Tsaiz zahaas Hiliin tsergiin udirdah gazar oroh zamd tygjireed tsag 30 minut bolj bn. Yamar saindaa hiih yum oldohgyi iim yum utasnaasaa bichij suuhav.
30 September 2012
Хурц, Шууд, Хямд
Лебедевийн ЖЖ-г би тогтмол уншихыг хичээдэг. Хэрэгтэй, бодууштай, инээдтэй зүйл нийтлэгддэг юм. Блогийн толгойд мань эр ирсэн spam захидлудын гарчгийг байнга тавьдаг юм. Тэгсэн сая анзаарсан чинь монгол сурталчилгаа цахилж явна (зүүн дээд булан). Манай и-мэйл маркетинг хүчтэй байна шүү, хавийн хүмүүст очиж л байдаг.
Labels:
art. lebedev,
internet
Хүнхэрийн амралт. 3-р хэсэг
Өмнөх нийтлэлүүд: нэг, хоёр. Энэ удаад жижиг деталиудыг авч үзье.
2012.08.18-ны үдэш Хүнхэрийн амрлатанд ирсэн. Давааны наана анхааруулах тэмдэг таарав.
Давааг давсан хойно амралтын газар ингэж харагдна.
Машин дуртай газарлуугаа явахгүй. Зогсоолыг чинь зааж өгнө. Пост ажилладаг юм билээ.
Зарим замруу зөвхөн амралтын машинууд л орох эрхтэй. Цаана нь сагсны болон волейболын талбай харагдаж байна. Цагаан орны толгой хөлөөр том сандал хийж.
Энд кафе, ресторан, караоке, диско бүгд бий. Даанч цахилгаан байхгүй. Цагаар өгнө.
Буудлын нэр - Гурван Богд. Дэргэд нь хэн ч уншихгүй санамж.
Зарим газартаа шатны оронд ийм тавцангууд суурилуулж. Ямартаа ч хальтирч үхэхгүй. Гэхдээ бороо орсон үед эвгүй.
Горхионоос галтогооруу мотороор усаа татна. Мөн трубагаар дамжуулж гар нүүр угаах усыг хуримтлуулдаг.
Ус энэ торхонд хадгалагдна. Цаана нь крантууд харагдаж байна.
Анхааруулга.
Өвөрмөц гадаргатай байшин. Захиргаа нь байдаг гэж дуулдсан. Хуучны дубэн шал санаанд оров.
Хот суурин газар шиг гэрэлтүүлгийн том шонтой.
Гар хийцийн гэрэлтүүлэг ч бий.
Хавь орчны чулуунууд дээр амрагчид есөн шидийн зүйл бичиж үлдээж.
Рашаан хүрэх зам дагуу амрах сандалнууд байрлуулсан нь сайн хэрэг.
Заримдаа бүр олон хүн суух талбай ч таарна.
Мөн модон гарамууд ихийг хийж. Маш зөв.
Ер нь чадлынхаа хэрээр тордож, асран хамгаалж буй юм билээ. Гол нь амрагчид л бусинуулчихгүй бол нутгийн иргэд хэзээ ч байгаль орчноо эвдэж хэмхичихгүй л дэ.

govi-altai,
journey,
organization
ДДТ - Дождь
UPD 2012.09.30 13:10
Ажиллагаагүй клип сэргээгдэв.
2009.04.19 09:33
Өглөө босоод ирсэн чинь бороо ороод агаар цэвэршиж. Хичнээн сайхан. Гарлаа.
Сэдэвт тохирох ДДТ хамтлагийн дуу. 1986 он.
Капли на лице - это просто дождь, а может плачу это я.
Дождь очистил все и душа захлюпав вдруг размокла у меня...

video clip
Zoot Suit
Дэлхийн II дайны үед АНУ-ын Цэргийн үйлдвэрлэлийн комитет хувцас оёхдоо аль болох бага материал зарцуулж байх тогтоол гаргажээ. Эх оронч америкчууд даавуугаа хэмнэж байхад zoot стилийг дэмжигч латиносууд албаар өргөн гэгч, өвдөгөө хүрсэн урт пиджак өмсөж, бүсэлхийндээ олон тооны хунираастай банан өмдөөр гангарсаар байв. Түүгээр зогсохгүй, америкчуудын дунд цэрэг буюу пинтүү үс засалт дэлгэрч байхад голдуу мексик гаралтай zoot найзууд урт үсээр гангарч байв. Латин Америк, Африк гаралтай олон цагаач иргэд нийгэм өөрсдийг нь 2-р сортын хүмүүс гэж үздэгт эгдүүцэн энэхүү дайн өөрсөд нь ямарч хамааралгүй гэж үзэцгээсний илрэл.
Labels:
history
29 September 2012
Reeve Carney (feat. Bono & The Edge) - Rise Above
Labels:
music
Дерево детства
UPD 2012.09.29 17:00
Устсан хүүхэлдэйн киног сэргээлээ.
2009.03.21 18:41
Наталья Мирзоян гэдэг бүсгүйн бүтээл, янзын гоё хийгдсэн, утга агуулга дүүрэн хүүхэлдэйн кино. Орчин үеийн "Ёжик в тумане" л гэсэн үг. Жижиг хүүхэд үзвэл айж магад.

