28 February 2016

Баяр ёслолын тухай

Баярын гол утга нь өргөн тэмдэглэх, сүрлэг шоу зохион байгуулах, эсвэл шагнал урамшил олгох болон авахдаа биш. Баярыг гэр бүлийнхээ хүрээнд амарсан шигээ тэмдэглэхийг би илүүд үздэг. Шинэ жил надад таалагддаг, гоё баяр. Наадам бас сайхан, зуны дэлгэр цагаар идээ цагаа элбэг, амралт ч сайхан таардаг. Бусад баяруудад бол бага ач холбогдол өгдөг. Валентин болон Хэллоуин - гадны, бидэнд ямарч хамааралгүй баяр (маркетингийн нүүдэл шүү дэ үндсэндээ). Мартын 8, Эх үрсийн болон Цэргийн баяр - онц утга учир байхгүй баярууд. Армид алба хаасан, хааж буй хүмүүс баярлахын эсрэг байгаа юм биш, сахлаа хусдаг болгон хөөрөөд, гудраад байх нь буруу юмаа гэдгийг л хэлэх гээд байгаа ухаантай. Шашины баяр ёслолууд бол бүр утгагүй. Мэргэжилтэй холбоотой баяруудыг тэмдэглэх хэрэггүй гэж үзэж байна. Үүнд: багшийн, эмчийн (эмнэлгийн албан хаагчийн болон сувилагчийн өдөр гэж бас давхар байдаг байх шүү), уул уурхайн, цахилгаанчны г.м. түгээмэл мэргэжил болгоных бий. Програмистын ч билүү админы өдөр хүртэл байдаг, хэдэнд болдгийг нь би мэдэхчгүй.
Баяр бизнес болсон нь надад таалагддаггүй. Шинэ жилийн сурталчилгаа 11 сард эхлэх нь эрүүл бус үзэгдэл. 2 долоо хоногт зарагдах бараанаас 2 сарын турш зарагдах барааны хэмжээ их байх нь ойлгомжтой шүү дэ. Чи хайртдаа 02.14-нд бэлэг, 03.08-нд ээждээ цэцэг авч өгөхгүй бол голоор цохьсон баагий болчихгүй, гэхдээ маркетингийн үйлчлэлээр тийм л болж хувирчихаад байгаа юм, хэ-хэ.
Баяраар хэн амарч байна, хэн ажиллаж байна гэдгээр нийгэмд хэний хөдөлмөр, мэргэжил чухал вэ гэдгийг тодорхойлж болдог нь сайн юм да. Цэрэг цагдаа, онцгой байдлынхан, түргэний эмч, ТҮК-ийнхэн, цахилгаан станцын диспетчерүүд г.м. баярлаж хөөрөлгүй урдах ажлаа дуугуй сайн гүйцэтгэдэг хүмүүсийг хүндлэх хэрэгтэй.

Bristol stool scale

Анагаахад хүний өтгөнийг шинжихэд Бристолийн хэмжигдэхүүнийг ашигладаг:
1, 2-р төрлийг түгжирэл, өтгөн хатсан тохиолдолд шинжинэ. 3, 4 нь эрүүл баас гэж тооцогддог (тэр тусмаа 4), гүйлгэх үед 6, 7-р төрөл шинжилгээнд орно. 7 бол ер нь хэцүүдсэний шинж.
Эмч блогын уншигчаас: - Өтгөн чинь ямар байгаа вэ? гэж асуухад манай уншигч: - Бристолийн хэмжигдэхүүнээр гурав шүү дэ эмчээ! хэмээн нүүр бардам хариулах боломжтой боллоо :)
Эмч гаднаа инээмсэглээд өнгөрөх хэдий ч дотроо "хуцдаг халтар вэ" гэж бодох байх.

