Манай бага охин сургуульдаа цэвэр бичигтэн болж.
1-5 дугаар ангийнханы дунд шалгаруулалт явагдсан юм гэнэ.
Хэдэн өдөр дэвтэр нь бусад хүүхдүүдийн дэвтэртэй бага сургуулийн коридорт өлгөгдөж.
Төдийлөн том үйл явдал биш ч гэлээ би баяртай байгаа. Учир нь манай бага эгчийгээ хичээлээ хийхэд нь эсрэг талаас нь харж суусны балагаар үсэгнүүдээ буруу харуулж бичээд болохгүй байсан юм. Бичмэл жижиг "а" үсгийг "о"-шиг зүйл бичээд урд нь дэгээ зурчих жишээний. Гэргий хөөрхөн тэмцэл өрнүүлж байж зөв бичдэг болгосон. Одоо үелж уншуулж сургах аян явагдаж байгаа. 9 сард юу ч мэдэхгүй амьтан сургуульд орж байсныг бодоход ахиц гарч л байна.