30 September 2016

Springbrook дахь амралт зугаалга

Эхний өдөр шууд давхиад Springbrook National Park орцгоов. Сайхан уул устай газар юм билээ.
Хүрхрээ нь таалагдсан (дээрх зураг гэхдээ маргааш өглөөнийх л дө).
Гурван гэл бүл унаа тэрэг, майхан хөсөгтэйгээ явцгаасан юм (надад ямар юмны майхан байхав, цуг явсан ах нар олж өгсөн). Нийт 6 том хүн, 7 хүүхэд. Ирээд сар болохдоо энэ тэрүүгээр сайн тэнэсэн ч гэлээ эндхийн хөдөөрүү хонуутаар аялаагүй байв. Сая туршлага судалж, юм мэдэж авангаа амраад авах зорилготой зугаалсан юм. Хүүхдүүдийн 3-р улирлын, эхнэрийн mid-semester-ийн амралт яг таарсан. 
Монголчууд л болсон хойно - дундаа нэг хонины махтай. Энд ирсээр хаана ч хонины гулууз олж хараагүй. Тэгсэн махны зах дээр хэлэхлээр цаанаасаа гаргаад ирдэг гэнэ. Эвдүүлэх үү гэхэд нь үгүй гэхгүй бол хөрөөдөөд хаячихдаг гэж байгаа. Зугаалганд миний үүрэг оролцоо ер нь бага байв - майхнаа хүнээр олуулчихсан, мах бас надгүй өмнөх өдөр нь ах нар эвдчихсэн.
Мань мэт нь чулуу халаагчийн л үүрэг гүйцэтгэх шив дэ :)
Хорхогийг битүү чанагчид хялбархан хийчихдэг юм байна. Брисбэнд монголоос захиж авчруулсан дөчийн бидон байдаг гэж дуулдсан (нилээн удаж байгаа гэсэн байх шүү), одоогоор гэгээн төрхийг нь хараагүй л явна. Манайхан олноороо цуглахаараа ашигладаг биз, бодвол. Сая бол гурван гэр бүлд хоёр битүү чанагч хангалттай юм билээ. 
Тэнгэр хангай янзын сайхан байсан.
Боргоцой харахлаар "Монголд самар сайхан гарсан байгаа да" гэж бодогдно.
Үдэш болоход хүүхдүүдээ майханд нь унтуулахаар оруулчихаад томчууд нь ил гал тойрсон шигээ ганц хоёр юм шоглов. Уул болохоор гэнэт хүйтэрдэг юм билээ. Мөн од сайн харагдаж эхэлсэн. Бид хэд бас зүгээр суухгүй нурманд төмс булаад амжсан.
Яг хөөрхөн дээрээ болж ирээд майхан майхандаа ороод нам. Өглөө нь би шорлог хийх ёстой байлаа.
Урьдчилаад өмнөх өдөр нь махаа дарсан байсан болохоор шорлог янзын болсон. Редакци нь нэрээ баастаагүй шүү, хэ-хэ. Дараа нь паркаар явган аялцгаав (хэлээ унжуултал алхсан да). Тэгээд өдөр нь Gold Coast орсон боловч далайд бол ороогүй - ус нь хүйтэн санагдсан. Зарим чийрэг гарууд сэлээд л байна лэ, би ч яахав, байгалийн жамаар үхсэн нь дээр гэж бодоод өвдөгнөөс дээш усанд ороогүй. Орой нь паркад мах шарж будаатай шөл хийж идээд нилээн орой Брисбэнрүү хөдөлсөн. 2 өдөрт бүтэн хонь идчихдэг л юм байна гэсэн шүү юм яриад л салцгаасан да, хэ-хэ. Сайн хүн явснаа, муу хүн идснээ. 1/3 сайн, 2/3 муу хүн болохоор пост пропорцио яг барьж.

Reporters sans frontières

"Хил хязгааргүй эмч нар" гэдэг Олон улсын төрийн бус байдаг шиг "Хил хязгааргүй сурвалжлагч нар" гэж бас бий (reporter-ыг сурвалжлагч гэж ерөнхийлөх нь буруу л байх). Тус байгууллагын реклам өвөрмөц: 
Найзууд зүгээр плакат гаргаад тогтохгүй гудамжны сурталчилгаа хүртэл хийгээд амжсан.