7Б - Не герой

Фото түүх өгүүлнэ

1938 он. Гүрж.
1917 он. Окопноос барьсан хархнууд.
1918 он. Химийн довтолгоонд өртөж хараагүй болсон цэргүүд сагс сүлжих үйлдвэрт ажиллаж буй байдал.
1983 он, Лас-Вегас. Цөмийн бөмбөгийн туршилтад зориулагдсан манекенууд.
1944 он, Шинэ Гвиней. Гэмтэл авсан Douglas A-20G.
Турк офицерууд курд хүүхдүүдээр "Турк хүн гэж нэрлэгдэх нь аз жаргал" хэмээн самбар дээр бичүүлж буй алдартай зураг.

Уншихыг зөвлөж байна

Орос хэлтэй уншигчидад эрүүл мэндтэй холбоотой хоёр линк өгье:
1. http://ura.ru/articles/1036265912
Онкологийн эмчийн сонирхолтой ярилцлага. Рак гэж юу юм? Яагаад хорт хавдраар өвчлөгсдийн нас залуужаад байна? Рак удамшдаг уу? г.м. гол асуултуудад мэргэжлийн эмч ойлгомжтой, ШУ-ны үндэслэлтэй, шударга хариултууд өгсөн байгаа. Тухайлбал: эцсийн шатанд орсон хорт хавдар илрэх юм бол өвчтөнийг янз бүрийн эмнэлэг, эмч домчоор авч яваад хэрэггүй. Сүүлийн өдрүүдийг нь там болгоно. Тэгсэн дор тэнхээтэй байгаа дээр нь сайхан ийш тийш зугаалуулж, уулзалгуй удсан хүмүүстэй нь уулзуулж барьчихаад рак даамжирах үед өвчин намдаалтыг нь сайн хийх хэрэгтэй. Энэ нь эмчлэгдэхгүй өвчнийг эмчлэх гэж оролдсоноос хамаагүй энэрэнгүй хүмүүнлэг явдал болно.
2. http://lenta.ru/articles/2016/01/26/shower/
Үндсэндээ нодинон жилийн дархлааны тухай постод дурьдагдсан зүйл - өдөр болгон усанд орж, хамаг байдгаа зүлгээд хэрэггүй. Ихэнх тохиолдолд биеийнхээ үстэй хэсгийг л саван шампуниар угаачихаад харайж байхад хангалттай. Тэр төгсгөлд нь ус хэмнэж барих талаар дэмий балай зүйл бичсэнийг нь эс тооцвол боломжийн нийтлэл.

Vista


27 February 2016

Хориг

Европын сүмүүдэд Христ болон гэгээнтнүүдээ хананд ямарч асуудалгүй дүрсэлдэг. Фреска, витраж, энгийн зураг зөндөө бий. Иранд болохоор хүн дүрслэх хориотой. Тиймээс орнамент гайхалтай хөгжсөн байдаг.

Пикник - Египтянин


Хаяг, самбар

Улаанбаатарт лав сүүлийн жилийн хугацаанд гоё самбар олж харсангүй. Олон самбар бүр хоосон байгаа.
Самбарын эзэд сонгуулийг тэсэн ядан хүлээж байгаа байх. Хэдэн товарищын юмуу намын сурталчилгаа өлгөж шархаа нөхөх биз.
Ер нь сонгууль хурдхан болж энэ засаг төр солигдож нэг тийш болоосой гэсэн хүлээлт нийгэмд байх шиг. Нээх их зүйл өөрчлөгдөхгүй л болов уу гэж бодож байна. Тэр болтол ард олон ломбардруу цахилгаан хэрэгслээ зөөсөн шиг:
Чадах чинээгээрээ юм хийх гэж оролдсон шиг:
Бүтэлгүйтвэл хуссан шиг:
Бүр хүнд нэг нь хуссаныхаа маргааш буудалд сэрсэн шиг л яваа байх.

ed


Serge Gainsbourg & Jane Birkin - Je t'aime... moi non plus


26 February 2016

Гүйлт

Дулааны улирал удахгүй ирнэ. Гүйлтээ сэргээж эрүүл мэнддээ анхараах, илүүдэл жингээ хасах сонирхолтой хүн олон байгаа нь тодорхой. Гэвч гүйхэд учир бий...
Хотын нөхцөлд гүйж буй ихэнх хүн өсгий дээрээ гишгэдэг байна. Ингэснээр газарт гишгэх үеийн хүч биеийн жинг гурав дахин нугалсан хэмжээгээр шууд шилбэ, өвдөг, сүүжний ясанд очдог. Үүнд гол буруутан нь - гутал. Гуталгүй гүйгээд үз - энерги өлмийгөөс өсгийхүү дамжиж, булчин хавьцаа амортизатор ажиллаж буй мэт дарагдаж намжих болно. Үе мөчид нөлөөлөхгүй. Хүний хөл хэдэн мянган жилийн турш өмсгөлгүй бүрэлдэн тогтсоныг мартаж болохгүй. 
Мэдээж хэрэг спорт өмсгөл үйлдвэрлэгчид энэ асуудлыг мэдэж байгаа, тиймээс иймэрхүү гүйлтийн гутал хийдэг болсон:
Гэвч ийм өмсгөл олох магадлал бага тул хатуу гадаргаар гүйхгүйг л хичээх хэрэгтэй. Гадны паркуудын явган зам яагаад цемент биш шороогоороо байдаг учир энэ.

Coldplay - Hymn For The Weekend


Расизм ба нацизм: өөрийн тал ба дайсан

Ксенофобийг тайлбарласан олон онол бий. Үнэн хэрэг дээр хүн өөрөөс нь ялгаатай шинж чанартай хэн нэгнийг хүлээж авахдаа дургуй байдгаас л бүх асуудал үүдэлтэй. Хүн гэдэг амьтан өөртэй нь ижил болон ялгаатай чанарыг бусдаас хайж олохдоо гаргуун. Хэн нэгэн илүүдэл жинтэй бол - тарган гахай, турьхан, биеэ хамгаалж чадахаргүй бол автоматаар пидор буюу гомо, нүдний шилтэй бол - номын гар, хар бол - нигер (намайг бага байхад ихэвчлэн куба гэдэг байсан) болчихдог. Гэвч энэ тохиолдолд ксенофоб өөрөө нүдний шилгүй туранхай цагаан арьстан байх хэрэгтэй л дэ. Тарган бол бусдыг бүдүүнээр нь ялгаварлаад байх нь бага. Үзэн ядалт, жигшилт нь маш энгийн мэдрэмжүүд шүү дэ.
Эсрэгээр - хүмүүс нэгдэхдээ аль алинд нь ижил байгаа шинж чанаруудаа урдаа барьдаг: манай сумын, нэг байрны, бид монголчууд, Челси - аварга (тус клубын дэмжигч байвад даапаалсанд уучлаарай :) г.м. 
Цаад талаараа уг нь Түгжил шиг монголоос хавьгүй дээр гомо нигер байж л таараа. Гэхдээ ихэнх хүн үүнийг мэдэхчгүй өнгөрнө.

25 February 2016

The Chemical Brothers - Wide Open


ДДТ - В очереди за правдой

Арслан ба антилопын сүрэг

Арслан антилопын сүрэгрүү дайрахад антилоп болгон ганц хуулинд л захирагддаг. Тэр нь: өөрийнх нь болон арслангийн дунд ядаж ганц өөр антилоп байхаар хөдөлдөг байгаа юм. Нэг ёсондоо жийрэг хийдэг гэж үзэж болно. 
Орос хэлэнд "(с)делать крайним" гэдэг хэллэг бий - "захын баагийн болгох" гэж орчуулагдах юмуу да. Буруутан болгох, жийх, золигт гаргах гэсэн утгатай. 
Яг дээрх үзэгдэл амьдрал дээр хүний нийгэмд түгээмэл тохиолддог. Тиймээс ангайж байгаад захад гарвал арслан үмхээд авна гэдгийг санаж байх хэрэгтэй. Би үхэхээр чи үх :-)

24 February 2016

Видео бичлэгийн хурд

YouTube дээр бичлэг үзэхдээ би заримдаа settings-ээр нь орж хурдыг нь нэмдэг. Мэдээж клип зэргийг үзэж байхдаа нэмээд байхгүй. Лекц, семинар, зааварчилгаа, мэдээлэл гэх мэтийг 1,25 юмуу 1,5 хурдтай үзэхэд яг таардаг юм (зарим хэт нуршуу бичлэгийг 2 дахин хурдасгах нь ч бий). Та нарт ч гэсэн хурдасгаад үзээрэй, хамаагүй хугацаа хэмнэнэ гэж зөвлөх байна.

Ингэхэд, блогын редакци YouTube дээр channel-тэйг мартаж болохгүй. Сүүлийн хэдэн жил хийгдсэн бичлэгүүд нэг дор цугласан байгаа: https://www.youtube.com/user/ganzorig79/videos

Улс төрийн эргэн тойронд

Сонгууль болох жил хаврын улиралтай зэргэцээд циркийн үзүүлбэрүүд ар араасаа цуварч эхэллээ. Зугаатай юм, ямарч хошин шогийг дагуулахгүй. Сүүлийн үед улс төрийн эргэн тойронд болж өнгөрсөн үйл явдлуудын талаар юу гэж бодож байгаагаа бичье.
1. Амарсанаа. Үндсэн хуулийн цэцийн даргыг ажлаас нь чөлөөлөв. Уг нь академич цолтой, гавъяат хуульч хүн шүү дэ. Дааганаас унаад үхдэггүй юм, дарвагараасаа болж үхдэг юм гэдгийг хойч үед сургамж болгож харуулаад буулаа да зайлуул. Ерөөсөө амнаасаа л болсон шүү дэ. Найз хэн нэгэнд саад болж байсныг үгүйсгэхгүй, гэхдээ халагдах нөхцлөө бол яах аргагүй өөрөө бүрдүүлсэн. Үндсэн хуулийн цэцийн дарга гэдэг хуулийнхаа секторт өндөр албан тушаал (тэр монголдоо 4-т жагсана барина гэдэг нь ч бас ортой). Тийм байж сумдын засаг ноёдтой барьцаад яахнав дэ.
2. Насанбаяр. Эвгүй байдалд орж суудал нь ганхсан гарууд Үндэсний телевизээр ярилцлага өгдөг уламжлал бий болоод удаж байгаа. Үндэсний телевиз ийм нэвтрүүлэг хийхдээ шууд гэж зарладаг ч гэлээ асуултаа урьдчилж танилцуулдаг мэт санагддаг. Цэцийн дарга Амарсанаа ч гэсэн ярилцлага өгөөд л буусан. Саяхан Боловсролын яамны газрын дарга (мүүн тодотголтой) Насанбаяр ярилцлага өгч харагдна лэ. Юу ярихыг нь барагцаа таамаглаж байсан болохоор үзэлгүй сувагаа сольсон. Мүүний тухайд гэвэл - Unification Church гэж хайж ороод уншаад үзээрэй, боловсролын салбарт анхаарлаа их хандуулдаг найзууд байгаа юм. Би Насанбаярын оронд байсан бол сайн дураараа больчихно. Чичүүлэн чичүүлэн чичрээд зүтгээд байх хэрэг байна уу, ямар амь биш заяа биш.
3. Дуучин Наара. Би тоглоомчгүй ийм дуучин байдгийг уржигдар л мэдсэн. Хоцрогдож дэ. Өнөөдөр FB-д нэг бичлэг байхаар нь эхлүүлэнгүүтээ шууд больсон. Мэдрэлийн системээ хүнд цочиролд оруулаад яахав, байгалийн жамаар үхье.
4. Гүндалай. Гүндалайг ард олон Гүнбалай гэж зүгээр ч нэг нэрлээгүй. Найз циркийн алиалагчаас илүү түмэн олныг баясгаж байгаа. Тэр "чацга царайлаад" болон "сум тавьж буй агшин" нь интернэтийн мем болсон. Инээд бэлэглэж буй хүнийг харааж зүхээд яахав, сонгох нь ч бас хаашаа юм, цааш биднийгээ олон жил хөгжөөгөөрэй гэж ерөөе.
5. С. Эрдэний жиргээ:
Энэ нөхөр маргааш найзынхаа нугасыг тасалж алчихаад Чингис хаан Жамуухыг цус гаргалгүй хүндэтгэл үзүүлж хороосон юм гээд зогсож байвал гайхах зүйлгүй л юм байна. Эрдэнэ ер нь бүтэхгүй гар.

