1 дахь өдөр хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтөнд хамрагдахаар материалаа Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст өгсөн. Материал бүрдүүлэлт бас л заваан ажил юм билээ. Анх удаа байр худалдан авсан хүмүүст зориулсан 14 пунк бүхий жагсаалтыг татварын сайтаас татаж аваад бага багаар нь 1 сарын эхнээс цуглуулж байсан нь болж. Бүх материалаа баараггүй бүрдлээ гэж үзээд, өөрөө сайн гэгч хянаад, 9:20 гэхэд хянуулахаар татварын хэлтэс дээр очсон байлаа. 2 давхарт 7-8 татварын байцагч материал хянаж зөвөлгөө өгч байв. 4-5 хүний ард нэрээ бичүүлээд хүлээв. 15 мин. дараа суларсан байцаагч дээр орох гэтэл үүдэнд дараалал зохион байгуулж байсан охин "Та татварын цэнхэр дэвтэрээ канондуулсан уу?" гэж асуув. Би "Канонд гэж байгаагүй, эх хувиараа гэсэн байсан шүү дэ" гэтэл коридорт хадаатай байгаа жагсаалт дээр хуулбарын цуг гэсэн байгаа гээд намайгаа буцаах гэж оролдов. Хэрэв би үүднээс буцаад, тэрийг нь канондоод ирвэл дахиад дараалалд зогсоно, байцаагч бас буцаах магадлал өндөр, 2-3 эргэж буцаж заваарна. Төрийн механизм хүнийг хэд ч явуулж чадна гэдгийг сайн мэддэг хүний хувьд би хэлэв: "Миний дараалал мөн биз дэ? Би материалаа шалгуулаад яг юу юу дутуугаа мэдэж аваад гарна. Нэг л удаа буцмаар байна". Дуртай дургуй оруулав. Байцаагч материалыг хянаж үзээд сайн бүрдүүлж, гэхдээ анхаарах хэдэн зүйл байна гэв. Үүнд:
1. Дээр хэлсэнчлэн татварын дэвтрээ хувилуул. Нотариатаар баталгаажуулаад хэрэггүй.
2. Нотариатаар батлуулсан бүх материалын огноо 2013 он гэж байх ёстой. Таны байр захиалгын гэрээ 2011 онд батлагдаж. Тиймээс одоо нотариат орж баталгаажуул. (Би аз болж бусад материалаа он гарсан хойно 1 сард баталгаажуулсан, эрт хөдлөөд 12 сард батлуулсан бол хүчингүй болох байж).
3. Урьдчилгаа 30% төлсөн мөнгөнийхөө эх үүсвэрийг баталгаажуул. Татвар төлсөн орлого байх ёстой гэв. Би хариулав:
- Би одоо гараад нотариусаар гэрээг батлуулчихна, дэвтрээ канондуулчихна. Харин урьдчилгааг би цалингийн хуримтлалаар төлсөн. Энэ материал нь гээд нөөцөлж байсан баримтуудаа гаргав. Ингэхийг нь мэдээд сүүлийн 5 жилийн цалингийн тодорхойлолтоо ажлын газрын бланк дээр хэвэлчихсэн, цалингийн дансны хуулгыг ХХБанкаар баталгаажуулчихсан байсан юм. Тэнд буй цалингийн нийлбэрийн 50% урьдчилгаанд төлсөн дүнд хүрч байх ёстой гэдгийг ажлын газрын санхүүгийнхан надад хэлсэн байв. Хадгаламжийн дэвтрийн хуулбар, данснаас гарсан баримт г.м. элдэв зүйл нэхэхээр нь хэлсэн: - Хүн хуримтлалаа заавал арилжааны банкинд хадгалах албагүй биз дэ? Би гэртээ хадгалсан, хүмүүст зээлүүлж өсгөх нь хууль бус үйлдэл биш биз дэ? Байцаагч тооны машин дээр хэдэн тоо цохиод таны хувьд болох юм байнаа гээд материалын хуудаснуудыг дугаарлаж, тамгаа дарав. Би гарч гүйгээд канон, нотариат орчихоод бусад материалдаа авчирснаа хавсаргав. Тэгээд 2 маягт (А, Б) бөглөв. 1 давхарт байрлах нэг цэгийн үйлчилгээн дээр дахиж хянуулаад, хүлээлгэн өгөв. Одоо андуураагүй бол ахлах нь хянаад Нийслэлрүү шилжүүлнэ. 4 шүүлтүүрийн 2-ыг нь ямартаа ч давсаан.