31 July 2012

Дарь-Эх

Дарь-Эхийн замд өчигдөр орой бөглөрөлд мөлхөх зуураа хэдэн зураг дарсан ухаантай. Бороо асгаастай, машины шил загал, нойтон болохоор бүх зураг фокусгүй гарч.Машины урсгал зугуухан урагшилна. Нодинон тавигдсан шинэ зам эвдэрч эхэлсэн нь харамсалтай. Фургоны жолооч хар усан борооноор тэргээ ухна.Цагаан утас.Шинэ үг: cosmetik.Жи эм би өү.Хажуугийн цонхыг арчих боломжгүй тул бүдэг дүрс л гарч. Мөргөж унагаад дээгүүр нь машиныхаа хэвлийгээр индүүдэж орхисон гэрлийн шон байгаа юм уг нь. Бүр хавтгайлж орхисон байна лэ.Хэр баргийн шорон ч ийм хашаагүй байх. Ийм заваан үзээрийн зүйлийг бульдозердох хэрэгтэй.Сэтгэлийн үг.Амьдрал үргэлжилсээр. Цааш замын хөдөлгөөн шингэрч аппаратаа далд хийсэн. Уг нь гоё гоё зүйл харагдаж л байлаа.

Тасалбар, талон, баримт

Эрмитаж, Зимний дворец-ийн тасалбар.Ижил тасалбар дээр орох үндсэн төлбөр үү, бичлэг хийх, зураг дарах зөвшөөрлүү гэдгийг нь принтерлэж өгнө. Харгалзан билет 400, зөвшөөрөл 200 руб. Энд бүх зүйлийг кассын тасалбар (чек) өгч баталгаажуулдаг. Ер нь бичиг цаас өгөх туйлын дуртай. Мөн тамганд нугасгүй. Бичиг хэрэг, номын дэлгүүрүүдэд нь үсгээ өөрөө өрөгч тамганууд есөн шидээрээ.Петропавловская крепость-д үзсэн үзэсгэлэнгийн тасалбар. Хульхи үзэсгэлэн, дагаад баримт нь үзээрийн.Москвагийн метроны тасалбарын гадаад төрх солигдолгүй олон жилийг үдэж байна. Дэргэд нь Аэроэкспрессийн билет.Хойно бичиг баримт дээр анхаарах 2 зүйл бий.
1. Миграционная карта.
2. Прописка.
Гаалиар гарахдаа миграционная карта хэмээгч алгын чинээ новшийн цаас бөглөнө. Гээгдүүлвэл өөрийг тань буудал хүлээн авахгүй. Тэгээд Миграционная служба нэртэй газарлуу зүгэлхээс өөр замгүй. Буусан газраа бас бүртгүүлж доорх шиг баримт авах ёстой. Тэгээд байнга биедээ паспорттойгоо цуг авч явна даа дээрх 2 баримтаа. Тэгэхгүй бол цагдаатай заваана. Бичиг бармтгүй цагдаатай зууралдвал новширч дуусдаг гэсэн, би үзээгүй. Барьж буй бодлого нь: гадна дотны бүх хүн бүртгэлтэй, хаана оршин сууж буй нь тодорхой байх ёстой. Гэвч хууль бус баримтууд
метроны Комсомольская, Курская буудлууд дээр худалдагддаг. Нэг бага надаас Комсомольская дээр "Прописка не нужна?" гэж асууж үзэж байна лэ. Гастарбайтер шиг харагдсан юм байлгүй цус, хэ-хэ. Москвагийн прописка.Питерийн хувилбар.

Paul McCartney - Too Much Rain

Уншлагын цаг

Хойноос авчирсан Лимоновын 2 номыг аль дээр дуусгасан. Хэрэг алга 3,14z. Лимоновыг унших юм бол залуу үеийнх нь уран бүтээлийг сонгох хэрэгтэй гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Нөхөр буруу зөнөж байгаа нь илт. Нэг л их гоц гойд амьтан, өөрийгөө магтаастай, бусдыг шавьж шиг үзсэн. Шоронд 2 жил сууснаараа хуудас болгонд бахархаад. Некрологи-2 бол ерөөсөө тэсвэр шаардсан аймшиг. Нас барсан хүмүүсийн тухай бичсэн байгааг нь би мэдэж байсан боловч ийм гэрэл гэгээгүй новшийн зүйл байгаа гэж таамаглаагүй.
Дараа нь би өөрсдийн түүхтэй холбоотой 2 номыг хурдан гэгч уншиж дуусгасан. Бахархах, харамсах хоёр холилдох шив дэ.
Одоо зуслан дээр доорх номыг мэрж байна. 86 оны научная фантастика. Хуучин номуудтай хайрцагнаас олдсон юм. Энэ үеийн бүтээлүүд өвөрмөц: намын хараа хяналт суларсан, гэхдээ союз арай задарчихаагүй, чөлөөт сэтгэлгээний оч ажиглагдахаар, компьютер дөнгөж нэвтэрч байсан болохоор ирээдүйн тухай гоё гоё таамаглал дэвшүүлээстэй.

