10 October 2014

Үлэг гүрвэлтэй парк. 2-р хэсэг

Өмнөх дугаар: http://ganzo79.blogspot.com/2014/10/1.html
Тус паркын хамгийн гол үзвэр - хадан дээгүүр гүйж буй сүрэг.
Бусад элементүүдийг сонирхоё.
Монголд бильярд хөгжинөө.
Бас родео магад.

That's Humanism!

Стивен Фрайн 4 видео.






Пикник - Фетиш

07 October 2014

Enjoykin

Enjoykin нэртэй видеоблоггер бий. Youtube дээр channel нь ч бий. Мань эр янз бүрийн олны хүртээл болсон бичлэгүүдээр дуу бүтээдэг юм. Хүмүүсийн дүнд тархаж амжсан шилдэг ишлэлийг дахилт болгочихно.
Хэдэн бичлэг цугтаа үзье (эхэлж оригиналыг нь линк дарж үзэхийг зөвлөх байна).
1. Калининградад нэг хар тамхичин машины шил хагалж жолоочийг нь зодох оролдлого хийж. Хэтрүүлж гашиш татсан түүний "Русские идут домой! Всего хо-ро-ше-го!" хэллэг тэр дороо рунет-ээр тархаад амжсан. Эх хувилбар: https://www.youtube.com/watch?v=ZPFVaSjpSu8
Харин энэ Enjoykin-ий хийсэн уран бүтээл.


2. Дагестан залуу нутаг нэгт залуучууддаа зориулж хэдэн үг хэлсэн бичлэг интернэтэд нэг хэсэг хаа сайгүй тавигдсан. Бичлэг: https://www.youtube.com/watch?v=Ii1gw3Ptj0c
Залгуулаад Enjoykin-ий бичлэг.


3. Дээрэм хийсэн эргүү нөхдүүдийн шүүх хурлын дараа өгсөн ярилцлага: https://www.youtube.com/watch?v=3YUNQoPrJGk
"Пацан к успеху шёл, не получилось, не фартануло" хэллэг нь тэднийг бас л интернэтэд алдаршуулсан.

Үлэг гүрвэлтэй парк. 1-р хэсэг

2014.07.20. Баянхонгор хот.
Аймгийн төв багагүй талбай эзэлсэн парктай болж. Динозавртай хэмээх тодотголтой энэхүү парк Хөх толгой дээрээс (одоогийнхоор бол Эрдэнэмандал хайрхан, базарваань) ингэж харагдна.
Үлэг гүрвэлүүдийдийг нь шинжицгээе. 1-рт бидний өмнө тиранозавр байна.
Дүр төрх нь Юүрийн галавын цэцэрлэг киног шууд санагдуулна.
 
Аюул.
Дараачийн төлөөлөгч - платеозавр.
Түүний ар шилэн дээр троодон болов уу гэмээр нөхөр зүүгдээд амжиж.
Томруулвал.
Хөөрхийд хэцүү байгаа бололтой. Хүнээр бол ээ-ээжээ л гээд байх шиг байна.
Бетонон үлэг гүрвэлийг урагшаа нураахгүйн тулд тулгуур хэрэг болж. Хумсыг нь арматуураар хийж газар хүртэл "ургуулснаар" асуудлыг шийдэж. Ийм хумстай динозавр байгаагүй нь тодорхой.
Гурав дахь амьтан - аварга том яст мэлхий.
Тэрбээр сүрдмээр харагдаж буй хэдий ч ямарч адгуусыг хүн эрхшээлдээ оруулдаг юм гэдгийг түүнд нутгийн индян ойлгуулж байна.
Төгсгөлийн үлэг гүрвэл - диплодок.
Том бие - жижиг тархи.
Хэрэв толгойг нь харж байгаад өвдгийг нь харах юм бол өвдгөн дээрээ нүдтэй, эсвэл нүдэн дээрээ өвдөгтэй болж таарна.

Beautiful Chemical Reactions


05 October 2014

Пикник - Русы косы, ноги босы

Залгуулаад Пикник сонсож байна.

Сплин - Красота

Сплины шинэ цомог "Резонанс. Часть 2"-ыг ажлаа жаахан ахиулангаа сонсоод сууж байна.
Эхний зам.

Danny Macaskill: The Ridge


Кино зураг авалт

Realtime photos. Яг одоо байрны дэргэд киноны зураг авалт явагдаж байна.
Сүүлийн 3 цагийн турш хэдэн хүн гадаа хар шорооноор шар махтайгаа хатаж буй нь энэ.
Цагдаатай кино бололтой.
Зураглаач Canon-той.

Trisomie 21 The Last Song

1986 оны бичлэг. Хувцаслалт, үз засалт, бүжгийн хэв маяг байнаа байна.

04 October 2014

Шарикуудын нүүдэл


Моя Жизнь


Ажил, карьер

Хүнийг дотроос нь иддэг хамгийн буруу бодол бол хийж буй ажилдаа өөрийгөө ахадсан гэж бодох явдал байдаг. Таксины жолооч, зөөгч, менежер - ялгаа байхгүй. Хүн "за яахав, энэ ажлыг түр хийж байгаад дараа нь бүгдэд үзүүлээд өгнөө" гэж боддог. Нөхцөл бүрдвэл, тохироо таарвал сонгодог бүтээл туурвина, их мөнгө олно, Нобелийн шагнал авна гэж бодох нь эндүүрэл. Эсвэл "жаахан мөнгө байсан бол ч хөдөлж болох талтай" гэх нь буруу.
Хамгийн гол ойлгох ёстой зүйл гэвэл - төгс нөхцөл байдал хэзээ ч бүрдэхгүй. Хүн мөнхийн дэгэн догон харайж явсаар нүхэндээ унах тавилантай амьтан. Энд мөнхийн цаг хугацааны хомсдол, мөнгө төгрөгийн гачигдал, өвчин зовлонтой үр хүүхэд юмуу эцэг эх ах дүүс, ажлын болон гэрийн бөөн асуудал ар араасаа ундарч байдаг. Ийм нөхцөл байдал дунд ажиллаж чадсан нь хожно. Хүлээж болохгүй.
Ажил нь өөрт нь багадсан гэж бодож байхад хүн хэзээ ч бүрэн хүчин чадлаараа зүтгэдэггүй юм. Нэмэх нь: нийгэм хүмүүсийг хийж буй ажлаар нь ялгаварладаг заваан тал бий: үйлчлэгч хийж буй бол loser г.м. Хийж буй ажилдаа, авч буй цалиндаа сэтгэл хангалуун л байвал уг нь болох нь тэр. Нэмэх нь ажлаа сайн хийдэг байх ёстой. Карьер хийх нь хүн болгоны зорилго байх албагүй. Карьер бол зүгээр л өөрийгөө нээх олон боломжуудын нэг нь.

03 October 2014

Лев Толстой. Цитаты

Лев Толстой гэхээр бөөн сахал үс болсон өвгөн төсөөлөгддөг. Залуудаа мань эр хүнд гар байсан юм шүү дэ. Уудаг иддэг, мөрийтэй тоглодог, хэрэг төвөгт орооцолддог, зодоон цохион хийдэг, хүүхэн шуухантай холбогддог...

Сила правительства держится на невежестве народа, и оно знает это и потому всегда будет бороться против просвещения. Пора нам понять это.


Каждый хочет изменить человечество, но никто не задумывается о том, как изменить себя.

Все приходит к тому, кто умеет ждать.

Все счастливые семьи похожи друг на друга, каждая несчастливая семья несчастлива по-своему.

Сильные люди всегда просты.

Всякий пусть метет перед своей дверью. Если каждый будет делать так, вся улица будет чиста.

Всегда кажется, что нас любят за то, что мы так хороши. А не догадываемся, что любят нас оттого, что хороши те, кто нас любит.

