31 January 2018

Лхагвасүрэн - Үзэсгэлэнт минь


Харангын Лхагваа таалагддаг шүү.

30 January 2018

Single photo

Фото түүх өгүүлнэ: Оспан, маршал Х.Чойбалсан, ЗХУ-аас БНМАУ-д суух элч төлөөлөгч И.А.Иванов нар. Андуураагүй бол уулзалт Ховдын Булган сумын нутаг дэвсгэрт 1944 онд болсон.

29 January 2018

Spandau Ballet - True

Shit happens цувралаас

Сиднейд toll-той замаар давхиад амжиж - шуудангаар аз жаргалын захидал ирсэн. Уг нь GPS навигатор дээр toll-гүй зам заахаар тохируулсан байгаа. Брисбэнд өөрийн хайхрамжгүйгээс болж төлбөртэй замруу нэг удаа л эргэж билээ. Тэгсэн Сиднейд нэг өдөрт нэг замаар хоёр удаа зорчиж. Тэмдэг тэмдэглэгээ анзаарагдаагүй дэ. Одоо яай гэхэв, торгууль биш нь яамай. Сидней хотын хөгжилд дарууханаар 30$ хандивлая да.

28 January 2018

Planet Jupiter

2011 онд NASA Jupiter-луу гариг хоорондын Juno станцыг илгээсэн байгаа. Станц 5 жилийн турш нислэг үйлдсээр зорилгодоо хүрсэн. 
Эх сурвалж: https://www.theatlantic.com/photo/2018/01/gorgeous-images-of-the-planet-jupiter/550595/

Veiled Christ

1753 он. Giuseppe Sanmartino-гийн бүтээл Veiled Christ. Гантиг.

Mumiy Troll - Speed

UPD 2018.01.28 13:02 


2015.12.03 10:07 
. : Энд ажиллахаа байсан embed code байв : .

26 January 2018

Sydney-ийн аялалын товчоон

Хоёр машинтай 10 хүн (5 том хүн, 5 хүүхэд) Брисбэнээс өглөө эрт хөдлөв.
Cape Byron Lighthouse.
Byron Bay ер нь хүндэвтэр хот. Энд өдрийн цайгаа хөнгөхөн хэлбэрээр уугаад цааш явцгаав.
Орой нь South West Rocks орж хоноглов. Гудманд нь кенгуру бэлчсэн намуухан гоё суурин байна лэ. Airbnb сайхан сервис шүү, байр түрээслэх ямарч асуудалгүй. 
Өглөө нь Trial Bay Gaol-оор оров. 128 хоригдлын багтаамжтай хуучны шорон. 
Smoky Cape Lighthouse-тай танилцсан (гар утсан дээр авсан зурагнууд дунд гэрэлт цамхаг байсангүй, цохион дээрээс авсан зураг л оруулчихлаа. Дараа нь зургийн апаратнаас оруулъя).
Taree хэмээх жижиг сууринд өдрийн унд ууж таарав. Цахлай нь элбэг юм.
Оройдоо Сидней ороод өглөө нь Blue Mountains-руу зүгэлсэн. Тоглоомчгүй нэрэндээ таарч цэнхэрлэн харагддаг юм билээ.
Буцахдаа Сиднейн их сургуулиар ороод амжив.
Маргааш нь чөлөөт хөтөлбөр буюу хэн дуртай нь юу дуртайгаа хий гэсэн уриатай өнжив. Манай гэр бүл Сиднейн төвтэй танилцах бодолтой байв. 
Ингээд Харбор бридж, Опера хаусруу усан онгоцоор дөхөв.
Хотын төв жуулчидаар дүүрэн, хөл хөдөлгөөн их байсан.
Ботаник гарден. Цаг агаар харин халуун ч биш, хүйтэн ч биш их сайхан таарсан.
NSW-ийн арт галерей. Рембрандтын үзэсгэлэн гарсан байв. 
Бүтэн өдрийн турш хотын төвтэй танилцав. Архитектур нь давгүй л хот юм.
Ер нь Австралийн аль ч хот адилхан - далай, голын эрэг дагуу үнэтэй дүүргүүд, эх газарлуугаа хямдавтар нь. CBD гэж хэдэн өндөр байшин, бусад нь намхан. Гэхдээ мегаполис гэсэндээ өөр өөр зүйлс ажиглагдаж л байна лэ, энэ тухай тустаа пост оруулна.
Цуг ирсэн нэг гэр бүл Аделайдруу нисч, нөгөө нэг гэр бүл нь Брисбэнруу онгоцоор буцаж, харин бид 5 газраар гарав. Замдаа Pacific Hwy-гээс салж Emerald beach орж сэргэж аваад цааш давхисаар шөнөдөө орж ирсэн.
Сүүлчийн кадр дарагдсан цэг газрын зураг дээр:
Google street view-ийн зурагтай харьцуулж үзэх сонирхолтой байдаг юм - ямар байж, одоо ямар болж.

