31 December 2018

Мэндчилгээ

Бүх уншигчиддаа ирж буй 2019 онд эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе!
Photo: дунд охины 2017 оны төгсгөлд зурсан зургийг дараад хадгалж.

30 December 2018

Сүүлийн үеийн үйл явдлын тойм

1. Улс төр. Жагсах нь жагсаж, бүгэх нь бүгэж байгаа бололтой. Үнэндээ анхаарсангүй, зав ч байсангүй, сонирхол ч байсангүй. Би хувьдаа нэг клан нөгөө кланаа нугачин дарж байгаа юм болов уу гэж харж байгаа.
2. Шинэ жил. Байгууллагад шинээр орсон л бол комисс болдог бичигдээгүй хууль үйлчилсээр байгаа болохоор комисст орж ажилласан. Арга хэмжээ сайхан болж өндөрлөлөө (маргааш нь хэцүү байсан нь ч гэсэн үнэн). Ер нь ёлка жилээс жилд улам л гэр бүлийн баяр болж байна миний хувьд. Энд тэндхийн арга хэмжээнд оролцох боломж байсан ч оролцоогүй. 5 дахь өдөр эгч Алтан гадас одонгоор шагнуулсан. ЭМЯам ажлын завсраар орж баяр хүргэсэн. Харин ч нэг хонь хурга нийлсэн юм шиг зүйл болж байна лэ дэ.
3. Амралт. Энэ хагас бүтэн сайнд сайхан амарч авлаа. Хотын захруу гарч пиво уусан шигээ шорлог хийж бариад. Маргааш ажиллаж аваад нөгөөдөр дахиад нэг амарчихсан байхад Цагаан сар хүртэл алзахгүй биз. Ойрд жаахан ядраад байсан юм.

De Toren van Babel

Өмнөх постод Oxxxymiron-ы дууг оруулж байхад нэг зүйл санаанд орлоо. Дуучны "Горгород" цомгийн нүүрийг Брейгелийн "Вавилоны цамхаг" бүтээл чимж байгаа. Брейгель тухайн үедээ хоёр хувилбараар Вавилоны цамхагийг дүрсэлсэн байдаг.
Том хувилбар нь:
Бага хувилбар: 
Том хувилбарын тухай мэдэхгүй юм, жижиг дээр нь бол гоё деталь бий. Зургийн гол хэсэгт суугаад хүндэрч буй хүн дүрслэгдсэн байдаг юм. Томруулаад үзье:
Олж харсангүй юу? Улам томруулъя: 
Ер нь Брегель хүнд - түүний зурагнууд дээр нууц нууц газар хэн нэгэн баах, живэх, хоолойгоо хэрчүүлэх, хурьцал үйлдэх г.м. нь энгийн үзэгдэл гэдэг.

Oxxxymiron - Полигон

BW

Джанни Беренго Гардин.

23 December 2018

Пикник - Принцесса

Falling Down


Хуучны мартагдсан кинонуудыг ээлж дарааллан үзэж сууна.

2018 он

Шинэ он гарахад 10 хүрэхгүй өдөр үлдэж. 2018 оныг дүгнэж товч тайлагная. Улиран одож буй он үйл явдлаар дүүрэн өнгөрсөн болно. 
Газарзүйн тархацыг сонирховол:
Австралийн зүүн эрэг дагуу сайн аялж авсан.
Монголдоо хоёр удаа хөдөө гарсан. 
Орост гурван хот үзэж сонирхов.
Гол гол үйл явдал, аялалуудыг сар сараар нь авч үзвэл.
1 сар. Sydney.
2 сар. Gold Coast ба North Stradbroke Island. 
3 сар. Bribie Island.
4 сар. Caloundra.
5 сар. Rainbow Beach ба Tin Can Bay.
6 сар. Mooloolaba. 6 сарын сүүлчээр би хүүхдүүдээ аваад нутагтаа ирсэн.
7 сар. Улаан-Үд, Москва, Нижний Новгород. 
8 сард эхнэр төгсөлтөө хийгээд Монголдоо ирсэн, 9 сард би ажилд орсон байгаа. 
10 сар. Өмнөговь. 
Хэрмэн цавыг үзэх хэрэгтэй юм билээ.
11 сар - улирлын хаалт.
12 сар. Архангай. 
Зорилго зорилтдоо хүрсэн амжилттай сайхан жил байлаа.

