30 November 2012

Нөхөн сонгуулийн сонин

5 дахийн орой юм байна да гээд Жадамбаатай хоёр хоёр пиво уучих санаатай уулзаатахсан чинь... Surprise! Сонгуулийн өдөр согтууруулах ундаагаар үйлчлэхгүй гэж авсан. Хоол идэж аваад л гарлаа. Үйлчлэгчийн "юу уухав?" гэсэн асуултанд "цай" гэж эмгэнэлээр дүүрэн хоолойгоор хариулсан да.

International Radio Festival


Жолооны ард утсаар ярих

Жолооны ард утсаар ярих осолтой гэлцдэг. Шалтгаан: хүн утсаар позитив мэдээлэл авахаасаа илүү цочирдуулах негатив авах нь элбэг. Улмаар аваар осол хийж мэднэ. Утсаар ярих үед хүний анхаарал сарнидаг нь үнэн. Нөгөө талаас, нэгэнт тийм юм бол FМ, хөгжим, дэргэд яваа зорчигчидын яриа мөн адил сөрөг нөлөөтэй байж таарна. Бас bluetooth чихэвчнүүдийг хориглохоос өөр аргагүй (ингэхэд, bluetooth чихэвч шиг утгагүй төхөөрөмж байхгүй, чихэндээ зүүчихээд додигор яваад буй хүмүүс надад яагаад ч юм инээдтэй, тэнэгдүү харагдаад байдаг).
Миний санал: Ярих хүндрэлтэй байгаа бол битгий ярь. Өөрөө машин муу барьдаг,  шинэ жолооч ч юм уу сэтгэл санаа тогтворгүй бол утсаа авахгүй жолоо барьж хэзээд болно. Харин гэрлэн дохион дээр юм уу бөглөрөлд зогсож байхад утсаар ярьж болно. Хүн өөрөө өөрийгөө мэднэ шүү дэ, ярих бололцоотой байгаа бол ярь, харин тэгж байгаад хэрэг төвөгт орвол өөрийнх нь хохь. Би хувьдаа жолооны ард утсаар ярихаа юмын чинээ боддоггүй. Харин message бичих бол тоглоомчгүй осолтой.

Life In Five Seconds








Питер. Жижиг деталиуд

2012 оны 6-р сарын төгсгөл. Санкт-Петербургийн жижиг деталиуд. 
Жижиг сажиг зүйлүүд ихийг өгүүлнэ. Хот хүний төлөө байх ёстой. Аюулгүй, үзэмжтэй, цэвэрхэн, тав тухтай орчинг бүрдүүлэх үүргийг хотын засаг захиргаа, иргэд хамт үүрэх ёстой. Нэг нь зүтгээд үр дүнд хүрэхгүй. Ингээд тус хотын гудамжаар алхацгаая. 
Ус зайлуулагч. 90 болон 45 градустай хувилбарууд. Бүр сайн ярих юм бол явган хүний зам дээр байшингаас буусан усыг машин замын ирмэгт байрладаг люк-руу чиглүүлэгч ховил байх ёстой.
Манайх шиг баруун солгойгүй зүтгэдэг улсад ийм сум илүүдэхгүй. Баруун гар талаа барьж яв гэдгийг бага байхад хичээл болгож заадаг байж билээ. Зам гарахдаа эхэлж зүүн гар тийш анхаар, дунд нь хүрээд баруун тийш хар, автобусыг заавал араар нь тойрч гар г.м. зүйлийг зааж, ангид хүүхдүүдээр дасгал шиг зүйл хийлгэдэг байв: зарим нь машин, автобусууд болно, үлдсэн нь явган зорчигч.
Зүлэг ногооны хашлагууд нь үзэмжтэй. Ширэм, төмрөөр хийгдсэн болохоор хямдхан хог шиг хэзээ ч харагдахгүй.
Харин орчин үеийн пайзнууд нь муухай.
Арай дээр хувилбар.
Дэргэд нь энэ бичиг хамаагүй цэвэрхэн харагдна. Ер нь байшингийн фасад буюу гудамжруу харсан нүүрэн хэсгийг эвдэж хаягжилт хийхийг олон газар хориглодог. Ямар ч хаяг, самбар хананаас илүү гараагүй, заасан хэмжээнд багтаж байхыг шаарддаг юм.
Эрэг дагуу усан онгоц, завь уядаг байсан кольцоонууд элбэг. Шууд эргийн чулуунуудад үхлүүд бэхэлсэн байдаг.
Одоо эдгээр цагиргууд хосуудын анхааралд өртөж эхэлж.
Брусчатка.
Байшин савын хажуу хавирга, хана, арка, цонх чимэглэл ихтэй.
Чулуун хогын сав.
Гүүрний орнамент.

Glowbug - Where Is My Mind

Killer Karaoke

Гоё нэвтрүүлэг байна.







How it really was

29 November 2012

Murphy's law

Om Nom Stories (Episode 1-5)

Хүүхдүүд сүүлийн үед Cut the Rope-ийн баатар Om Nom-той хүүхэлдэйн киног үзэх дуртай болчихоод байгаа. 50 гаруй ангитай цуврал хийх төлөвлөгөөтэй юм билээ.











ZeptoLab-ын YouTube дээрх суваг: http://www.youtube.com/user/ZeptoLab

Анхаар! Хүүхэд!

Сонирхолтой линк: http://en.wikipedia.org/wiki/Comparison_of_European_road_signs
Austria.

Belarus, Russia.

Belgium.

Czech.

Finland.

France.

Germany.

Greece.

Ireland.

Italy.

Netherlands.

Norway.

Poland.

Slovakia.

Spain.

Sweden.

Switzerland.

UK.

Wideroe - Grandpa's magic trick