Australia Day

Australia Day - бүх нийтийн амралтын өдөр. 
Өнгөрсөн 4 өдөрт компьютерийн ард суух ямарч зав зай байсангүй - өглөө эрт гараад бүр орой орж ирээд хоол идэж аваад унаад өгөх горимд өнгөрсөн. Хотоос хол ажиллахаар замдаа ядраад байдаг тал бий.

25 January 2018

Высоцкий 80

Владимир Высоцкийн 80 жилийн ой.
Lenta хөөрхөн project хийж: http://vysotsky.lenta.ru/

Навигатор рекордс 80 дуутай диск гаргаж: https://www.youtube.com/playlist?list=PLR-SOxG3wl8rVMGPRHLMXC5hcDSoCUIaK

23 January 2018

Jennifer Rush - The Power Of Love

Энэ дууг Celine Dion дуулснаар олон хүн мэддэг. 1984 онд өөр автортой байсан юм.

19 January 2018

The Cranberries - When You're Gone

Дуртай хамтлагуудын нэг. Замд явж байхад харамсалтай явдал болж. R.I.P.

Сидней

UPD 2018.01.19 13:39
2100 гаруй км давхиад ирлээ.
2018.01.14 21:03
Сиднейруу газраар гарсан. South West Rocks-д хоноглож байна. Постууд хоцрогдолтой нийтлэгдэх байх. Stay tuned.

13 January 2018

Хоолоо халаасан нь

Хугацаат цэргийн албан хаагч Семен Мережников.


БТР-ийн нөмөрт хоолоо халааж идэх гэж байгаад 28 011 684 руб. 87 копейкийн зэр зэвсэг, тоног төхөөрөмж шатааж орхисон эр. 490 гаруй мянган ам. доллар гэсэн үг. Сургалтын үеэр БТР-82-ыг брезент, тор, гол нь хуурай өвсөөр өнгөлөн далдалсан байж. Байлдагч нөмөрт нь жижиг нүх ухаж байгаад хоолоо халаахаар гал өрдсөн, цааш нь ойлгомжтой.
Роликийн төгсгөлд:
- Как он загорелся на хуй? Как он загорелся сука не заведённым, а?!

ABBA - The Winner Takes It All


10 January 2018

Криптовалют

UPD 2018.01.10 20:21
Ингэхэд, төрийн албан хаагч хөрөнгө орлогын мэдүүлэгтээ криптовалютын нөөцөө заах албагүй биз? Хууль дүрэм гарч байхад криптовалют хөгжсөн байсан ч биш. Буруу гарын их хэмжээний орлогоо хэрхэн хүний нүднээс далд байршуулах вэ гэж толгойгоо гашилгаж байгаа бол боддог л арга зам. 
Талархах хэрэггүй, амжилт ) 

UPD 2017.12.03 08:08
Биткойн бүх рекордыг эвдсээр. Монголбанк маань сануулга гаргалаа. Зөв л дө, учир нь хэт хурдан өсч буй тогтолцоо төдий чинээ хурдан нурна, санхүүгийн пирамид шиг. Байнга өснө гэж юу байхав, нурах нь нурна, чухам хэзээ вэ, хэд хүртэл өсөөд вэ гэдэг нь сонин. Хүмүүс хөрөнгө оруулалт хийгээд байвал өссөөр байх болов уу гэж хувьдаа бодож байгаа, хар ухаанаар. Майнинг хийдэг биш, нарийн ширийнийг нь бол мэдэхгүй. 
Ямартаа ч криптовалют бол ирээдүй. Бүдүүлгээр тайлбарлавал: 2 хүн мөнгө, бараа солилцох бол яадаг вэ? Дунд нь банк зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг. Тэгээд хүмүүс, байгууллага, улс орны хооронд зуучлал хийснийхээ, үйлчилгээ үзүүлснийхээ төлөө процент авдаг. Криптовалют энэ зуучлагчийг үгүй хийчихэж байгаа юм. Нэг хүний хэтэвчнээс шууд нөгөө хэтэвчрүү орно. Цааш үйл явдал хэрхэн өрнөхийг хараад сууж байхаас.