Халим

Байонна. Франц. Барселоны зураач Мария Лопес, Хавьер де Риба нарын бүтээл өдрийн цагаар:
Харин шөнө болохоор:

21 December 2018

Лого харьцуулалт

General Electric-ийн лого:
Харин энэ 100 айл дахь Гано Эксель. 

The Untouchables

Ойрд үзээгүй байсан, дурсамжаа сэргээж дахиж нэг үзлээ. Кевин Костнер чинь тухайн үедээ одоогийн Том Харди байсан байхгүй юу.

19 December 2018

Утааны талаар товч

Засаг төр дараа жилээс, тун удахгүй, ирэх сараас г.м. цаг хожих гэж оролдсон үлгэрээ үргэлжлүүлнэ. Ингэхдээ утааны эсрэг хөрөнгө мөнгө зарсаар л байх болно.
Гагцхүү үр дүнд хүрэх эсэх нь туйлын эргэлзээтэйг өнгөрсөн он жилүүд батлаад өгнө. Тиймээс ерөөсөө хар амиа бод: маск зүү, агаар шүүгч, чийгшүүлэгч авч ажиллуул, цонх хаалганыхаа чигжээсийг сайжруул, жимс ногоо түлхүү хэрэглэ, хагас бүтэн сайд салхинд гар, өдрийн цагаар утаа байхгүй бол хаалга цонхоо нээж агаараа сэлгэ, эцсийн эцэст тамхинаас гар.

Oxxxymiron - Переплетено

Машиндаа иймэрхүү дуу сонсож яваа.

Знай, мир – по сути, прост: Не берите в долг! 
Не ведите торг! Стерегите кров! 
Не ебите голову, не говорите гоп! 
Берегите психов, чужаков, еретиков. Ведь все переплетено.

Орц

Намайг бага байхад цоожтой орц байгаагүй. Орцонд ерөнхийдөө цэвэрхэн байдаг байсан боловч ханан дээр нь бичих, тортогоор шатны доор бичээс үлдээх, лифтний товч шатаах болон лифтэнд шээх тохиолдлууд хааяа гардаг байсан нь үнэн. Гэхдээ орцоо оршин суугчид өөрсдөө бузарлах нь ховор байснаараа өнөөдрөөс ялгаатай. Ахуйн хогоо орцонд үлдээх үзэгдэл 90-ээд оноос эхэлсэн. Одоо ч гэсэн айлууд босого давуулж хогоо хаях нь элбэг.
Орцон дахь архидалт үеийн үед байсаар ирсэн.
Архидалт тусдаа сэдэв л дэ, хаана л бол хаана шүү дэ.
Сда Т1. Лифт вандализмын гол талбар хэвээрээ.
Гэхдээ кодтой хаалгатай, камертай, хашаандаа харуулын албатай тансагдуу зэрэглэлийн байранд бол ондоо. 
Энгийн орцны лифтэнд TLC-200-ийн лизингийн мэдээллийг өлгөхгүй л дэ мэдээж.
Ханан дээр бичиж сийлэх үзэгдэл эрс багассан. Шалтгаан энгийн - хүүхдүүд орцонд суухаа больсон. 
Харин тамхи татах явдал багассан гэж хэлж чадахгүй. Амьсгаанууд гэртээ татаж хэвтэхгүй орцонд тамхилаад байх юм. Энд нэг сдактай нөхөртэй муур хулгана болоод л байгаа, тэгж байгаад барьж авна да чамайг.
За тэгээд төгсгөлд нь монгол ур ухаанаар тогтоосон хонхны товч.