23 February 2016

Animal Джаz - Шаг Вдох

Атеизм

Атеизмын тухай Ганс Христиан Андерсен маш оновчтой хэлсэн байдаг:
Думающий атеист, живущий по совести, сам не понимает, насколько он близок к Богу. Потому что творит добро, не ожидая награды. В отличие от верующих лицемеров.
Орчуулвал:
Зөв амьдарч байгаа, юм боддог атеист хүн өөрийгөө Бурханд ямар ойртсоноо ч мэддэггүй. Учир нь тэрбээр зарим хуурамч шүтэгчидээс ялгаатай нь шагнал харалгүйгээр сайн үйлс бүтээдэг юм. 

Үнэн л дэ. Сайн хүн болохын тулд ямарваа нэг шашин шүтдэг байх албагүй. Мэдээж шашинд гүн орсон сайн хүмүүс ч бий. Гэхдээ энэ нь бурханд итгэдэггүй л бол буруу номтон, бусдын үзэл бодлыг уландаа гишгэгч гэсэн үг биш.

21 February 2016

Мумий Тролль - Фантастика

Холимог хуурга

Удаж удаж ээлжит цуглуулга бэлэн болов.
Засгийг огцруулах хуралдаанд ирц өндөр (73) байсан. Санал асуулгын дүнг Их хурлын дарга бахдалтай нь аргагүй интернэтэд байршуулсан. Арга ч үгүй биз, АН засгаа хамгаалж үлдэж чадсан хойно баярлаж болно. Надад ойлгомжгүй зүйл ганц л байв - нэрсийг дээрээс нь доош жагсаахаар програмаа хийж болоогүй юм уу гэж. Уншихад, нэрээр нь хайж олоход хамаагүй хялбар болно, одоо байгаа нь - садизм.
Манай орцонд нэг оршин суугч лифтний хаалганы хажууд уриалга хадсан байв. Товч утга нь: "гахай нохойн хороо шиг амьдраад яахав дэ хэдүүлээ, орцоо цэвэр байлгая" гэсэн утгатай. Тэгсэн уг уриалга дээр хэн нэгэн нь "Knowledge is power" гэж нэмээд биччихэж. Энэ үгийн Bacon хэлснийг би мэдэж байсан болохоор лифт хүлээх зуур Bacon гээд ард нь нэмчихэв. Хэсэг хугацааны дараа "Cogito ergo sum" (Сэтгэж байна, тэгэхлээр оршиж байна) гэсэн бичээс нэмэгдсэн байлаа. 
"Хэн энэ үгийг хэлсэн билээ?" гэж тухайн үед санах гээд хичээсэн боловч санаж чадаагүй. Интернэтээс Rene Descartes хэлснийг мэдээд төд удалгүй ард нь Рене Декарт гэж нэмж орхив. Сая шинэ жилийн өмнө "Зул сар мэнд" хэмээн бичсэн байхаар нь би тэр дор нь Santa гэв. Лифтэнд самбар, маркер байрлуулах хэрэгтэй юм байна гэж бодогдсон.
Офисын лифтэнд паркетан шалны хээтэй хулдаас дэвссэн байхтай таарав. Лут сэтгэж байгаа юм шүү, манайхан. Аж ахуйн дарга нь үзэмжтэй, урт настай, цэвэрлэхэд хялбар арга бодоод олчихсон гэж бодож байгаа байх да. Үнэн хэрэг дээр энэ нь костюм дээр таавчиг өмсөхтэй л адил.
Бас нэг лифт - хаясан гээсэн эд зүйлс. Энд болохоор шалан дээр нь картон дэвсэж. Орц, лифтэд картон дэвсэх шиг заваан үзэгдэл цөөхөн дө цөөхөн. СӨХ шалаар тоос шороо, шавхай цуглуулах материал дэвсэх биш чийгтэй цэвэрлэгээ цагтаа чанартай гүйцэтгэж байгаа эсэхэд анхаарах ёстой.
Шальчигнасан зүйл үүнийг л хэлэх байх. Лифтний товчийг хүн хэзээ буруу дардаг юм? Андуурч буруу дарна, хүүхэд хөгшид буруу дарна, согтуу юмуу таг дебил гар буруу дарна. Бусад тохиолдолд буруу дарах үндэслэл байхгүй. "Зөөлөн" дардаг нь бас яаж байгаа юм? Ямар хөхний товч биш, лифтний товчийг энхрийлээд яахвээ дэ цус. Товчхондоо - ийм бусдыгаа доош нь хийсэн юм хаддагаа л больчих хэрэгтэй. 