Без любви жить легче. Но без неё нет смысла.

У меня нет всего, что я люблю. Но я люблю всё, что у меня есть.

Мир движется вперёд благодаря тем, кто страдает.

Величайшие истины — самые простые.

Дело не в том, чтобы знать много, а в том, чтобы знать из всего того, что можно знать, самое нужное.

Люди часто гордятся чистотой своей совести только потому, что они обладают короткой памятью.

Нет того негодяя, который, поискав, не нашел бы негодяев в каком-нибудь отношении хуже себя и который поэтому не мог бы найти повода гордиться и быть довольным собой.

Зло только внутри нас, то есть там, откуда его можно вынуть.

Человек должен быть всегда счастливым, если счастье кончается, смотри, в чём ошибся.

Я уверен, что смысл жизни для каждого из нас — просто расти в любви.

Все строят планы, и никто не знает, проживёт ли он до вечера.

Нет таких условий, к которым человек не мог бы привыкнуть, в особенности если он видит, что все окружающие его живут так же.

Одно из самых удивительных заблуждений — что счастье человека в том, чтобы ничего не делать.

Морины шүтээн. 2-р хэсэг

Өмнөх дугаар: http://ganzo79.blogspot.com/2014/09/1.html
Зээг. Цааш үргэлжлүүлье. Жуулчид ирдэг газар худалдаа наймаа элбэг байдаг нь жам. Өглөө байсан болохоор худалдаачид яг бараагаа дэлгэж байхтай таарав. Гоё зүйл ч байсан, гошного эд ч цөөнгүй харагдсан.
Бараа таваарын дийлэнх нь өмнөд хөршид хийгдэж. Үнэтэй талдаа.
Сувенирээс хөндийрч үндсэн цогцолборлуу анхаарлаа хандуулцгаая.
Арвагар хээрээс гадна алдар нэрээ ар халхад дурсгаж явсан хурдан хүлэгүүдийн хөшөө.
Надад яагаад ч юм бүгд адилхан санагдсан. Адуу мал дээр өссөн хүнд бол өөр л байх.
Өндөр нам, өргөн бүдүүн нь ижилхэн. Зогсож буй байрлалаараа л ялгаатай мэт.
Арвагар хээр тусдаа байрлалтай, том хэмжээтэй, жаахан гунигтай гэж хэлж болохоор төрхтэй.
Ямар нэг аргаар хурдан морьдийн зүсийг гаргах хэрэгтэй байсан юм болов уу. Тэгсэн бол арай ондоо харагдах байсан байж болох.
Цогцолборын хойно адууны гавлын ясны цуглуулга бий болж.
Хурдан морь нь үхэхлээр эзэн нь ясыг нь энд авчирдаг уламжлал тогтсон бололтой. Өлийн цагаан огтонууд гавлын яс дунд нүх сүвээр нь шургалж гүйлдсээр.
Уламжлал хурдан өөрчлөгдөх юм да. Саяхан монгол гэр барихдаа нөмөр нөөлөг газар сонгодог байсан бол одоо уул толгодын орой дээр барьчихдаг болж. Утасны сүлжээ бараадаж буй юм гэсэн. Хурдан мориныхоо толгойг нутаг усандаа тахидаг овоон дээр орхидог байсан бол одоо талд авчирдаг болсон байх юм. Нэг дор их хэмжээний яс харах төдийлөн таатай үзэгдэл биш. Энэ эрчээрээ хэдэн жилийн дотор хашаагаа ясаар дүүргэх биз.

02 October 2014

Single photo

1920-иод оны Tур Де Франс. Нэг нэгэндээ тамхилахад нь тусалсан шигээ спортын тэмцээнд оролцдог байсан цаг.

DJ Snake & Lil Jon - Turn Down for What

Хүүхдүүдээ дэлгэцнээс холдуулаарай.

Andy Bull - Baby I Am Nobody Now