Концерт Браво

2012.06.21. Москва. Клуб 16 тонн.
Билет.
Сануулга нь хүнд. Янз бүрийн юм тохиолдвол бид хариуцахгүй шүү гэж байна.Харанхуйд, хол зайнаас, өргөсөн гараар олигтой кадр хийнэ гэж худлаа. Хажуугаар нь гэрэлтүүлгэ, нэмээд хөгжимчид нь хөдөлгөөнтэй. Тиймээс автомат тохируулга дээр бол ийм л зүйл болно.Татахгүй юм уу бага таталттай авахлаар хэн хаана байгаа нь танигдахгүй шахуу.
Гар тохиргоо ашигласан ч бүрсгэр дүрс гарна.
Тиймээс дундын зайнд л авсан нь дээр.Клуб хөл гишгэх зайгүй дүүрсэн бөгөөд 2 цаг гаруй тоглосон.Сэтгэл ханамж 100%.

Quarters

25 центийн цуглуулга.State series нь гүйцсэн.Харин National Park-ын цуврал 2010 оноос эхэлж гарсан болохоор ихэнх нь угийн байхгүй. Оронд нь мужуудынхыг хийчихсэн байгаа байдал.

30 July 2012

Олимпийн мэдээ

Дөнгөж сая С.Ням-Очир хүрэл медаль авлаа. Сайхан барилдаан үзүүллээ манай бөх. Бахархаж байна тамирчнаараа. Боксчид ч гэсэн өчигдөр болон өнөөдөр урамтай сайхан тоглолт үзүүлсэн.
Хаана юу гэж бичиж гээд olloo-руу орсон чинь мэдээлэл оруулаагүй байв. Оронд нь дахиад Рамада, ха-ха. Өмнөх удаагийн нийтлэл санамсаргүй алдаа биш байж. Нэг хойлог нөхөр л мэдээ оруулаад байгаа нь илэрлээ.
Харин news.mn портал давгүй шүү. Тэр дор нь мэдээлэл оруулж чадаж байна.

29 July 2012

Хаски

Эгч хүүдээ хаски үйлдрийн гөлөг авч өгч.Сураг нь хоёр долоо хоногийн өмнөөс дуулдаад байсан нохойг өнөөдөр л харлаа. Нүд нь цэв цэнхэр, духан дээрээ адидасын 3 навчтай.Хэдхэн минутын өмнө дарсан зурагнууд. Блогийн редакци зуслан дээр хэвтэж буй тул маш шуурхай мэлээлэл оруулав.

London 2012-ын алт

Алтан медаль манай болон америкийн алтаар хийгдсэнийг мэдсэн үү?
Дэлгэрэнгүйг: http://www.london2012.com/medals/about/

Элэг сүүл

Сайн хүн явсанаа, муу хүн идсэнээ. Өчигдөр зуслан дээрээ оройн хоолонд элэг сүүл шарсан. Эхэлж цөөн тооны зайдас бэлтгэгдэв, гал асаж байх зуур.Улмаар элэг сүүл шарсан. Энэ нь шорлог хийснээс давуу хэд хэдэн талтай. Модны нүүрс худалдаж авах хэрэггүй, зүгээр л модоор өрдчихнө. Цогшуулж гал тааруулах гэж ноцолдохгүй, асвал асч л байг. Хамгийн гол нь элэг махнаас хэд дахин хурдан болохын зэргэцээ хэд дахин хямд, хэ-хэ.Үүдний довжоон дээр сууж байснаа утаа гэрт ороод байна гэхээр нь буусан. Сүүл элэгтэй хавчуулж шарах нь бас нэг давуу талтай: гал унтрах гээд ирвэл сүүл талыг нь доош харуулж эргүүлэнгүүт тос нь доош дусаад гал эргээд улалзна. Гол нь байнга харж суухгүй бол түлэгдэх аюул бий.Хэрэг болж мэдэх зүйлс: хонины элэг үхрийнхээс дээр, хөлдөөж байгаад нимгэн зүсэх хэрэгтэй, амтлахдаа тайландын Pantai гэсэн халуун ногоотой сүмс ашигласан, супермаркетуудад бий.

28 July 2012

Политехнический музей. 2-р хэсэг

Нийтлэлийн нэгдүгээр хэсэг: тыц!
Ээлжит хэдэн үзвэрийн танхимаар орцгооё.
Сансар отгторгуй.Hi people!Механик сэтгэлгээний анхны илрэлүүд.Тэчерын логарифман цилиндр, 1910 он. Инженерийн болон математикийн тооцоолол хийхэд ашиглагддаг байсан эд. Агаар, хий, шингэний даралт хэмжигчид (барометр, манометрууд).50-иад он. Лабиринт дахь хулгана нэртэй чемодан. Тийм, үгүй (1 эсвэл 0) гэсэн энгийн логик бодолт гүйцэтгэгч. Доторх нь бүр сонин. 50-хан жилийн дотор овоо үсрэлт хийсэн байгаа юм шүү хүн төрлөхтөн.Гайхалтай гоё кассын аппарат. XIX зууны эцэс, XX зууны эхэн үе, АНУ-ын компанийн бүтээл. Ийм кассын машин нь дан ганц механикаар ажиллаж буй тооны машин шүү дэ, үнийн дүнг нэмдэг.
Цагны стенд.79 оны Польш мозаикан принтер.
Сэтгэлд дотно төхөөрөмжүүд.