30 October 2016

Galantis - No Money WUKI REMIX ft Gucchon


Don't Stop Me Now - Queen Cover ft. Melinda Doolittle


Холимог хуурга

Австралийн холимог хуурга.
Department of Transport and Main Roads. Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн нэг нь (Toowong дүүрэгт байрладаг). Авахууштай нь шуурхай үйлчилдэг юм билээ. Өглөө эрт очсон болоод ч тэрүү очер дугаар байгаагүй.
Баримтын ширээ нь. Дебил л биш бол буруу зөрүү бөглөх боломжгүй.
Эндхийн нэг онцлог - усны бодлого. Ундны болон хэрэглээний усны цорго алхам тутам таарна. Манай байрны хана дагуу ийм крант цөөнгүй бий.
Байр бүр гаднаа цорготой, цорго нь үзүүртээ шланг залгах боломжтой (резьба-тай). Паркууд нь крант олонтой, тэрнээс нь цэв хүйтэн ус гоождог. Ундны усаа фтороор ч гэлүү, кальцийгаар ч гэлүү баяжуулдаг гэж байгаа. Усаа эрдэс бодисоор баяжуулж иргэдийнхээ шүдний өвчлөлийг багасгаж байгаа юм л да (яг йоджуулсан давсны ачаар бамбайн эсрэг тэмцдэг шиг). Beach-үүдийн дэргэд хөлөө угаах крант бас зоолттой байдаг. Ахуйн хэрэглээний ус нь гэхдээ үнэтэй талдаа, хүмүүс ус их үрэхгүйг хичээдэг юм билээ. Борооны болон саарал ус их ашиглана. Борооны ус ашигладаг байрнууд андашгүй - гаднаа том гэгч савтай. Энэ тохиолдолд эмэгтэй хүний хөл шиг хэлбэртэй сав зурган дээр бууж:
Дэлгүүрт тэрэг аваад харсан - хэн нэгний жагсаалт бариуланд нь наалдаад үлдэж. Супермаркетын 3 том сүлжээ бий - Coles, Aldi, Woolworths гэж. Ихэвчлэн гурвуулаа зэргэцээд л байрлаж байдаг юм.
Дэлгүүрт дарсан бас нэг зураг. Брисбенд хэн юу өмсөж явах нь хэнд ч хамаагүй. Хөл нүцгэн зугаалах нь энүүхэнд. Унтлагын хувцастайгаа, цээж нүцгэн, гаваа гаргасан өмдтэй, цоорхой оймстой, зах нь сунаад юу нь мэдэгдэхгүй болсон футболкатай нөхдүүд явж л байдаг. Хотын захруу, жаахан хүндэвтэр дүүргүүд рүү бол бүр гоё - хэдэн сар жилээр солиогүй гэмээр юм өмссөн гарууд ч бий. 
Муураа гээсэн тухай зарлал. Энд тэжээвэр амьтаддаа их анхаарна. 2-3 нохойтой айл олон. Дээр бага насны хүүхдээ хаячихаад нохойгоо тэвэрч машин зам гарч буй товарищыг хараад инээд хүрч л байлаа. Хүүхэд нь гол нь жижигхэн, 4-5 настай л гэмээр. Тэгсэн найз хүүхдээ хөтлөхчгүй хаячихаад оосортой явсан нохойгоо тэвэрч аваад гарцаар зүтгэдэг юмдаа.
Паркруу явган болон дугуйтай хүнийг оруулаад, бусад тээврийн хэрэгслийг шүүгээд үлдэх зориулалттай хашлага. Энэ байгууламж олон таардаг. Энгийн бөгөөд өгөөжтэй арга юм гэж дүгнээд байгаа.
Бас нэг таалагдаад байгаа зүйл - барбекю. Паркуудад шарах төхөөрөмж олон. Зайдас, амталсан мах, элэг зэргээ авч очоод хэд л бол хэдэн цаг шарж идэнгээ тэр хавийн саравчийг эзэгнэж болно. Үнэгүй. Фольга, шүршидэг тос, чимхүүр, амтлагч захын дэлгүүрт хямдхан зарагдна. Өчигдөр л гэхэд цуг ажилладаг хэдэн монголтойгоо паркад өнжсөн (энэ гэхдээ өчигдөрийн зураг биш л дэ). Мах нь үнэтэй л болохоос биш амт чанар сайтай, монгол хүн ямартаа ч Австралид махсаж бол үхэхгүй гэж бодож байна.
Дээр алкоголийн тухай хальт дурьдаад өнгөрсөн. Дэлгүүрт цагаан архины үнэ 30-аас эхэлнэ:
Улаан виноны идэвхитэй хэрэглэгч болсон. Оройдоо 1-2 бокал уучихаад унтахад сайхан амардаг. Цуг ажилладаг оросууд "вино дэмий, чи эндхийн сидр (алим исгэж гаргасан барашиг шиг ундаа) авч үзээрэй, давгүй ш дэ" гэж зөвлөөд байсан, туршиж амжаагүй л явна.
Дээр машиныхаа арыг, тодруулбал запас дугуйны хонхорыг ухсан чинь зовлон нилээн үзсэн бейсболын цохиур гарч ирэв. Орост байсан бол муу л зүйл бодохоор. Надад машин зарсан иран нөхөр энд юу хийдэг байсан нь туйлын бүрхэг.
Машины урд дугуйнуудын хээ муу байсан. Цагдаа зогсоохоор хээг нь давхар хараад, муу байвал 130 орчим доллараар торгодог гэсэн. Тэр торгууль ч дүүрч. Хурдны зам дээр дугуй буудвал тоглоомчгүй осолтой. Аюулгүй байдал дээр голоор цохиж болохгүй, тиймээс 2 дугуй авч тавьсан.
Хэдэн афган болон энэтхэг гаруудад орлого оруулсан. Үнэд нь багтаагаад солиод, баланс хийгээд өгчихдөг нь таалагдсан. Нэг афган намайг монгол гэж дуулчихаад "Би бас монгол, хазар монгол" гээд салдаггүй. Сахал үсэндээ баригдсан гарыг ямар юмны монгол гэхэв дэ, моджахед, талиб гэвэл илүү үнэмшилтэй.
Хэдэн өдрийн өмнө жолочийн талын хаалганы бариулаа хуга татаад. e-Bay-гээс авах гэсэн - үнэтэй, нэмэх нь удаан ирэх болчихоод байдаг. Машины задаргаа, устгал хийдэг газруудад байдаг гэж дуулаад явж үзэв. Хүнд газрууд байдаг юм байна - том талбайгаар дүүрэн машины сэг. Хашааны цаана том техник машинуудыг бяцлаад л. Үйлдвэрлэгч үйлдвэрлэгчээрээ тус тусдаа бөөн машинууд. За тэгээд отвертка зэргээр зэвсэглэж аваад, ороод, өөрт юу хэрэгтэйг тайлж аваад, гарахдаа бичүүлдэг юм билээ. Гэвч Camry-гийн бариул байхгүй байв. 2 задаргаагаар орж, 20 орчим Camry нэгжсэн - бүх бариулыг нь тайлаад авчихсан байв. Тэгээд үүдэнд нь 20 доллараар зарж байна лэ, золигнууд да та нарыг, хэ-хэ. Аваад тавьчихсан, тэгэхгүй бол хаалгаа задалж хаяад хэдэн өдөр явсан чинь лайтай юм билээ, цонх ч онгойхгүй. Зогсоолруу ороход болон гарахад тасалбар авна, хийнэ - цонх нээгдэхгүй, бууж таарч байгаа юм чинь. Бусдаас нь өөр никель бариул барьж аваад л угсарч орхисон, хэнд хамаатай юм, олдсон нь энэ хойно.

