30 April 2018

Монгол орноор

2011.08.15. Хөвсгөл, Улаан-Уул.
2013.05.20. Сүхбаатар, Асгат.
2014.05.23. Дорнод, Халхгол. Хилийн цэргийн застав. 
2014.07.07. Баянхонгор. Жинст. 
2015.06.06. Өвөрхангай, Уянга. 
2016.07.08. Хэнтий, Дадал. 

Antigo - Мама (Lyric Video)

27 April 2018

ACAB

Английн шоронгийн хоригдлууд хуруун дээрээ ACAB гэж шивүүлэх нь элбэг.
Хэн асуухаас шалтгаалж "All Cops Are Bastards" юмуу "Always Carry A Bible гэж байгаа юм" хэмээн тайлбарладаг.

26 April 2018

Art Gallery of New South Wales

2018.01.17-ны өдөр. Сидней.
Галерейн дэргэд байрлах баримал.
Төв хаалгыг римийн легионууд хамгаална.
Angry young girl гэдэг зураг.
Иуда Христийг үнсэж байна.
Симпсонс.
Урсгалаар хуваахаас гадна тив тивээр үзмэрүүдийг ангилсан байв. 
Африк.
Ази. Индонезийн төлөөлөл. Ёслолын баг.
Монголын төлөөлөл. Занабазарын бүтээл.
Тайлбарыг нь уншиж болно.
Анхааралд өртсөн зарим үзмэрүүд:

22 April 2018

Extrapolate

The South East Queensland Symphonic Winds

Өнөөдрийн бичлэг:

Queen street-эд уран бүтээлчид байнга л тоглож байдаг юм. Зарим нь дуулна, зарим нь хөгжимдөнө. Амралтын өдрүүдээр сонирхогчдын томоохон хамтлагууд гарч ирээд байх шиг байгаа юм.

Бөхийн өргөө, бөхийн холбоо

Бөхийн холбооны төлөөх тэмцлийн цаана өргөөний төлөөх тэмцэл байгаа. Бөхийн холбооны тэргүүлэгчид өргөөг хувьдаа авчихсан бол би лав гайхахгүй. Барилга, арчилгаа талаасаа өргөө таалагддаггүй: агааржуулалт муу, бохир, тав тухгүй. Бэлэгдэл талаас нь бол хүндэтгэлгүй яахав.
Ер нь бөхчүүдийг түмэн олон хайрлаж хүндэлсээр ирсэн. Хоорондоо эв зүйгээ олж чадахгүй бол өргөөг төрийн өмчид авах хэрэгтэй. Ард түмний хандиваар боссон юм чинь төрийн мэдэлд шилжинэ л биз. Ондоо байрлалд шинэ сайхан өргөө бариад 13-р хорооллын замын бөглөрлийн үндэс болсон хуучныг нь буулгасан ч болно. Тэгээд тэр хэрүүлийн алим болсон ТББ-ыг бас татан буулгаад шинэ холбоотой болно биз. Наадмаар будилаангүй, найраагүй, талцаагүй бөх үзчихээд үхэх юмсан.

21 April 2018

Нэр гуйвуулалт

Гадныханд монгол нэр бүтнээр дуудах хүндрэлтэй болохоор товчилдог:
Гэвч гуйвуулагдаж есөн шид болж хувирдаг, жишээ нь: Гаанс, Гаанзи, Гаанза г.м. Тэгсэн хэдэн өдрийн өмнө нэг нөхөр утсаа шагайснаа "Уэр из Гоонсаа?" гэж авдаг юм. Орос л байна билээ. Би албаар "Хэн гэнээ? Утсаа өгдөө" гэж авч нэрийг маань яаж бичсэнийг сонирхосон юм, ха-ха:

16 April 2018

Chris De Burgh - Lady In Red

Соёлын тухай

Бидэнд соёл дутаж байгаа нь ажиглагддаг. Наад захын, энгийн харьцааны, ахуйн соёл үгүйлэгдэж байна. Харамсалтай нь соёлыг "их хэмжээнээр хурдан шуурхай үйлдвэрлэх" боломжгүй. Соёлжих нь удаан явагддаг процесс юм. Яаж ч хүссэн хүүхэд шууд төрдөггүй 9 сар тээгдэх л болно. Үүний адил хүссэн ч хүсээгүй ч нийгэм соёлтой боловсон болохыг харахын тулд хүлээх, гар бие оролцох хэрэгтэй. Соёлгүйтлийн учир шалтгаан нь бид хүүхэд залуучууддаа анхаарал халамж бага тавьж байгаагаас үүдэлтэй болов уу гэж бодогддог.  
Багагүй хугацаа өнгөрч байж "Бид хойч үедээ юу үлдээх вэ, ямар улс орон өвлүүлэх юм" гэдгийг монголчууд ухамсарлаж эхлэх юм шиг. Хүмүүс бие биентэйгээ боловсон харьцаж, хүндэтгэж, байгаль дэлхий, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалдаг цаг төдийлөн хурдан ирэхгүй ч зөв чиглэлд хөдөлгөөн бол хийгдээд эхэлсэн гэж харж байгаа. Нөхцөл байдал бага багаар сайжирч буй нь ажиглагддаг.
Цонхны доор сигналдах, гарц хааж машинаа үлдээх, хогоо орцондоо хаях - бүгд соёлын, ухамсарын дутагдлынх шүү дэ. Хүн шууд ухаалаг, соёлтой амьтан болоод төрчихгүй. Амьдарч буй орчин нь, тухайн цаг үе нь хүнийг төлөвшүүлдэг. Нөгөө талаас - нийгэм яаж ч соёлжсон, хөгжсөн бай түүнд "эмзэг бүлэг" байж л байдаг. Энд олонх нь ямар байна гэдэг нь чухал, яг цэцэрлэгт хүрээлэн шиг - ихэнх мод цэцэг нь асаргаатай бол багахан хэмжээний үзэмж муу ургамал масс дунд анзаарагдахгүй. Харин дийлэнх нь хогийн ургамал болоод ирвэл тэрхүү газар цэцэрлэгт хүрээлэн ерөөсөө биш.

14 April 2018

ДДТ - Метель

Цукерберг, BFF

Сүүлийн хэдэн өдөр BFF ч билүү, BBF ч билүү коммент үлдээ гэсэн мэдээллээр даанч нэг хайр гамгүй бөмбөгдсөн дө. Өнөөдөр 2 дахь давалгаа нь орж ирж байна. "Намайг Марк Цукерберг гэдэг" гэж эхлэх мэдээлэл ирээд салахаа байлаа. Би нээж үзээгүй, бичлэг дээр нь дараагүй. Яагаад хүмүүс ийм зүйлд итгэж цааш нь түгээдгийг ерөөсөө ойлгохгүй байна. Эргэлзээ байгаа бол зүгээр л pass-аа солилдоо, есөн шидийн газар коммент үлдээж байснаас. Энэ бүхэн могой, мөнгөний зураг шэйрлэдэг, түрүүвчээрээ далладагтай яг адил үйлдэл.

12 April 2018

День космонавтики

Өмнөх жилийн постууд: 2016, 2015, 2013, 2012, 2009-2011
Зарим тушаал болон баримтууд:
Тэгээд ганц фото (1962 он, Киото):

10 April 2018

Социалист Монгол

Фото түүх өгүүлнэ цувралаас:
Соёмбын дүрслэлд анхаарлаа хандуулна уу. 
Энэ самбар өлгөөтэй үед амьдарч байснаа бодохлоор "палентологийн олдвор" ангилалд орж буйгаа мэдрэх юм да, хэ-хэ.
Төрж өссөн хороолол маань ямарч сайхан байсан юм. 

Queensland Art Gallery

2018.04.01. Queensland Art Gallery & Gallery of Modern Art.
Пабло Пикассогийн үзэсгэлэн гарсан байв. Ихэвчлэн набросок буюу ноороглож зурсан бүтээлүүд нь тавигдсан байна лэ.
Пикассо ч яахав, анатоми л болсон хойно эрхтэнг орхигдуулалгүй дүрсэлсэн байгаа юм. Модерн артын хувьд бол ойлгоход бэрх:
Модерн артаас бусдыг нь бол их бага хэмжээнд ойлгож хүлээж аваад байгаа юм. 
Непалын Будда. 
Сонингоор урласан дүрсүүдтэй пост дараа нь тусдаа нийтлэгднэ. Уйгагүй хийсэн байгаа юм эдгээрийг. 
Үзмэр олон байсан, гэхдээ миний залхуу хүрээд зураг бараг аваагүй. Жил өнгөрөх тусам улам л залхуу болоод байх шиг.