2017.07.13 18:02
Криптовалютын санаа нь их зөв. Гэхдээ түүнд нэг дутагдал бий - түүний үнэ байнга өсөж байдаг, тиймээс хүмүүс үрэх гэж яардаггүй. Хэд хэдэн том улс хоорондоо тохироод өөрийн криптовалют үүсгэвэл биткойн тэргүүтэй криптовалютуудын хувьд хэцүүхэн цаг ирнэ. Уг нь ямарч улсын хараа хяналтанд байдаггүй мөнгөн нэгж байна гэдэг нь өөрөө гайхалтай л да. 
Улс оронд хоёр төрлийн мөнгө яагаад байж болохгүй гэж: нэг нь аажуухан үнэ цэнээ алдаж байдаг (бидний хэвшиж дадсан мөнгө), харин нөгөөх нь зугуухан өсч байдаг (биткойн тухайлбал). Мөнгөө хадгалахдаа (тэтгэвэр, хадгаламж г.м.) хоёрдахийг нь ашигладаг байх жишээний. 
Өнөөгийн тэтгэврийн системийг цэвэр хульхидалт гэж би хувьдаа боддог. Бараг үндсээр нь өөрчилвөл таарна. Улс иргэнээсээ хөдөлмөр эрхлэх насанд нь татвар гувчуур аваад байдаг, аваад байдаг, тэгээд нөгөө хүн нас барахлаар тэрхүү хуримтлалыг нь халаасалчихдаг. Тэр болтол өлгөн салган амь зогооход ч хүрэхгүй тэтгэвэр өгвөл өгнө, байвал байна. Үүний оронд үнэ нь өсч байдаг криптовалютад хүний тэтгэврийн хуримтлалыг байрлуулъя! In open source we trust! Хэ-хэ.

09 January 2018

Little Green

Халууны улирал буюу эндхийн зун болж байна. Организм дасан зохицсон уу яасан - ноднин өдийд шөнө бүгчимдээд сэрээд байдаг байсан, энэ жил ажрахгүй л байна. Гэхдээ 35 градус давсан үед гадаа ажиллах бол хүсэх зүйл хэзээд биш, хэ-хэ. 
Халууны улиралд орой үдэш гэрт сэрүүцүүлэх ундааны үүргийг cider гүйцэтгэдэг. Эндхийн бараг бүхий л (оросоор бол) сидрийг амталж үзсэний үндсэн дээр "амт - градус - үнэ" харьцаа нь миний шаардлагыг хангасан бүтээгдэхүүн бол Little Green юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Зураг нь яагаад ч юм "Поросёнок Пётр" гэдэг хойд хөршийн мем-ыг санагдуулаад байдаг юм.

Street art

Ганц хоёр зураг.
Энэ саяхан Лондонд төрсөн бүтээл. 
Төгсгөлд нь - уран баримал. Зохиогчид нь том респект )

Brutto - Воины света (Live in Minsk arena)

Брисбэний гудманд

Alderley дүүргийн гудамж (google street view-гээр зорьж хайж оллоо). Урдаас харсан байшингийн хашаа нь нарийн тор, тоосонд бас дарагдаад амжсан байна лэ.
Иймд ардын уран бүтээл тэр дороо бий болсон байгаа юм.

The Police - Every Breath You Take

08 January 2018

Боронзон бор царай

UPD 2017.01.08 18:49
Ээлжит сонин өнгөтэй царайнууд (аль 2016 он). 
За өнгө одоо дүүрч. Царайны пропорци нь сонин моделиудыг санаатай сонгоод байх шиг Говь компани.
Энэ талаар урд нь бичиж байж. Хэдийгээр жирийн бус үзүүлэлттэй моделиуд загварын ертөнцөд түрж орж ирж буй ч гэлээ надад энэ нь огт таалагдахгүй байгаа. 

UPD 2015.05.28 21:02
Нүүрний өнгө нь бодит бус ээлжит самбарнууд.
 
UPD 2014.11.17 16:33
Өнөөдөр ГЯЯ-ны гэрлэн дохион дээр зогсож байхдаа кино сурталчилгааны самбарыг хараад өөрийн эрхгүй энэ пост санаанд оров.
Фото (_|_) гарч, тэрүүгээр явах завшаан тохиовол жүжигчидийн царайг хараад аваарай :-)

2012.04.16 12:02
Монголчууд бор царайтай юу? Ихэнх нь бор. Зундаа тэр нь заримдаа савхи шиг хар болдог уу? Болдог. Гэвч энэ нь хаа тааралдсан газраа бүх хүнийг жигдэлж боронзон бороор буд гэсэн үг биш шүү дэ.Ажиглаад байхад, манайхан нүүрний арьсны өнгийг бодитоор дүрслэхийг хичээдэггүй нь илт. Энд гурван өнгө давамгайлна:
а. Сүрьеэтэй юм шиг цонхийсон цагаан;
б. Шаралсан хүүхэд шиг шав шар;
в. Боронздуулсан мэт бор.