10 September 2015

Монголчууд ба архи

Павел Аполлонович Ровинский - хаант оросын иргэн. 1831.02.22-1916.01.28. Волгоградын Гусевкад төрж Петроградад нас барсан. Түүхч, славист, этнограф ба нийтлэгч. "Мои странствования по Монголии" буюу "Миний Монголоор хийсэн аялал" дурсамжууд нь "Вестик Европы" сэтгүүлд 1874 онд гарч байсан. Дурсамжаас нь сонирхолтой хэсгүүдийг нь блогд цуврал хэлбэрээр нийтлэхээр шийдлээ: 
"Мы пили тарасун, не переставая, часов шесть, а опьянения большого ни в ком не было заметно; все были только необыкновенно веселы; а русскому человеку этого мало: ему хочется пить для того, чтоб напиться, чтоб одичать или себя не помнить. Да, такого рода пьянство чисто наша оригинальная черта. У монголов пьянство поголовное летом. Тогда они каждый день гонят водку из молока, и часов с 10-ти утра, как только выходит котёл, начинается попойка. Пьют до тех пор, пока выпьют всё; каждый курит вино для себя, а кто придет — пьёт вместе; но как скоро выпили своё, купить негде, да и не водится покупать его; поэтому поневоле делается перерыв и организм отдыхает. К тому же опьянение от него не так сильно и скоро проходит. Летом с монголами нельзя почти никакого дела иметь, потому что они каждый день пьянствуют; но как только наступила осень, перестали доиться кобылы и коровы, пьянство кончено. Таким образом, монгол не может предаваться пьянству круглый год; упивается не так сильно, как с нашей водки и не пропивается, потому что пьёт свое вино."

Орчуулах гээд оролдоод үзье:
"Бид нэрмэл тасралтгүй зургаан цаг уусан ч их согтсон нь байсангүй. Бүгд хөөрсөн байдалтай, хөгжилтэй болсон байлаа. Орос хүнд энэ багадна: ухаанаа баларттал, эсвэл адгуусын хэмжээнд тултал уухыг оросууд хүсдэг. Ингэж уух нь бидний үндэсний онцлог юмуу да. Монголчуудын хувьд зун цаг бол толгой дараалж архиддаг үе. Тэд зуны өдөр болгон сүүгээ нэрэх бөгөөд өглөөний 10-аас тогоо гарангуут архидалт эхэлдэг. Байгаа архиа дуустал нь ууна. Айл болгон өөрийнхөө нэрмэлийг нэрдэг. Хэн нэгэн зочилж ирвэл цуг уугаад суучихна. Байгаагаа барсан бол худалдаж авна гэж байхгүй. Ер нь нэрмэл зардаг газар байдаггүй болохоор бие организм нь хүссэн хүсээгүй хэсэг хугацаанд түр амсхийнэ. Согтолт харьцангуй бага байдаг болохоор удахгүй эрүүлждэг. Монголчуудтай зун цагаар ажил хэрэг явуулна гэдэг хэцүү. Өдөр болгон архидалт болж байхад ямарч боломжгүй. Гэвч намар цаг ирж адуу малын сааль багасхад архидалт арилдаг. Монгол хүн жил дамнан архи ууна гэж байхгүй. Манайхан шиг сархаданд орж байдгаа барж ууна гэж үгүй. Өөрийнхөө л нэрмэлийг уудаг болохоор тэр."

No comments:

Post a Comment