Бичиг бичээс

Монгол хэлээр. 
Гуц.
Ёоой.
Ниссэн.
Орос дээр.
Хуй.
Хуйда.
Англи.
Төгсгөлд нь - тоогоор.

Insane freeclimb in Vienna


ШУ-ны хөгжлийн тухай

Хүн төрлөхтний хувьд нийгмийн тогтолцооны дээд шат нь ардчилал гэж үзэх нь өрөөсгөл. Учир нь шинэ, илүү хүмүүнлэг, илүү үр өгөөжтэй тогтолцоо хэзээ нэгэн цагт бий болохыг үгүйсгэх аргагүй. Үүний адил шинжлэх ухааны хувьд ч гэсэн өөрчлөлт ирнэ. Хүний тархины үйл ажиллагааг судалж үзэх юм бол хамгийн түгээмэл, энгийн бодох аргачлал нь хувилбаруудыг тооцоолох байдаг. Өөр арга бараг байхгүй. Бид толгойдоо хийгээгүй зүйлийг тэндээс гаргаж авахдаа туйлын тааруу амьтны аймаг байгаа юм. Хүний хийж чадах зүйл гэвэл тархиндаа байгаа мэдлэгийг ондоо ондоо хэлбэрээр угсарч эвлүүлэх. Хэрэв өөрт чинь өмнө нь хэний ч толгойд төрөөгүй бодол төрсөн мэт санагдаж байвал эндүүрч байх магадлал туйлын өндөр. Өмнө нь хэнч бодож олоогүй зүйлийг бодож олохыг нээлт гэнэ. Хувилбаруудыг тооцож хамгийн сайныг нь сонгох зам бол найдвартай, шалгагдсан аргачлал мөн. Шинжлэх ухаан энэ замналаар цааш хөгжих болов уу. Эрдэмтэн хүн компьютер дээр макет зохиогоод туршилтын процессыг эхлүүлдэг болоод байгаа. Эдисон шиг арван мянган туршилт хийж байж цахилгаан чийдэнгийн спираль хийхэд хамгийн тохиромжтой материал сонгох шаардлагагүй болсон гэсэн үг. Бүр туршилт автоматаар гүйцэтгэгднэ. Хэдэн зуун сая туршилт байнга хувьсан өөрчлөгдөх нөхцлүүдтэй хийгдэж байгаа. Хүнд гарсан үр дүн дээр анализ хийх л үлднэ.
Төгсгөлд нь - мэргэжилтэй холбоотой ганц самбар:

28 October 2016

Coub coub coub

Терминатортой хоёр coub.



Shorncliffe Pier. Part 3

2016.09.11-ний өдрийн зугаалгын ээлжит (буюу сүүлчийн) пост.
Өмнөх нийтлэлүүд: нэг, хоёр.
Дээшээ харна - шувуу.
Доошоо харна - хясаа.
Хажуу тийш харна - сүүн тэжээлтний төлөөлөл:
Булан тохойгоор - шавьж.
Бидэнд шавьж, жигүүртэн, сүүн тэжээлтнүүд төдийлөн сонин биш, тиймээс хясаа түүв.

24 October 2016

Хагас сайн өдрийн зугаалга

Амралтын өдөр сайн зугаалж авсан. Өглөө Movie World орсон. Энд би бүх галзуу хулгануудыг нь дуусгасан. Хамгийн аймар сум шиг гараагаа эхэлж, 90 градусын уналт хийдгээс нь эхлээд хүүхдүүдэд зориулсан удаан гэгч явдалтайд нь хүртэл суусан.
Дараа нь Gold Coast-руу давхиж Sea World орцгоов. Харамсалтай нь их үд болсон байсан болохоор бүгдийг нь үзэж амжилгүй орой болгож хаалгасан. Дэлгэрэнгүй пост удахгүй нийтлэгдэх байх, зав болдоггүй, орой ядарч ирээд амрахаа л бодох юм байна шүү дэ. Зураг дээр - хүндэрч буй пингвин. Бөөн бужигнаан хөдөлгөөн дунд нэг нөхөр ямарч хөдөлгөөнгүй оцойгоод зогсочихсон байхлаар нь ажигласан чинь төвлөрөөд хүндэрч байдаг юм.

22 October 2016

Площадь Восстания - Прости. Спасибо. Люблю

My Dan Murphy's

Өчигдөр шуудангийн хайрцгаа уудалтал редакцид хаягласан захиа гарч ирэв.
Bottle shop-ын хөнгөлөлтийн карт онлайнаар анкет бөглөснөөс хойш яг 7 хоногийн дараа ирлээ.
Алкоголь тусдаа дэлгүүрүүдэд зарагддаг. Супермаркет ороод хэдэн пиво авчихна гэсэн ойлголт байхгүй. Пиво үнэтэй талдаа, харин вино нь хямд. Боломжийн цагаан архи 40 орчим долларт авна (Русский стандарт 37 байна лэ). Хоёр жил бонус цуглуулахад юу авч болдгийг үзье дэ :)

16 October 2016

Зурагт таавал

UPD 2016.10.16 22:00
Зөв хариулт ирж. Врангелийн арал дээр цагаан баавгайнаас хамгаалсан байдал. Хойд туйл гэсэн үг л дэ. 
Надад тэр: Монголд... Нөхөр нь согтуу ирчихээд цонх хаалга балбаад байх үзэгдлийг зогсоох гэж гэсэн хариулт бас таалагдлаа, хэ-хэ.
 
2016.10.04 22:25
Instagram-аас олж харсан зураг.
Асуулт: Хаана ямар зориулалтаар цонхоо ийм болгодог байна?

Lacrimosa - Lacrima Mosa

UPD 2016.10.16 09:51


2011.04.27 10:28
.: энд ажиллахаа байсан плеер байв :.

Sunshine Coast. Part 2

Өмнөх дугаар: click!
2016.09.13. Sunshine Coast.
Далайн давалгаа jellyfish-ийг олноор нь эрэг дээр гаргасан байв.
Тунгалаг хувилбар:
Мэдэхгүй хүнд сонирхол татаад бариад авчихмаар. Үхсэн нь аюулгүй биз, харин амьд нь усанд аюултай гэсэн. Хатгуулвал асуудал үүсдэг гэж дуулдсан шүү. Тиймээс амьд үхсэн хамаагүй, ер нь холуур тойрсон нь говийн гүрвэл шиг мань мэтэд өлзийтэй.
Зүүн тийш харвал:
Дурангаар татвал:
Баруун тийш:
Мөн адил дурандвал:
Чигээрээ:
Хичээвэл усан онгоц харагдна:
Сайхан өдөр таарсан шүү, амарч байгаад хотруугаа давхисан:
Төгсгөлд нь уламжлалт кадр - редакци бүрэн бүрэлдэхүүнээрээ: