарын харьцаа, ар гэрийнхэнд нь тайлбар өгч байгаа байдал үнэхээр таалагдсан.
Гол эм. Нимотоп тариагаар хэдийг ч хийлгэсэн юм, одоо цааш сар эмээр ууна.
Сэхээнд хүн нь байгаа бол ар гэрээс нь заавал нэг хүн эмнэлэг дээр байх ёстой. Эм тариа болон дутагдаж буй зүйлд гүйнэ, асуудал гарвал дуудна гээд заавал байлгадаг юм билээ. Шөнө 12-с өглөөний 6 хүртэл дуудах нь бага, тиймээс шатан дээр сууж буй зовлон нэгт сахиуруудад утасны дугаараа үлдээгээд машиндаа жаахан унтаж болдог.
Есөн өдөр ийм л төрх цонхоор ажиж өнгөрөөлөө. Өчигдөрийн аадар.