movies
Земфира - Хочешь
UPD 2012.09.29 08:56
Ажиллагаагүй видеог сэргээв.
2009.03.03 17:56
2000 оны ПММЛ (Прости меня моя любовь) цомгийн "Хочешь" дууны клип. Надад энэ цомогт болон 98 оны "Земфира" цомогт орсон дуунууд илүү таалагддаг.

28 September 2012
Би-2 - Невероятная история
UPD 2012.09.28 11:29
Устсан линк сэргээгдэв.
2009.02.11 16:46
Устсан линк сэргээгдэв.
2009.02.11 16:46
Labels:
video clip
Национальная гордость
"Самая дешевая гордость — это гордость национальная. Она обнаруживает в зараженном ею субъекте недостаток индивидуальных качеств, которыми он мог бы гордиться; ведь иначе он не стал бы обращаться к тому, что разделяется кроме него еще многими миллионами людей. Кто обладает крупными личными достоинствами, тот, постоянно наблюдая свою нацию, прежде всего подметит ее недостатки. Но убогий человек, не имеющий ничего, чем бы он мог гордиться, хватает за единственно возможное и гордится нацией, к которой он принадлежит; он готов с чувством умиления защищать все ее недостатки и глупости". Артур Шопенгауэр.
Радиаторын хаалт
Тооны машин, зурагтын удирдлага гялгар уутанд өлгийдөх, бугуйн цаг, утасны нүүр, laptop-ны ар талын хамгаалалтын плёнкыг хуулахгүй сар жилээр тээх гэсэн бүтэхгүй үзэгдлүүд харьцангуй цөөрсөн. Оронд нь машины радиаторыг тюль шиг тороор хаадаг моод дэлгэрээд байна. Үзээрийн гэж жигтэй. Ямар ч тооны ялаа шумуул, дэвхэргэ царцаа радиаторт шигдсэн хөргөлтийн систем жагсаалаас гарч мотор халахгүй. За бүүр бололохгүй бол ганц удаа даралттай усаар радиаторыг шүршихэд шавьжний сэг ул мөргүй арилна. Машинаа учиргүй гамтай унах гээд байгаа юм уу? Машины радиаторт нэг ч ялаа орж үхэхгүй ёстой юу? Би хувьдаа ийм нөхдийг авсан юмаа ч хэрэглэсэн шиг хэрэглэж чаддаггүй юм үзээгүй арчаагүй гарууд гэж дүгнэнэ.
Labels:
on the road
SMS-үүд
Сүүлчийн 2-3 өдөрт ирсэн мессежүүд.
Баянгол дүүргийн цахилгаан түгээх сүлжээ учиргүй соёлтой боловсон, хэрэглэгчидэд хүрч үйлчилдэг болж. Зөв.
Мобиком сурталчилгааны суваг хаах бололцоо олгож байна. Зөв.
Хамгийн гол хэсэг. 25-нд 28-нд төлбөрөө хийхгүй бол clip хаагдна гэсэн анхаарулга ирсэн. Тэгсэн гэнэт өчигдөр буюу 27-ны өглөө клипгүй болж орхисон.
Тэгээд өдөртөө төлбөрөө төлөхгүй бол дугаарыг чинь хаалаа шүү гэж новширсон. Би бажиг авч төлбөрийг нь хийв.
Ийм новшийн зүйл байж болохгүй. Барьцаанд 150 байгаа, тэгэхэд 55-ын төлөө дугаар хаах гэж байдаг. Анхааруулга илгээхдээ хэдэн өдрийн өмнө, бодит хугацаа зааж байх хэрэгтэй. Бүх яриаг секундын тарифд шилжүүлэх сургаар үүрэн телефоны операторууд техникийн бололцоогүй гэж буй сурагтай. Худлаа. 2 дахь минутнаас секундээр тоолж болж буй зүйл эхний минутад тоолж чаддаггүй гэж юу байдаг юм.

phone
27 September 2012
Subscribe to:
Posts (Atom)