Шнуровын шинэ уран бүтээл.
31 August 2017
28 August 2017
Despacito (metal cover by Leo Moracchioli)
Найзын channel ер нь сонирхолтой: https://www.youtube.com/user/leolego/videos
Labels:
comparison,
internet,
music
27 August 2017
Дүрслэх урлаг өрхийн хүрээнд
UPD 2017.08.27 09:29
Дунд охин надад ийм зураг зурж өгөв:
Тэгсэн бага охин "Намайг зуралгүй орхигдуулж" гээд өөрийн хувилбарыг зураад бас гардуулав:
Ханилгаагүй нь - аль аль нь том ахыгаа зуралгүй орхигдуулсан байгаа юм, хэ-хэ.
2017.06.28 30:31
Урлаг өрхийн хүрээнд цувралын өмнөх дугаарууд он оноор:
2010
Нэг
2011
Хоёр, гурав
2012
Дөрөв, тав, зургаа, долоо, найм, ес
2013
Арав
2015
Арваннэг, арванхоёр, арвангурав, арвандөрөв, арвантав
2016
Арванзургаа
Хэн хэсэг нь каллиграфи маягийн зүйл сонирхож байхад нөгөө бүлэг этгээд нь вандализмаар гаршиж буй бололтой:
Гэхдээ урлаг бол мөнх )

art,
inactivity
25 August 2017
24 August 2017
Үнэ байхгүй зар
Интернэт худалдаа хөгжсөн цагт бид амьдарч байна. Хаашаа л харна бараа, үйлчилгээ санал болгоостой. Энэ дунд зарлалдаа үнийг нь бичдэггүй нөхдүүдийг би ер ойлгодоггүй юм. Жишээ нь машин зарна гэж байгаа юм. Хүмүүс комментод "үнэ хэд вэ?" гэж асуухаар зарын эзэн "залга", эсвэл "PM-д" гэж байх жишээний.
- Дебилээ, өөрийнхөө цагийг хайрлахгүй байж болно, бусдын цагийг хайрлаач! гэж хэлмээр санагддаг.
Дүрэм бол энгийн: зар үнэтэйгээ байх ёстой.

22 August 2017
Blue October - Feel Again (Stay)
Тоглолтын бичлэг.
Бас клипыг нь сонирхож болно: http://ganzo79.blogspot.com.au/2012/05/blueoctober-feel-again-stay.html

video clip
21 August 2017
18 August 2017
Барилгын хананд
UPD 2017.08.18 23:05
Үргэлжлүүлье.
Хэн нэгэн Room гэсэн бичгийг хараад нүд зурж гэх байх, гэхдээ би нүд биш (.)(.) гэдгийг сайн мэдэж байна.
Танилцуулга самбар. 1-рт: тэр бичиг, хэ-хэ. 2-рт: найман хүнээс 2 нь дунд хуруугаа харуулж байгаа, 3-рт: ганц гайгүй хүүхнийхээ зургийг арай дээр байрлалд өлгөсөн боловч хэн нэгэн үүдэн шүдийг нь харлуулаад будчихсан байгаа юм.
Бичиг зүгээр байлгана гэж байхгүй.
За тэгээд гол сэдэв бол - цэргийн батлах. Бичнэ:
Зурна:
Сайн хичээвэл, янз бүрийн өнцгөөр харвал дүрс тодорно:
2017.03.12 18:54
Цувралын өмнөх дугаар: click!
Хэрэв хүмүүс хольхиж ажил хийлгэхгүй бол соёлтойгоор тойроод явна уу гэж бичнэ.
Лифтний хаалга цэвэрхэн юм шиг. Гэвч өнцгөөр харах юм бол хэн нэгний хуруугаараа зурсан дүрс тодроод ирнэ.
Миний англи хэл тааруухан талдаа. Гэхдээ иймэрхүү зүйл уншаад бага багаар сайжирч л байна. Shart гэдэг үгийг жишээ нь би мэддэггүй байсан. Унгах гэж байгаад хульхидуулаад гаргачихсан зүйлийг хэлдэг юм билээ. Сур сур бас дахин сур!

brisbane,
handiwork,
inscription
17 August 2017
Үргэлжлүүлээд Rugby-гийн талаар
Өмнөх постыг оруулах гээд бичлэг хайчихсан чинь YouTube надад NRL-ийн тоглолтуудыг санал болгоод салахаа байлаа. Сая Titans ба Eels багуудын тоглолтын тоймыг хараадахсан чинь нэг хэсэг нь таалагдлаа, хуваалцахгүй бол унтаж чадахгүйн, хэ-хэ-хэ.
1:40-өөс эхэлж нэг сахалтай нөхөр гүйнэ...