Физикийн багш хичээл дээрээ "Физикийн анхан шатны мэдэгдэхүүнгүй хүн ачаан дээрээ хүрзээ ингэж байрлуулж байгаа юм" гэж хэлэнгээ доорх зургийг сурагчидад харуулах хэрэгтэй. Ядаж хотгор хэсгээр нь яг салхи тосуулдаг нь ч юув дэ, чаавас.
Зөв зүгт хөгжиж буй урлаг.
Масло, шатахууны идэлт багасгадаг есөн шидийн төхөөрөмж, багаж, шингэнүүдийг би "цэвэр хульхидалт" гэж боддог. Тэр тусмаа иймэрхүү "бензин йонжуулах" технологид бол бүрч итгэхгүй. Энэ нь 2-3%-ийн хэмнэлт гаргадаг байж магадгүй, үгүйсгэхгүй. Гэхдээ яах юм тийм хэмнэлтээр? Машин болгонд шатахуун зарцуулалтын норм гэж бий. Нормондоо идэж байвал асуудал байхгүй, исгэрээд зугаалж бай. Их идээд байгаа бол тэгээд л свечагаа сольж эхлээд, бензин насосоор дайраад, сүүлдээ мотороо, эсвэл машинаа солилдоо. Бензин зуслаад эхэлсэн машиныг ямарч "йонжуулсан бензин" аврахгүй гэдгийг баттай хэлэх байна. Тэгээд ч "урсгалийг" гэж бичдэг, цэг тавьж сураагүй хүмүүст машинаа даатгаад дэмий л болов уу. Нөгөө талаас - 20л иддэг машиныг 10л идүүлэх гэж оролдож байгаа хүн байвал "наад санаагаа орхи найзаа, хүн голоор цохисон байж болно, гэхдээ яагаад ч хэмнэгддэггүй зардал гэж бас байдаг юм" гээд хэлчих хэрэгтэй.
GITHZEN. Хальт харвал ерөөсөө CITIZEN. Гэхдээ пластикийн чанар, товч дарагдалт зэрэг нь сайн болсон байгаа юм шүү. Хятад дуураймал барааны чанар ч гэсэн өсч буй бололтой.
"Их Монгол" хороолол дахь баримал. Уран барималчинд нэг хүүхдийн гарыг нөгөө хүүхдийнх нь гаванд ортол шуудагнаас татуулах зайлшгүй шаардлага байж дэ. 
Хятад элчингийн хойд корпус. Гал тогоо нь байх. Шаталтын утаа биш уур их хэмжээгээр гарч байхыг бодоход ажилчиддаа хоол нэгдсэн журмаар хийдэг юм шиг байгаа юм.
Их хөөрхөн хийгдсэн сурталчилгааны хуудас. Gym цагаан сарын дараа буузаа шингээ гэж байгаа нь энэ.
Би Дарь-Эхийн уулзварын урд байрладаг Шунхлайгаас шатахуун их авдаг болсон. Сансарын Петровис дараалал ихтэй, ажитнууд нь саран дээр буусан мэт удаан хөдөлгөөнтэй болохоор бүтдэггүй юм. Энд болохоор үсрээд л нэг машины дараа зогсоно. НӨАТ-ийн баримт бичүүлж авах нь ч амар. Санал хүсэлтийн хайрцагтай, дэргэд нь бөглөх анкет нь өлгөөстэй. Эдгээрийг хэнч ашиглаагүй байх гэж хардаж байна. Бас түгээгчид нь хоолоо цонх болон шилний завсар хадгалдаг юм. Савтай цуйван, ундаа, хөргөж буй аягтай цай, кастрюлитай салат хүртэл олдно.
Цахим өртөө сайт "тербумтан" гэдэг шинэ үг зохиож.
Төгсгөлд нь - өнөөдөр уншсан мэдээ. Долоо хоногийн сонингуудыг нөхөж уншаад эргүүлж байтал ийм мэдээ гарч ирдэг юм:
Хэрэв мэдээлэл үнэн бол - яацарсан заяа нь хаясан гарууд вэ 3,14z! Хэдэн өдрийн өмнө туслахдаа хэлээд, хэдэн цаас өөрөөсөө нэмж төлөөд эконом класс-аа солиулчихна л биз дэ. Суусан хойноо урагшаа зүтгээд байдаг чинь хаашаа юм? Тэгээд бас хэрэндээ даналзаж дөвчигнөсөн юм шиг байгаа юм, уродууд. "Чацга царайлаад сууж бай!" гээд онгоц буудал дээр хаяад цагтаа хөөрөх хэрэгтэй байсан юм. Нисэгч болох минь ч яавдаа!