29 September 2016

My Chemical Romance - Cancer

Зул

Буянтай буурал шүү зайлуул. Хүүхдүүдээ бага байхад 1-р хороололд очиж толгойг нь бариулдаг байсан. Гар нь зөөлөн гэж жигтэй, хэд илээд л хүүхэд эдгэчихдэг байж билээ. Олон ч жил, олон ч хүнд тусалсан да. R.I.P.

SpaceX Interplanetary Transport System

Марс дээр хүний хөл гишгэх мөч ойртсоор.

27 September 2016

Зугаалганд гарлаа

Хоёр өдөр байхгүй байх нь. Gold Coast, цаашлаад Springbrook National Park-руу зугаалганд гарлаа. Талдаа 120 орчим км юмуу да.

26 September 2016

Roma Street Parkland. Part 2

Цувралын эхний дугаар: click!
Энэ удаагийн сэдэв - мөлхөгч болон шувууд (нэмэх нь ганц сүүн тэжээлтэн).
Тус паркад хэвлээр явагч элбэгээс элбэг.
Том жижиг, өргөн нарийн - бүх төрлөөрөө.
Усанд хүртэл сэлээд байж байх юм.
Зарим нь усны захаар нарлаад хэвтэж байх жишээний.
Ер нь хаана л бол хаана гүрвэлтэй газар байв.
Шувуу гүрвэлийг бодохноо харьцангуй цөөхөн.
Урд нь харагдаагүй төрөл зүйл байх чинь.
Нуурандаа нугастай.
За тэгээд төгсгөлд амалсан ёсоор ганц сүүн тэжээлтэн.

25 September 2016

Brisbane Riverfire-2016

Жил бүр зохион байгуулагддаг арга хэмжээ юм билээ. Өдөр нь ажиллаж таарсан болохоор цагийг нь тулгаад очсон. South Bank-д амьдардаг хоёр дүү хүү байдаг юм. Тэр хоёр "Ах ийшээ машинтайгаа ирээд дэмий, зогсоол олдохгүй байх, хамаг зам хаалттай, битүү цагдаа байна" гэхээр нь автобусаар очсон. Гүүр хаалттай, зөвхөн автобус, явган хүмүүс л зорчиж байв. South Bank-д хөл гишгэх зайгүй байв - битүү хүн. Зүлгэн дээр майхан бариад тухалчихсан байх жишээний. Суух газар үнэндээ байсангүй. Голын эргээс шоу үзчихээд гэрлүүгээ алхаад харьцгаасан. 30 минут зогсоо зайгүй салют буудсан. Гоё л шоу болдог юм байна. Эхэлж буй үеийн бичлэг (бичлэг хийх явцад зураг дарсан нь буруу үйлдэл болж, зураг нь ч тааруу, бичлэг нь ч дундуураа тасалдаад):

24 September 2016

Лифтэнд

Гар утсан дээр үлдсэн байсан зурагнууд.
Манай байрны ачааны лифтэнд ногоон гэрэл хийсэн дебилийг яалтай билээ. Түүгээр тогтохгүй ачааны лифтийг сондгой, энгийн лифтийг тэгш давхарт зогсохоор тохируулж тэнэгтсэн. Байр барьсан компани лифтээ эвдчилгүй хариуцах ёстой 3 жилээ өнгөрөөж, бушуухан СӨХ-д өгч салах гэж буй арга байх. Оршин суугчид дургуйцаад баахан өргөдөл гомдол болоод хоцорсон.
Ер нь цэвэрхэн, хоггүй лифтэнд офист л сууна. Орцных бол яг цэвэрлэсний дараа л цэвэрхэн. Байрны хувьд лифт нь камертай, манаач нь гестапо байх хэрэгтэй юм шиг байгаа юм.
Хүний нүднээс далд хүнээ байдгаа больчих хэрэгтэй л дэ.
Ихэнх тохиолдолд ундаа пивоны сав хаясан харагддаг. Гадуур ууж явсан ундаагаа лифтэнд шавхаж балгаад, гэртээ хог барьж орохгүйн тулд орхидог бололтой. Лифт, орц нь орон гэрийнх нь нэгээхэн хэсэг гэдгийг ойлгохгүй.
Гэрийн босго даваа л бол дайсны нутаг дэвсгэр. Эвдхийн эвдэж, сүйтгэхийн сүйтгэж, үгүйдээ завааруулах хэрэгтэй.
Гэрлийн бүрхүүл хүртэл хусчих юмаа.
Энэ үзэгдэл засартлаа удах байхаа.
Харин нэг офисын лифтэнд боломжийн самбар олж харсан. Соронзтой зар, хэрэгтэй үед хэвлээд наачихдаг, хэрэггүй үед авчихдаг.