14 August 2017
Broncos vs Sharks
Хэдэн өдрийн өмнө эхнэр "Хүүхдүүдийн сургуулиас rugby үзэх үү?" гэж байна, яах юм? гэхлээр нь үзчихье гэлээ. Удахгүй охин тасалбарууд аваад ирэв.
Suncorp цэнгэлдэх манайхаас хол биш, орой салхилангаа алхаад очив. Зогсоол байхгүй шүү, автобусанд үнэгүй сууж болно гэж байсан хэдий ч алхмаар санагдаад. Цагдаа стадионы дэргэдэх автозамын зарим эгнээг хаасан, цэнгэлдэхийн гадаа түм түжигнэж бум бужигнаж байлаа. Худалдаа наймаа ч их гарч. Бид гадна нэг их сааталгүй дотогш орлоо. Суудал дээрээ ирсэн чинь хэдэн хятад хээв нэг сууж байх юм. Уучлаарай, та нар суудлаа андуурсан бололтой гэсэн чинь зангүй шүү, урдаас шулганаад, тасалбар дээрх суудлын тоог хуруу гараараа заагаад. Та хэд буруу эгнээнд суучихсан байна гээд байхад ойлгохгүй, хөлдүү гарууд байна лэ шүү бас. Цэнгэлдэх арай дүүрээгүй, гэхдээ нилээн дөхсөн.
Эзэн баг илт давуу ялалт байгуулав. Тоглолт дуусах үеийн бичлэг:
Ер нь ширүүн юм болдог юм билээ, цусаа гартал л үзсэн зарим нэг нь. Коридорт пиво зарж байсан болохоор халсан, согтсон хүн цөөнгүй таарсан. Нэг гар баавгайдуулаад гарч харагдсан, ха-ха.
Тоглолтын тойм:

12 August 2017
10 August 2017
Robbie Williams - Eyes On The Highway (Lyric Video)
Labels:
music
09 August 2017
The Cranberries - Ode To My Family
UPD 2017.08.09 21:27
+4 (2016 оны бичлэг) = 22 жил. Хоолой нь үл ялиг сууж эхэлж.
UPD 2012.11.13 16:51
Клипийг сэргээв. Одоо 15 биш 18 жил өнгөрч.
2009.09.26 14:16
Гайхалтай хоолой. Саяхан л MTV-ээр үзэж байсан шиг санагдаж байгаа боловч 15 (!!!) жил өнгөрсөн байна.

06 August 2017
The Sir Thomas Brisbane Planetarium
2017.08.06. Brisbane Planetarium.
Дотор нь үзмэр бага, ханаар нь галактик, од гаригс, нарны системийн тухай мэдээлэл байршина.
Хүүхдүүдээ дагуулж ирсэн эцэг эхчүүд олон. Зарим ээжүүд битүү шивээстэй. Шивээсийн урлаг халуун дулаан уур амьсгалтай газар илүү олныг хамардаг болов уу. Жилийн дөрвөн улиралд бие нь ил байхад хувцас хунар биш шивээсээр гангараад.
Бид We Are Aliens гэдэг үзүүлбэр сонгов. Дотор нь бичлэг хийж фото-зураг авах хориотой болохоор үзүүлж харуулах юм алга, танилцуулгыг нь youtube-с тавилаа. Хагас бөмбөрцөг гадаргад нарийвчлал сайн проекторын тусламжтайгаар гоё үзүүлбэр бүтээж болж байна. Бараг 20 жилийн өмнө л Найрамдал зуслангийн планетарий орж байсан юм байна миний хувьд.
Планетарийгаас гарч ирээд зам гарахад Botanic Garden-д орчихно. Миний мэдэхийн 2 ботаник цэцэрлэг Брисбэнд бий. Нэг дахь нь хотын төвд, 2 дахь нь энэ (Mt Coot-tha дахь). Өнөөдөр орсон нь судалгаа шинжилгээний хүрээлэн болохоор талбай нь том, гэхдээ олонд хаалттай.

free time,
organization,
show
Циолковскийн хөшөө Брисбэнд
Өнөөдөр Brisbane Planetarium орж үзлээ. Таалагдсан, гоё үзүүлбэртэй юм билээ (тусдаа пост оруулна). Гадна талбайд эсгий гуталтай тэнгэр ширтэж буй хүний хөшөө байхаар нь сонирхоод очив.
Орос хүний хөшөө энд анх удаа олж харлаа - Циолковский. Хүүхдүүд сайн ноолдог бололтой.
Уламжлал ёсоор хажуугийн проекц.
Орос хүний хөшөө энд анх удаа олж харлаа - Циолковский. Хүүхдүүд сайн ноолдог бололтой.
Уламжлал ёсоор хажуугийн проекц.
Labels:
brisbane,
sculptures
03 August 2017
02 August 2017
Найк Борзой - Супергерой
Ойрд зав муутай байна, пост оруулахгүй байгаад уучлаарай.
Labels:
music
Subscribe to:
Posts (Atom)