Charles Taylor-ын хамгаалалт

Charles Taylor  - 1997 - 2003 онуудад Либерийн ерөнхийлөгч. 
Өөрийн оронд хоёр ч иргэний дайн дэгдээсний сацуу зэргэлдээх Сьерра-Леонд босогчдыг дэмжиж, санхүү, зэр зэвсгээр хангаж байсан нөхөр. Харгис гар байсан байгаа юм - цэргүүдээ каннибализм хийхийг шаардаж байсан мэдээлэл бий. Ер нь бүтэхгүй болгоныг хийсэн гэж үзэж болохоор: хүний наймаа, иргэдийн эсрэг террор, аллага, хүчин, секс боолчлол, хүүхэд зэвсэгт мөргөлдөөнд ашиглах, дээрэм тонуул, албадан хөдөлмөр эрхлүүлэлт, алмазын хууль бус наймаа г.м. үргэлжлүүлж болно.
Дэлхийн II дайнаас хойш Олон улсын шүүхээр хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргээр яллагдсан анхны төрийн тэргүүн болсноороо алдаршсан (50 жилийн ял авсан). 
1997 онд загвар өмсөгч Наоми Кэмпбелл найзаас хэдэн алмаз бэлгэнд авсан болохоор 2010 онд шүүхэд гэрчээр дуудагдаж мэдүүлэг өгөхдөө хүрч байсан удаатай.
2006 оны гурван сард Нигерийн засгийн газар тус улсад орогнож байсан Тейлорыг НҮБ-ийн шүүхэд гардуулсан нь зөв гэж шийдэв. Баривчлагын тухай мэдээлэл авсан диктатор зугтаасан боловч Нигери Камеруны хил дээр их хэмжээний бэлэн мөнгөтэй саатуулагджээ. Дипломат номертой машин хөлөглөсөн давхиж байсан байгаа юмаа бас. Маргааш нь гэхэд түүнийг Монровийн нисэх буудалд онгоцоор хүргэв. Эндээс Тейлор НҮБ-ийн энхийг сахиулагчдын хамгаалалтад орсон. Тэр нь манай цэргийхэн байсан юм.
Тэгээд нисдэг тэргээр Фритаунруу илгээсэн байдаг.
Тейлорын шүүх хурал Сьерра-Леонд явагдвал үймээн самуун дэгдэж болзошгүй гэж үзээд 6 сард Нидерландруу (тодруулвал Гаага руу) нөхрийг нисгэсэн байдаг.
Дээрх хугацаанд хамгаалалтыг манайхан хариуцаж байж.