22 September 2016

Mitsubishi Pajero

Машинаа зарж магад гэсэн пост нийтлээд удаагүй байхад тэрэг маань эзнээ олсон. Надад их ээлтэй унаа байсан юм, шинэ эзэндээ алилхан байх болтугай.
Mitsubishi Pajero-гийн хөгжил:
2 болон 4 дахь generation нь дизайны хувьд илүү таалагддаг. Техникийн хувьд бүгд энгийн, найдвартай машинууд юм.
Гурван жил унах явцад ямарч асуудал үүсч байсангүй. Монголд яагаад MMC-ийн албан ёсны диллер байдаггүй нь сонирхолтой. Mitsubishi уг нь боломжийн үнээр найдвартай техник хийдэг юм. SuperSelect-ийг бараг хамгийн сайн хурдны хайрцаг гэж би үздэг. 6G72 мотор бол "древний как гавно мамонта" гэж нэрлэгддэг ч чулуу эд мөнөөс мөн.

Shorncliffe Pier. Part 2

Эхний нийтлэл: click!
Энэ удаагийн сэдэв - хаяг, анхааруулах болон мэдээлэх самбар, жижиг деталиуд.
Пирс дээрээс загас барихад бүх нөхцлийг бүрдүүлж өгч. Угааж янзлах тавцан, крант бэлэн.
Юу барьснаа мэдэхгүй бол самбараас хар.
Загас өөр ширээн дээр цэвэрлэж болохгүй.
Дүрэм зөрчвөл шууд усруу шиднэ!
Уурганууд унахгүй.
Учир нь бариулууд ухдастай.
Загастай холбоотой бусад тэмдгүүд:
Дан загастай тэмдэг байдаг гэвэл бас тийм биш.
Нэг ажиглагдаад байгаа юм - мод ашиглалт. Модон эдлэл хаа сайгүй таарна. Мод шиг хүний эрүүл мэндэд хоргүй, гоё харагддаг материал бага. Тиймээс сандал, хаалт хашлага зэргийг ихэнх тохиолдолд пластмасс биш натурал модоор хийсэн нь харагддаг. Танилцуула бүхий шон тэдний нэг:
Пирсийн дэргэд далайн эрэг дагуу сунасан романтик нэртэй парк бий.
Хэдийгээр парк романтик ч гэлээ хонх хангинаад байхад замын баруун талаар тоохгүй хөтлөлцсөөр алхаад байвал эрт орой нэгэн цагт нуруундаа дугуй зоолгох нь гарцаагүй. 

20 September 2016

Mount Coot-tha

2016.09.12-ны орой.
Mt. Coot-tha Lookout нь эндхийн Зайсан толгой юм.
Дурангаар харахлаар гоё юм билээ. Дуранд нь аппаратны дуран залгагддаггүй нь харамсалтай.
Цаг орой болсон байсан тул бэлэг дурсгалын дэлгүүр үүдээ барьж. Хоолны газар харин ажиллаж харагдсан.
Зогсоол нь сэлүүхэн байснаа явган аялалаар ирсэн бололтой гэмээр арван жилийн хүүхдүүд хаанаас ч юм гарч ирээд олноороо гүйлдээд эхэлсэн.
Мэдээллийн самбар.
Энд өдрийн цагаар гарч ирэхлээр бас гоё байдаг гэсэн. Дараагийн удаа гэгээтэйд гарнаа.
Брисбэн business center-ээсээ өөр газар өндөр барилгагүй нь сайн харагдна.
Том талбайтай, тархай бутархай хот. Баруун тийш гэрэл нь уртаас урт үргэлжилнэ. Төв хэсгийг бодохноо гэрэлтэх нь бага, зураг авахлаар бараг гарахгүй байна лэ.
 
Видео бичлэг дээр бүдэгхэн ч болтугай харагдаж байна: