Өмнө нь нийслэлийн автобус парк чех Кароса-наас бүрдэж байв. Зурган дээр сүүлийн үеийн загвар дүрслэгдэж. Энээс өмнөх загвар хаалга нь эвхэгддэг, арай бөмбөгөр хэлбэртэй.
80-аад онд ЛИАЗ-ууд элбэг байв. Шар ногоон өнгө давамгайлна (харгалзан мөлхөө шар, мэлхий ногоон гэнэ).
Манай Залаатын зусланруу болохоор ПАЗ явдаг байж билээ. Шороон зам дээр бас л овоо донсолно до.

No comments:
Post a Comment